23/09/2019
Ааваа зүүдэнд минь нэг ирээч
Ааваа гэж дуудахгүй хичнээн ч удсан юм бэ дээ
Алдаж ондог хорвоог аавгүйгээр яаж тойров доо
Ааваа гэж дуудах ямар сайхан байсан юм бэ дээ
Алдуурсан энэ үг ахиад хэлэгдэхгүй нь яасан харамсалтай вэ
Ааваа санан санан үгүйлж ямарч их санах юм бэ дээ.
Адарч уурласан минь ямарч их дэндсэн юм бэ дээ.
Алиа хошиноор нь ямарч их дутав даа.
Амьд байхад нь асгарсан нулимс одоо ухаан болжээ.
Зөн мэргэн аав минь зүүд эрхшээж ирээч дээ.
Зөндөө алсуур тойрчихоод наддаа ирэхгүй ямарч их удах юм бэ дээ.
Зөв үгээр чинь залуурдуулмаар л байх юм.
Зөрүүдлэж байсан минь одоо толгойг минь тогших юм.
Сайхан аав минь намайгаа санаж л байгаа даа
Салгуу холоос харчихаад мэдэрч ойлгож байгаа.
Саатаж аав минь зүүдэнд минь нэг морилооч. .
Санасан сэтгэлийн бэтгэрээгээ нэг сайхан тайлахсан.
Гангар шаазантай хоолонд чинь нүдээ өгчих шахаж булаацалддагсан.
Гадаа гэртэхээ бусниулж томоогүйтэж дэггүйтдэгсэн.
Ганц үг хэлэхэд нь нам болцгоож томоождогсон.
Ганц боловч зүүдэнд минь ирж намайгаа үнсээч ааваа
С. Өсөхбаяр😢😢