28/06/2023
76 мангуу юу ч бодохгүй хар амиа л бодож байгаа...
Хөдөө зам зуур навсайсан хэдэн гэрт тэнгэрийн үнээр хономооргүй байна.
Нааран дээрхи гудас нь илжрээд, хөнжил даавууг нь хүүхдэд ойртуулахаас сэжиглэмээр.
Нөгөө л хоёр гурван төрлийн балингаас өөр хоолны сонголтгүй.
За тэгээд модон жорлонд нь орвол ялаанууд нь дамжилж явах нь халгүй. Бүхэлдээ тухгүй.
Ерөөсөө хөгждөггүй, эндээ нам гацчихсан.
Гэтэл энүүхэн хилийн цаана Өвөрмонголын захын нэг амралтын газраар шагайхад үйлчилгээ гэж ямар стандарттай байдгийг үлгэрлэнэ.
Үнийг нь эндхийхтэй харьцуулахад ичиж уйлна.
“90-ээд онд манайхаас долоон дор байсан ногоон хувцастай хятадууд шүү дээ” гэж бодоход гуниг төрнө.
Тэгсэн миний ганган поп сайд дарга нар “Аялал жуулчлалаа аягүй лаг хөгжүүлээд байна, 400 сая жуулчин хүлээн авах бэлтгэл ажил хангагдаж байна” гэж бүлтэрцгээгээд.
Манайд ирж байгаа энэ хэдэн аялагчдын тал нь: “Энэ улс яагаад хөгжихгүй байгааг гайхаж, эрх мэдэлтнүүд нь иргэдээ яаж маллаж байгаа”-г сонирхож ирж байгаа шд үнэндээ‼️сору