Travelway LLC

Travelway LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Travelway LLC, Ticket sales, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол Улсын Гудамж, Их Наяд Зүүн Өндөр Оффис, 10-р давхар, 1004 тоот, Ulaanbaatar.

04/06/2026

ЭРЭЭН ХОТОД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД📢❗️
🇨🇳БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/:
• 20,000 юаниас дээш бэлэн юань; 💴
• 5,000 ам. доллартой 💵тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.
🚫Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
❌Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.
Иймд иргэд Та бүхэн:
✅Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх;
✅Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах;
✅Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах;
✅Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх;
✅Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах;
✅Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж : Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын Газар

03/06/2026

АСТАНА–УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ШИНЭ ШУУД НИСЛЭГ АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ.
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Казахстан Улсын агаарын тээврийн S**T Airlines компанийн Астана–Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардаж, тус чиглэлийн тогтмол шууд нислэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Энэхүү шинэ нислэг нээгдсэнээр Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж улам өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болж байна.
📅 Нислэгийн хуваарь
▪️ Долоо хоногт 2 удаа
▪️ Лхагва, Бямба гарагт
Астана хот нь Казахстан Улсын нийслэл бөгөөд улс төр, эдийн засаг, боловсрол, инновацын томоохон төв юм. Орчин үеийн өвөрмөц архитектур, олон улсын бизнесийн орчин, соёл урлагийн байгууллагууд, аялал жуулчлалын үзмэрүүдээрээ алдартай төдийгүй Төв Азийн агаарын тээврийн чухал зангилаа хотуудын нэг билээ

✈️🌍 Аяллаа хялбар төлөвлөе!Та нислэгийн билет захиалах, хуваарь шалгах, хамгийн тохиромжтой сонголтоо олох гэж байна уу?...
24/04/2026

✈️🌍 Аяллаа хялбар төлөвлөе!

Та нислэгийн билет захиалах, хуваарь шалгах, хамгийн тохиромжтой сонголтоо олох гэж байна уу? Тэгвэл бид танд туслахад бэлэн байна.

🎫 Нислэгийн билет захиалга, лавлагаа:
📞 70000660
🏢 Трэйвелвэй - Таны аяллыг замчилъя

Манай хамт олон танд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, аяллыг тань илүү хялбар, тав тухтай болгоно.

✨ Аюулгүй, таатай аяллыг хүсье!

#Трэйвелвэй #Аялал #НислэгийнБилет

🇩🇪 ✈️ МИАТ ТӨХК-ийн зорчигчдод анхаарах мэдээлэл!2026 оны 5-р сарын 19-ний өдрөөс эхлэн МИАТ ТӨХК нь ХБНГУ-ын Франкфурт ...
24/04/2026

🇩🇪 ✈️ МИАТ ТӨХК-ийн зорчигчдод анхаарах мэдээлэл!

2026 оны 5-р сарын 19-ний өдрөөс эхлэн МИАТ ТӨХК нь ХБНГУ-ын Франкфурт хотын нисэх онгоцны буудлын Terminal 3-аас нислэг үйлдэж эхэлнэ.

Иймд зорчигч Та бүхэн нислэгийнхээ цагийн хуваарь болон буудлын терминалын мэдээллийг сайтар шалгаж, цагтаа ирж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Аялал тань тав тухтай, аюулгүй байх болтугай ✈️

#АюулгүйАял

09/04/2026

СОНОРДУУЛГА: B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид буцаан олгогдох 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний визийн бонд байршуулах шаардлагатай боллоо.
❗️Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визэнд ХАМААРАХГҮЙ. Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу.
Шаардлага хангасан тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд хүчинтэй нэг удаагийн нэвтрэх виз олгох бөгөөд АНУ-д 30 хүртэл хоног байх боломжтой.

Attention: A refundable bond payment of up to $15,000 is now required for B1/B2 visa applicants.
❗️This does NOT apply to current B visas issued before April 2, 2026. Do NOT pay your bond in advance.
Visa holders will receive a single-entry visa valid for up to three months and will be allowed to remain in the U.S. for up to 30 days.

09/04/2026

Incheon Олон улсын нисэх буудлаар Transit буюу дамжин өнгөрөх заавар

🇰🇷 JEJUair АВИА КОМПАНИЙН 15+15 ИЛҮҮ АЧААНЫ УРАМШУУЛАЛ СУНГАГДЛАА!✈️ Хамрагдах чиглэл: Улаанбаатар – Сөүл / Бусан, Сөүл ...
03/04/2026

🇰🇷 JEJUair АВИА КОМПАНИЙН 15+15 ИЛҮҮ АЧААНЫ УРАМШУУЛАЛ СУНГАГДЛАА!

✈️ Хамрагдах чиглэл:
Улаанбаатар – Сөүл / Бусан,
Сөүл / Бусан – Улаанбаатар чиглэл багтсан
JEJUair - MN авиа компанийн бүх нислэгт хүчинтэй.

🎒 Урамшуулал: Үндсэн тээш дээр нэмэлт 1 ширхэг (15кг) ачааг ҮНЭГҮЙ авах боломж

📅 Хугацаа: 2026 оны 6-р сарын 30-ныг дуустал хүчинтэй

☎️ Холбоо барих: 70000660
#урамшуулал #сөүл #бусан #аялал

“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус  24 цагаар үйлчил...
03/04/2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байгаа.
Үйлчилж буй чиглэл:
📌Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
📌Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ)
📌ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
"Чингис хаан" ОУНБ руу үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь, үнийн мэдээлэлттэй танилцана уу.
🚌 Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
📌"Чингис хаан" ОУНБ-д ирэх:
07:25, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:25, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:25, 16:00, 17:00, 17:30 18:30, 19:25, 20:00, 21:00, 21:30, 22:30,
📌Сүхбаатарын талбайд ирэх:
05:35, 09:35, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:35, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:35, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:35, 22:10, 23:10, 23:40, 00:40
📌"Чингис хаан" ОУНБ -аас явах:
04:05, 08:05, 08:40, 09:40, 10:10, 11:10, 12:05, 12:40 13:40, 14:10, 15:10, 16:05, 16:40, 17:40, 18:10, 19:10, 20:05, 20:40, 21:40 22:10, 23:10
📌Сүхбаатарын талбайгаас явах:
05:55, 06:30, 07:30, 08:00, 09:00, 09:55, 10:30, 11:30, 12:00, 13:00, 13:55, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:55, 18:30, 19:30, 20:00, 21:00
🚌 Х: 20 5 шар-Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
📌5 шар буудлаас явах:
05:50, 08:50, 11:50, 14:50, 17:50, 20:50,
📌"Чингис хаан" ОУНБ-д ирэх:
06:50, 09:50, 12:50, 15:50, 18:50, 21:50.
📌5 шар буудалд ирэх:
08:30, 11:30, 14:30, 17:30, 20:30, 23:30.
📌"Чингис хаан" ОУНБ-аас явах:
07:30, 10:30, 13:30, 16:30, 19:30, 22:30.
🚌ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
📌Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 23:05, 02:05,
📌Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 00:10, 03:10,
📌Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 00:50,
📌Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:55,
Иргэн та бүх төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтойгоос гадна UBCARD аппликейшнаас дээрх чиглэлээр үйлчлүүлэх автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой.
#нийтийнтээвэр #онгоцныбуудал

02/04/2026

🇮🇳 Энэтхэгийг зорих шинэ боломж нээгдлээ! ✈️

Air China авиа компани Дели хотын чиглэлд тогтмол нислэгээ амжилттай эхлүүлж байна.

📅 4-р сарын 21-нээс эхлэн
✈️ Долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гаригуудад тогтмол нислэг үйлдэнэ.

Аялал, бизнес, шинэ туршлага — бүгд таныг хүлээж байна.
Энэтхэг рүү аялах төлөвлөгөөгөө өнөөдрөөс эхлүүлээрэй!

📢 МЭДЭЭЛЭЛ: БҮРТГЭЛИЙН ЦОНХ ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨГДӨНӨ.NOTICE: TEMPORARY CHANGE OF CHECK-IN COUNTER"Нарита" олон улсын ни...
20/03/2026

📢 МЭДЭЭЛЭЛ: БҮРТГЭЛИЙН ЦОНХ ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨГДӨНӨ.

NOTICE: TEMPORARY CHANGE OF CHECK-IN COUNTER

"Нарита" олон улсын нисэх буудал дээрх "Аэро Монголиа" ХХК-ийн бүртгэлийн цонх түр хугацаанд солигдож байгааг мэдэгдэж байна. ✈️🇯🇵
📌 Өөрчлөлтийн дэлгэрэнгүй / Details:
• Чиглэл / Route: Токио – Улаанбаатар (Tokyo – Ulaanbaatar)

• Хэзээнээс / Effective Date: 2026 оны 3-р сарын 29-нөөс эхлэн (Starting March 29, 2026)

• Байршил / Location: "F" цонхноос "E" цонх руу шилжинэ (Moving from counter "F" to counter "E")

• Шалтгаан / Reason: Нисэх буудал дээрх засварын ажилтай холбоотой (Due to repair work at the airport)

• Үргэлжлэх хугацаа / Duration: 6 дугаар сарын дунд үе хүртэл (Until mid-June)

Та бүхэн нислэгээсээ хоцрохгүй байх үүднээс бүртгэлийн цонхны шинэ байршлыг анхаарч, төлөвлөгөөгөө гаргана уу. Танд амжилт хүсье! 😊

Please be advised that the check-in counter for Aero Mongolia LLC at "Narita" International Airport will be temporarily relocated. ✈️🇯🇵

📌 Details of the change:
• Route: Tokyo – Ulaanbaatar

• Effective Date: Starting March 29, 2026

• Location: Moving from counter "F" to counter "E"

• Duration: This change is due to repair work at the airport and will continue until mid-June.

Please make sure to check the new counter location to ensure a smooth check-in process for your flight. Safe travels! 😊

Address

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол Улсын Гудамж, Их Наяд Зүүн Өндөр Оффис, 10-р давхар, 1004 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670000660

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Travelway LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Travelway LLC:

Shortcuts

Share

Category