Mahabodhi gift shop Махабоди дэлгүүр

Call Directions Contact the business

Mahabodhi gift shop Махабоди дэлгүүр Шашны эд зүйлс , үнэт чулуу, бэлэг дурсгалын дэлгүүр

Сар шинэдээ сайхан шинэлээрэй
01/03/2025

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

  Масала цай бол Энэтхэгчүүд 🇮🇳 болон дэлхий нийтийн уух дуртай цайны нэг яах аргагүй мөн билээ. Эрт дээр үеэс Энэтхэгий...
02/05/2023


Масала цай бол Энэтхэгчүүд 🇮🇳 болон дэлхий нийтийн уух дуртай цайны нэг яах аргагүй мөн билээ. Эрт дээр үеэс Энэтхэгийн цайны худалдаачид цайндаа халуун ногоо, ургамал зэргийг нэмдэг байсан нь энэ цайны гол онцлогийг бий болгосон байна.
Масала цай нь дархлааны эсийг идэвхжүүлдэг ба тогтмол уух нь олон өвчнөөс сэргийлэхэд тусална. Масала цай нь сэргээгч, эрч хүч өгч, бодисын солилцоог хурдасгадаг. Зүрх, тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг юм.

Ашиг тус – Үрэвсэл намдаана, ядаргаа тайлна, ханиад томууны эсрэг идэвхитэй үйлчилгээ үзүүлнэ, хоолны шингэц сайжруулна, цусны даралт тогтворжуулж артерын судасны бөглөрлөөс сэргийлнэ, бодисын солилцоог дэмжинэ, чихрийн шижин өвчинөөс сэргийлэх буюу бие махбод дахь инсулин дааврын хэмжээг нэмэгдүүлж цусан дахь сахарын хэмжээг бууруулна, хавдрын эсийг багасгана.
Масала цай нь амин дэм, шим тэжээлээр баялаг ба зэс, натри, магни, В бүлгийн витамин, цайр, A, E, C витамин, фосфор зэргийг агуулдаг. Хар цай нь пантотеник ба аскорбины хүчил агуулдаг.

  8мм үнэ 180к6мм үнэ 150кБөөний үнэ байгаа шүү
01/03/2023


8мм үнэ 180к
6мм үнэ 150к
Бөөний үнэ байгаа шүү

27/02/2023

Хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билигт сайн өдрийн мэндийг дэвшүүлье ээ🙏🙏🙏

✡️🔯🕉     мөнгөн кулон зүүлт. Үнэ 70к🌞Манай бараа бүгд Энэтхэг Нипал Японоос ирдэг шүү
13/02/2023

✡️🔯🕉 мөнгөн кулон зүүлт.
Үнэ 70к
🌞Манай бараа бүгд Энэтхэг Нипал Японоос ирдэг шүү

☀️   : Бэлэгдэл гэхээсээ өмнө байрлал дараалал дээр алдах гээд байдаг учир  зөв дараалал оруулая 1. Дүг -Шүхэр 2. Сэрнай...
09/02/2023

☀️ : Бэлэгдэл гэхээсээ өмнө байрлал дараалал дээр алдах гээд байдаг учир зөв дараалал оруулая
1. Дүг -Шүхэр
2. Сэрнай- Загас
3. Бумба- Бумба
4. Бадма- Цэцэг
5. Яачил- Дун (нар зөв эрэгсэн дун )
6. Вэлби - Өлзий хээ
7. Жанцан- Дуаз
8. Хорол - Хүрдэн хээ тус тус болно
🔹️НАЙМАН ТАХИЛЫН УЧИР
🔸️Энх амгалангийн цагаан шүхэр : Хамаг амьтан амгаланг хүсэх ялгал үгүйн, харилцан туслалцах ариун үйлсийн мяндсан самбайг намируулж, хатуу аюулын халуунаас хамгаалах сэрүүн сүүдрийг буулгагч, халамжит, энх тайвны цагаан шүхэр нь анх дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Алтан цагас : Аливаа угсаа шүтлэгийн олон орны их мөрнүүд, амар жаргалантайгаар хамтран орших зорилгын далайд нийлэлдсэнд аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх хоёр нүдээ ширтсэн амарлингуй тайвны алтан загас нь хоёр дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Алтан бумба : Хамаг дэлхийн амьтны зол заяаны эрдэнэсээр бүтсэн, хайрт амь насыг, уртатгах, мөнхийн рашаанаар дүүрсэн, хамаг жаргал, хүссэн тэр бүхний хүслийг хангагч халуун найрамдлын алтан бумба нь гурав дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Цагаан лянхуа : Үр бүтээл цог жавхлангийн сайхан өнөрийн хүчээр, үнэнч шудрага хүмүүсийн зөгийг биедээ цуглуулж, үйлс жаргалын балын баяр хуримаар цэнгүүлэн тэтгэгч өнөд энх амгалангийн лянхуа цэцэг нь дөрөв дэх өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Цагаан лавай : Элэгсэг найрамдал холбооны эрчимт амьсгалын үлээх чадлаар, энэ ертөнцийн хүмүүст яруу алдрын дууныг дуурьсгаж , элдэв эргүү мунхгийн зузаан нойроос сэргээн босгогч, энх тайвны цагаан лавай нь тав дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Өлзий утас. Газар бүрийн амьтны мөрөөдлийн алтан утсаар биелсэн, гарамгай соёлын зузаан харилцааны уран сүлжээгээр, гаслангуй төгс жаргалын олон нүд дурдсан гайхамшигт энх жаргалын өлзий утас нь зургаа дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Ялагч дуаз : Үнэнийг шинжлэн олсон хурц оюуны эсэнд байгуулсан, үл зохилдох бүхнийг бүрэн ялагчийн тэмдгүүд тодорхой, үргэлжид жаргалын төлөө шамдан зүтгэх сэтгэлийн ганжир төгс, үнэлж баршгүй энх амгалангийн дуаз нь долоо дахь өлзийт тэмдэг.
🔸️Энх амгалангийн Алтан хорол : Анд нөхдийн журамт амарлингуй ахгын шижир алтаар бүтсэн, аюулт дайсныг сүрээр дарагч мянган хигээс яралзан, агуу олон тивд түгээмэл орчихоор тэтгэгч, амгалан тайвны алтан хүрд нь найм дахь өлзийт тэмдэг .
Үнэ : 1250.000 төг
Хэмжээ : өндөр 23см өргөн 12см
Хүргэлт үнэгүй.
☎️ 93007878

05/02/2023
✨️ЭРХИНИЙ ТУХАЙ ✨️ Эрхиний тоо нь 108 ширхэг тоотой байх ба  Эрхинд есөн нарийн утаснаас бүрдүүлж эрчилсэн 2 ширхэг утса...
03/02/2023

✨️ЭРХИНИЙ ТУХАЙ ✨️
Эрхиний тоо нь 108 ширхэг тоотой байх ба
Эрхинд есөн нарийн утаснаас бүрдүүлж эрчилсэн 2 ширхэг утсаар хэлхээ хийх ба тэр нь 8 чөлөө, 10 учралыг бэлгэднэ. Эрхиний нүхээр утсыг гүйлгэн хэлхэхдээ хоёр түйтгэр /нисванисийн болон мэдлийн/-ийг даран хоёр их чуулган /буяны чуулган, билэг билгүүний чуулган/-ыг хураахыг бэлгэдэж хэлхэнэ.
🌟Тарни тогтоол унших үедээ уншсан тарнийн адистид дотор оршихыг бэлгэдэн эрхиэ дотогш эргүүлэн тарниа тоолдог. Харин түйтгэр тотгорыг буцаахын тулд тарни тоолох үед саад тотгорыг буцааж байгаагаар бэлгэдэн эрхиэ гадагш эргүүлэн тоолдог.
🌟Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөтэй, эрдэмт модны үрээр голчлон бүтээдэг.
🌟Дэлгэрүүлэх үйлст: Бодь мод, Зандан, Шар эрхи, зургаадай эрхи
🌟Эрхэндээ хураах үйлс: Лүнтэн, Улаан шүрэн эрхи, улаан зандан, сум мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөтэй эд болон анхилам үнэрт модоор бүтээдэг байна.
🌟Хатуу үйлст: Гүррагчаа, Гавал, Могойн шүдэн, Суман эрхи, төмөр , ясан зэрэг ихэвчлэн хатуу ширүүн, хар бараан өнгөтэй эдээр бүтээдэг.
Тэдгээрээс эрхэм нь эрдэнэсийн зүйлсээр, дундах нь модны үрээр, адаг нь мод чулуугаар бүтээсэн болой. Гэвч ямар эдээр бүтээсэн ч эрхэмлэн нандигнаж, зарлигийн шүтээн хэмээн бэлгэдэх нь ялгал үгүй биз ээ. Харин эдгээр эрхиний ширхэг бүр нь сэтэрхий, хагархай, том жижиг, хоорондоо адилгүй тэргүүтний гэмгүй байх ёстой ба эрхиний хэлхээс нь ч хэт сул болон хэт шахуу бус эрхи эргүүлэн тоолоход тохиромжтой байх ёстой. Энэ мэтээр өөрт буй сайн сайхан эдээрээ таарсан зөв эрхийг хэлхэн үйлдээд равнай өргөж, бурхадын зарлигийн шүтээн болгон хүндэтгэн хадгалдаг ёстой бөгөөд хамаагүй хүний гарт дамжуулах болон тангараг ижилгүй хүнд үзүүлдэг ч үгүй ёстой. Ер нь эрхийг өөр өөрийн язгуурын багш, шидийг хайрлагч ядам бурхад, үйлсийг бүтээгч дагинас, номын сахиус нартай сэтгэл хэлхэгдэхийн бэлгэдлээр хэрэглэдэг байна. Мөн нууц тарнийн тангараг ёсоор бэлгэ билгийн бурхадын мутрын тэмдэгийг бэлгэдэх, билгийн эхийн шүтэн барилдлага, төгс эдлэлийн шүтэн барилдлага, тогтоол тарниудын тоог эндүүрэлгүй тоолон барих тэргүүтний үүднээс ч эрхийг хэрэглэдэг билээ. Дээр өгүүлсэн мэт дөрвөн үйлнээ зориулан бүтээсэн эрхи нь өөр хоорондоо өнгө, бүтээгдсэн эд зэргээрээ ялгарахаас гадна том жижиг хэмжээнийх нь хувьд ч ялгах ёс байжээ. Энэ мэтчилэн эрхийг дөрвөн үйлнээ тохирох бэлгэдэлт эдээр тааруулан, зохицох утас хэлхээгээр хэлхээд аливаа муу үйлнээ халдуулалгүй эрхэмлэн нандигнаж, бурхдын зүрхэн тарни тэргүүтнийг тоолон унших хэрэгтэй бөгөөд хэрэв эрхи доройтон муудах аваас бэлгэ билгийн бурхдад өргөхүйн сүжгээр гал, уснаа өргөдөг байна.
Эх сурвалж : BUDDHISM.MN( Их Майдар сан)

  :Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн,...
03/02/2023

:
Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөтэй, эрдэмт модны үрээр голчлон бүтээдэг.
Дэлгэрүүлэх үйлст: Бодь мод, Зандан, Шар эрхи, зургаадай эрхи

🌳🌳🌳 . Анхилуун сайхан зөөлөн үнэрт энэ нунтагыг гэр, машин, албан тасалгаандаа хаана ч хэрэглэх боломжтой. Үнэ : 10к (5м...
02/02/2023

🌳🌳🌳 . Анхилуун сайхан зөөлөн үнэрт энэ нунтагыг гэр, машин, албан тасалгаандаа хаана ч хэрэглэх боломжтой.
Үнэ : 10к (5мг)

Address

Гандангын дээш өгсөх замд тэнхлэг плазатай байшингын зүүн ард 4-давхар шар байрны 1-давхарт
Ulaanbaatar
976

Telephone

+97693007878

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mahabodhi gift shop Махабоди дэлгүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mahabodhi gift shop Махабоди дэлгүүр:

Shortcuts

Share

Category