03/09/2026
🔮Oracle Card (тухайн төрлийн дуу хоолой, сэтгэл зүй, дотоод мэдрэмжтэй ажилладаг оракл картууд)-г хэрхэн үр дүнтэй ашиглах талаарх үндсэн алхмууд:
🕯️1. Картаа цэвэрлэж, өөрийн энергитэй холбох
Картаа анх авсны дараа эсвэл шинээр ашиглаж эхлэхдээ гараараа зөөлөн барьж сэгсрэх, эсвэл бясалгах байдлаар өөрийн энергийг шингээгээрэй. Энэ нь та болон картын хооронд холбоо үүсгэхэд тусална.
💡2. Асуултаа тодорхойлох
Картаас юм асуухын өмнө оюун санаагаа төвлөрүүлж, тодорхой асуулт тавь. Жишээ нь:
"Өнөөдөр миний дотоод хоолой надад юу хэлэхийг хүсэж байна вэ?"
"Миний илэрхийлж чадахгүй байгаа тэр жинхэнэ дуу хоолой юу вэ?"
"Энэ нөхцөл байдалд би өөрийнхөө үнэн төрхийг хэрхэн олж харах вэ?" гэх мэт нээлттэй бөгөөд дотоод руу чиглэсэн асуултууд илүү тохиромжтой.
🃏3. Картаа хольж, сугалах
Асуултаа бодонгоо картаа сайн холь. Зөн совингоо дагаад хамгийн түрүүнд татагдсан эсвэл өөрөөсөө унасан картыг сугалж авна.
🧿4. Картын утгыг тайлж унших
Дүрслэл: Картын зураг, өнгө аяс танд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг ажигла.
Үг/Түлхүүр үг: Карт дээр бичигдсэн үг эсвэл тайлбар номын утгыг уншиж өөрийн нөхцөл байдалтай холбон бод.
Дуу хоолой ба мэдрэмж: Voice Souls гэдэг утгаараа энэ карт нь таны дотоод дуу хоолой, зөн совин, сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлж байгааг мэдрэхийг хичээ.
📚5. Өдрийн тэмдэглэл хөтлөх
Сугалсан картныхаа утгыг өөрийн амьдрал, тулгарч буй асуудалтайгаа харьцуулан бодож тэмдэглэл хөтлөх нь илүү гүн гүнзгий ойлголт авахад тусалдаг.
💵оракл картуудын үнэ( 1 ширхэг): 20,000₮