30/08/2022
Sain uu. Eejuudee bugdeeree ng bodoltsyoo tee.
Хэтэрхий зуурамтгай ээж нартаа.
1. Үгүй ээ, ээжүүд үргэлж хүүхдээ дагаад явах боломж байхгүй.
Хүүхдээ хэтэрхий халамжлах биш надгүйгээр хэзээ, хаана, хэрхэн өөрийгөө авч явахыг зааж өг. Үүрэг хариуцлага хүлээлгэ. Битгий өмнөөс нь хий. Хэтэрхий бүү хамгаал. Бие даах чадвар маш чухал шүү. Нийгмийн харилцаанд сайн оруул. Найз нөхдийг нь дэмж. Хүнтэй харилцаж сурга.
Бид хүүхдээ хэт их бөөцийлснөөр нийгмийн хэцүү бүхний хажуугаар өнгөрөөж чадахгүй. Үргэлж бид хүүхдээ дагаад явахгүй.
2. Үгүй ээ, амралтын өдөр заавал байх хэрэгтэй.
Хүүхдэдээ хэдий бүх хайраа зориулах ч өөртөө бас маш их хайрыг зориул. Ээж өөрөө явж өөрийгөө л хайрлаж, өөртөө цаг гаргаж, сайн унтаж, хувийн орон зай гаргаж, стресс уур бухимдлаа тайлахгүй бол хэн нэгэн ирж бараг л туслахгүй. Цаг хугацаа явж байгаа. Хүүхдэдээ ч, өөртөө ч хайртай Ээж байна шүү. 🤗
Өөртөө зав гарга, амралт өг, сайн унт, хэтэрхий бүү санаа зов, хэт өндөр шаардлага өөртөө бүү тавь, бусадтай өөрийгөө бүү харьцуул. Өөрийгөө үнэл, магт, урамшуул.
Хүүхэд том болоод гэрээ орхих цагт, өөртөө залуу халуун гоё бүхнээ авч үлдэнэ шоо, зүгээр😛🥰😍
❤️Ээж би бас амьдралд өөрийгөө хайрлуулах гэж ирсэн “охин” шүү😜🥰.
❤️Ээж би бас амьдрах гэж ирсэн хүмүүн “заяа” шүү. 🥰🥰
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
https://www.facebook.com/SZariunaa/