18/03/2020
Амттай тараган торт хийх арга
Үндсэн орц:
700 мл тараг
300 мл цөцгий
20 гр желатин
200 мл сүү
200-220 гр печень
100-120 гр хайлуулсан масло.
Нэмэлт компот, жүүс хийхээр бол +10гр желатин
Хийх дараалал:
。。Тараг цөцгий 2.оо хөргөгчнөөсөө гаргаж ил тавьна
。。20гр ууттай желатинаа 100мл хүйтэн сүүнд хийгээд 30 минут дэвтээнэ.
。。Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 гр печенээ нухна, би шууд гурилын элдүүр ашиглаад элдчихдэг ширхэггүй гоё болдог. Буталсан печень дээрээ 100-120 гр хайлуулсан маслоо нэмээд зуурахад тортны маань суурь бэлэн боллоо. Энэ бэлдэцээ хэвнийхээ сууринд хийж сайн дарж чигжээд хөргөгчиндөө хийнэ.
。。700 гр тараг 300 гр цөцгий хоёроо саванд хийгээд сайтар холихын тулд өндөг хутгагчаар сайтар хутгаарай, тэгээд өөрийнхөө амталгаагаар элсэн чихэр бас нэмэлт жимс дотор нь хийж болно.
。。Дэвтсэн желатин маань одоо буржгар болоод томорсон байгаа, түүнийгээ мөн дахин 100 мл сүүнд хийж плиткэн дээрээ зөөлөн галаар уустал нь халаана, хайлах хүртэл нь сайн хутгаарай, буцалгаж болохгүй шүү, бүүр ширхэггүй болтлоо хайлсан үедээ сүү нь өтгөндүү болдог.
。。Тараг цөцгийн зуурмаган дээрээ хайлуулсан бүлээн желатинаа нэг гараараа бага багаар гоожуулангаа нөгөө гараараа зуурмагаа сайтар хутгана.
。。За ингээд тараг, цөцгий, желатины зуурмагаа хөргөгчинд хийсэн печеньтэй суурин дээрээ хийнэ,
+(тортны хэвнийхээ ханан талаар нимгэн хэрчсэн жимсээ налуулж тавьж, бэлдсэн зуурмагаа хийж болно.)
5н цагийн дараа тараг нь бэхжиж цэлцэгнүүр хэлбэртэй болж эхлэнэ.
。。Хэрвээ тараган дээрээ компот, жүүсний цэлцгэнүүр хийх бол:
Өөрийн сонгосон компот, жүүснээс 200-300 мл орчмыг аваад 10 гр желатинаа дэвтээхгүйгээр шууд хийгээд плиткэн дээрээ халааж хайлуулна, буцалтал нь халаахгүйгээр желатинаа сайн хутгаж хайлуулна. Желатин хийж хайлуулсан компотны жүүс, ундаа анхныхаасаа жаахан өтгөндүү болно, энэ жүүсэн дээрээ бага зэрэг нэмэлт жимстэй жүүсээ хийж сайтар холино. Энэ шингэнээ сайтар хөргөөд тараган дээрээ хийнэ. Тараган дээрээ хийхдээ таргаа шалгаж үзнэ хэвээ бага зэрэг хажуу тийш налуулахад тараг урсахгүй цэлцэгнүүр хэлбэрт орсон байх хэрэгтэй.
+( нэмэлт жүүсээ хийхээс өмнө тарагаа хурдан бэлэн болгоё гэвэл хөлдөөгчинд 20-30мин хангалттай)
Хөргөгчинд хийснээс 2-3н цагийн дараа нэмэлт жүүсээ хийвэл зүгээр. Тэгэхгүй бол тараг маань сайн бэхжээгүй байдаг.
За ингээд хөргөгчиндөө 1 хонуулаад л тараган торт маань бэлэн боллоо.
+(Хэрвээ хурдан бэлэн болгохыг хүсвэл хөлдөөгчиндөө 2цаг байлгахад л хангалттай. Тэрнээс илүү байлгаж болохгүй хөлдчих учраас цагаа сайн харах хэрэгтэй. )
За амжилт манайхаан🤗👍🎂