03/06/2026
🔊👂 ЧИМЭЭ ИХТЭЙ ОРЧИНД СОНСГОЛОО ХАМГААЛЖ БАЙНА УУ?
Өдөр бүр өндөр дуу чимээтэй орчинд ажиллах нь таны сонсголд аажмаар, эргэлт буцалтгүй гэмтэл учруулдаг.
⚠️ Дараах шинж тэмдэг илэрч байвал анхаараарай:
• Чих шуугих
• Хүмүүсийн яриаг тод сонсохгүй байх
• Толгой өвдөх, амархан ядрах
• Анхаарал төвлөрөл буурах
🚧 Уурхай, үйлдвэр, барилга, засварын газар зэрэг чимээ ихтэй орчинд ажилладаг хүн бүр сонсголоо хамгаалах шаардлагатай.
✅ Чихний бөглөө эсвэл хамгаалалтын чихэвч тогтмол хэрэглэх
✅ Хамгаалах хэрэгслээ зөв зүүх
✅ Дуу чимээтэй орчинд ажиллах хугацааг зохицуулах
✅ Сонсголын үзлэгт тогтмол хамрагдах
👂 Сонсгол бол нэг удаа алдвал эргүүлж авч болдоггүй үнэт баялаг юм.
Өөрийгөө хамгаалж, эрүүл сонсголоо хадгалцгаая.
#ХАБЭА #СонсголХамгаалалт #АюулгүйАжиллагаа #ЧихнийБөглөө