11/09/2020
🤱🏻Төрсний дараах үс уналтын тухай.
🤱🏻Төрсний дараа ээжүүд ихэнх нь үсний асуудалтай тулгардаг. Мэдээж хүн бүр адилгүй, зарим нь шингэрэх, хугарах, халзрах г.м.
дараах 3 тохиолдол түгээмэл тохиолддог. Үүнд:
1. Витамин, эрдэсийн дутагдал
2. Мэдрэлийн ядаргаа
3. Буруу арчилгаа
/ химийн эмчилгээ, өөр бусад архаг өвчтэй биш бол шүү дээ/
🤱🏻авах арга хэмжээ:
1. Шинжилгээ өгөөд яг ямар витамин эрдэсийн дутагдалтайгаа олж мэдэх, хөхүүл үед ууж болох витамин сонгох. Эрдэстэй ус уух,
2. Агаар салхи, ууланд гарах. Стрэсс тайлах шалгарсан арга. Өөрийгөө аль болох тайван байлгах зүйлсийг олж хийх. Зайлшгүй стрэссдсэн бол ямар нэгэн хөдөлгөөн хийж өөрийгөө сарниулах. Үүнд: биед хөнгөн дасгал хийх, усанд орох, гэрээ цэвэрлэх г.м.
3. Оройтоогүй дээрээ үсний эмчилгээний ком хэрэглэх. үүнд: /Үс ургуулдаг ампуль, скраб, шампунь/. Боломжтой бол мэргэжилийн эмчээс зөвлөгөө авах.
🤱🏻Хориглох зүйл: янз бүрийн зүйл туршиж үзээд дэмий. Үсний тос түрхэх болоогүй, ангижруулагчаар угааж болохгүй /одоохондоо./Мөн искра шарлага хийлгүүлж болохгүй шүү /одоохондоо./
🤱🏻үс нь үсний уутанцартайгаа унасан учраас халзардаг юмаа. Эмчилгээний ампуль хэрэглэж байж үсний уутанцар бий болно. Тэгээд үс шинээр ургана.
Эргэлзээтэй зүйлс: Хятад бэх үсний уутанцар нь байгаа үед түрхэнэ байхгүй үед түрхвэл ургадаггүй шүү.
Ганга тийм ч үр дүнтэй биш маш удаан хугацаанд буюу ургаж гарч ирсэн үсэнд сайн нөлөөлнө.
B12 тийм ч хурдан ургуулахгүй өндөр тунгаар удаан хэрэглэж байж үр дүнгээ өгдөг. Ер нь бол B6, B12 B -ийн төрлийн бүх витаминыг хэрэглэх шаардлагатай Biotin гэсэн үг.
🤱🏻үс нь арай халзарч унаагүй бол их азтай юмаа. Үсээ доороос нь тайруулаад аль болох хуйхандаа сам хүргэхгүй байх. Хуйхаа гуужуулаад эмчилгээний шампунь хэрэглэх. Угаахдаа шампуниа хөөсрүүлээд хөөсөөр нь угаах. Өндөгөөрөө зөөлөн массажилж өгөөрэй.
🤱🏻мэдээж санхүүblгийн
q байвал эмч дээр очоорой.
🤱🏻хэрэгwwтэй гэснээ аваад хэрэггүйг нь алгасаарай.
🤱🏻 Гол нь шинжилгээ өгхөөр ямар нэгэн хавдар болон өвчингүй мөртлөө. Зөвхөн стрэсс,l мэдрэлийн ядаргаа, витамин, эрдэсийн дутагдалаас болж үс унасан байдиймаа.
🤱🏻за энэ хүртэл уншсанд баярлалаа