Next Group

Next Group Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Next Group, Retail Company, Khan Bank Tower 7th floor, Chinggis Avenue-6, Stadium Orgil-1, Khan-Uul district, Ulaanbaatar.

Нэкст Групп ХХК нь 2003 онд анх тавилгын салбарт бизнесийн гараагаа эхлүүлж, өдгөө 10 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан 400 иргэнийг ажлын байраар ханган, амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч байгууллага юм.

10/07/2026

🇲🇳 Монгол Төрийн Далбааны өдрийн мэнд хүргэе!

Төрийн далбаа бол тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, төрт ёсны дархлааг илэрхийлсэн Монгол хүн бүрийн бахархал юм.

Монголчууд бид энэ бахархлаа дэлхийд мөнхөлж, 2024 онд Next Group Богд Хан уулын бэлд 4,160.07 м² хэмжээтэй Монгол Төрийн далбааг дэлгэн, "Уулан дээр дэлгэсэн хамгийн том далбаа" төрөлд Гиннесийн дэлхийн дээд амжилтыг албан ёсоор тогтоосон билээ.

Энэ түүхэн амжилт нь зөвхөн дэлхийн рекорд биш, эх орноо хайрлах сэтгэл, эв нэгдэл, Монгол Төрийн далбаагаараа бахархах бахархлыг дэлхий дахинд харуулсан үнэ цэнтэй үйл явдал болсон юм.

🇲🇳 Монгол Төрийн далбаа мөнхөд мандан бадраг. Монголын сүр хүч, төрт ёсны бахархал үеийн үед мөнх оршиг.

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний их б...
10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье 🇲🇳

🏇 Морьтон хүүхдүүдийн туурайн төвөргөөн
🏹 Бариа сумаар оноо засан мэргэн харваачид
🤼‍♂️ Дэвжээнээ хүч бяраа сорих бяртай бөхчүүд

Жаргалтай түмэн минь — САЙХАН НААДААРАЙ 🇲🇳✨

Ирээдүйн шилдэг мэргэжилтэн та анхаараарай !! Нэкст Групп ХХК 4-р түвшний оюутнуудад зориулсан Дадлагын Хөтөлбөр-өө зарл...
08/06/2026

Ирээдүйн шилдэг мэргэжилтэн та анхаараарай !!

Нэкст Групп ХХК 4-р түвшний оюутнуудад зориулсан Дадлагын Хөтөлбөр-өө зарлаж байна.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан та:
▪ Компанийн бодит үйл ажиллагаанд оролцох
▪ Салбарын мэргэжилтнүүдээс суралцах
▪ Ажлын туршлага хуримтлуулах
▪ Ирээдүйн ажлын гараагаа эхлүүлэх боломжтой.

Хамрах хүрээ:
📌 Төгсөх курсын оюутан болон шинэ төгсөгч
📌 Бүртгэл: 2026.06.10 хүртэл
📌https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfAfVFP9RZmF-tuJDV6vEaiwNEdzHD4EEEUla7ojn1scwkovA/viewform?usp=header
Өнөөдрийн туршлага маргаашийн амжилтыг бүтээнэ.

Khan Bank 💚Хөгжил дэвшлийн 35 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн Khan Bank-ны хамт олонд халуун баярын мэнд хүргэе.💚Хэрэг...
22/04/2026

Khan Bank 💚

Хөгжил дэвшлийн 35 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн Khan Bank-ны хамт олонд халуун баярын мэнд хүргэе.💚

Хэрэглэгч төвтэй үйлчилгээ, тогтвортой өсөлтөөр Монголын санхүүгийн салбарт жишиг тогтоож буй Та бүхэнд цаашдын амжилт, шинэ оргилуудыг хүсье.🥳

Next Group-н хамт олноос 💖

Бизнесийн эрхэм түнш mobicom-доо 30 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎈✨Монголын харилцаа холбооны салбарын түүхийг бичилцэ...
18/03/2026

Бизнесийн эрхэм түнш mobicom-доо 30 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🎈✨
Монголын харилцаа холбооны салбарын түүхийг бичилцэж, дижитал ирээдүйг түүчээлэн буй mobicom корпорацийн нийт ажилтан, удирдлагуудад түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 📱🌐
Бидний бат бөх хамтын ажиллагаа үргэлж өсөлт, дэвшил рүү хөтөлж, ирэх он жилүүдэд илүү их амжилтыг хамтдаа бүтээх болтугай! 🤝🚀

🔥 XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жил айлчлан ирлээ 🐎 Сар шинэдээ айл бүрийн босго өндөр,Санаа бүхэн тэнгэр шиг цэл...
16/02/2026

🔥 XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жил айлчлан ирлээ 🐎

Сар шинэдээ айл бүрийн босго өндөр,
Санаа бүхэн тэнгэр шиг цэлмэг
Сүүний үнэр ханхалж,
Сэтгэлийн үгс ерөөл болон дэлгэрэг.

Алтан нарны туяа өрх бүрд тусч,
Аяганы ёроол дундрахгүй дүүрэн байг.
Айлчлал бүр азын мөртэй,
Амар мэндийн үгс инээд дагуулж байг 🐎✨

Хотол олноороо Сар Шинэдээ сайхан сайхан шинэлээрэй 🤍

13/02/2026

🌍𝐂𝐄𝐎 𝐒𝐔𝐑𝐕𝐄𝐘 𝟐𝟎𝟐𝟔 судалгаанд оролцсон Нэкст групп ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Чулуунболд танд талархал илэрхийлье.

📣Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй тэргүүлэх 50 компанийн гүйцэтгэх удирдлагын бизнесийн орчны талаарх хандлага, шийдвэр гаргалтын өнөөгийн байдал, disruptive орчинд дасан зохицох стратегийн онцлогийг тодруулах зорилготой “CEO Survey 2026” судалгааны онцлох ишлэлүүдийг цувралаар хүргэж байна ...

☎️Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 77000188🤙

🎄✨ Чимэглэн гоёсон ногоон гацуурын дор, дулаахан ширээ тойрон хайртай хүмүүстэйгээ инээд хөөр, талархал, итгэл найдвараа...
31/12/2025

🎄✨ Чимэглэн гоёсон ногоон гацуурын дор, дулаахан ширээ тойрон хайртай хүмүүстэйгээ инээд хөөр, талархал, итгэл найдвараар дүүрэн мөчүүдийг хуваалцан шинэ оноо угтаарай. 🥂😇

Ирж буй 𝟐𝟎𝟐𝟔 он танай гэр бүлд аз жаргал, баяр баясал, эрч хүч, амжилтын гэрэл асаасан он байх болтугай. 🌟

Өнгөрч буй 𝟐𝟎𝟐𝟓 ондоо бидэнтэй хамт байсан, итгэл хүлээлгэн, дэмжиж, сонгож ирсэн хэрэглэгч та бүхэндээ маш их баярлалаа.
Шинэ ондоо ч эерэг өөрчлөлтийг түүчээлж, Аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ. Next Group ✨

🎄 Шинэ жилийн мэнд дэвшүүлье🎄

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 𝟏𝟏𝟒 жилийн ойн баярын мэндийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ өргөн...
29/12/2025

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 𝟏𝟏𝟒 жилийн ойн баярын мэндийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ өргөн дэвшүүлье 🇲🇳

🇲🇳 𝟏𝟗𝟏𝟏 оны 𝟏𝟐-р сарын 𝟐𝟗-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 𝟐𝟎𝟎 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласны 𝟏𝟏𝟒 жилийн ой тохиож байна.☺

🇲🇳 𝐕𝐈𝐈𝐈 Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулж тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

🇲🇳 УИХ-ын 𝟐𝟎𝟎𝟕 оны 𝟖 сарын 𝟏𝟔-ны өдрийн тогтоолоор 𝟏𝟐 сарын 𝟐𝟗-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 𝟐𝟎𝟏𝟏 оны 𝟏𝟐 сарын 𝟐𝟑-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байна 🇲🇳

🎉 Next Group – 22 жилийн ойн баяр 🎉Хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтдаа 22 жил—технологи, тав тух, инновацийн хөгжлийг түүчэ...
05/11/2025

🎉 Next Group – 22 жилийн ойн баяр 🎉

Хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтдаа 22 жил—технологи, тав тух, инновацийн хөгжлийг түүчээлж, амьдралын хэв маягийг илүү ойр, илүү хүртээмжтэй болгохын төлөө бид чармайн ажиллаж ирлээ. ❤️

Биднийг тасралтгүй дэмжиж, хамтдаа үнэ цэнийг бүтээж ирсэн харилцагч, хамтрагч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. 🙏❤️

Манай аялал үргэлжилсээр…
✨ Илүү том зорилго
💡 Илүү ухаалаг шийдэл
🏆 Илүү өндөр чанар

Эерэг өөрчлөлтөнд түүчээлье🔥🌟

Address

Khan Bank Tower 7th Floor, Chinggis Avenue-6, Stadium Orgil-1, Khan-Uul District
Ulaanbaatar
17010

Telephone

+97677199999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Next Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Next Group:

Shortcuts

Share

Category