03/04/2026
📍УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР :
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Х. Намсараевын нэрэмжит Буриадын драмын эрдмийн театр нарын хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо.✨
Энэхүү төсөл нь Монгол Улс болон ОХУ-ын соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Улсын драмын эрдмийн театр болон Буриадын драмын эрдмийн театруудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн цаашлаад сонгодог зохиолыг орчин үеийн тайзны тавилтаар шинэчлэн хүргэх зэрэг ач холбогдолтой бөгөөд 2026 оны 6 дугаар сард Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийнэ.
Тус төслийн хүрээнд Монгол улсаас “Татьяна” жүжгийн Евгенийн дүрийг жүжигчин Т.Сэргэлэн (СТА), Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа (СТА) нар бүтээхээр болж, тус уран бүтээлчид өнөөдөр ОХУ-ын Буриад улсыг зорьж хамт олон нь баяр дүүрэн үдэж өглөө 👏🏻💐💐💐
Уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе 🇲🇳🇲🇳🇲🇳