02/08/2026
сүү - баяслаг болох хүртэл хэр их ажил вэ?! гэж үү , нөр их ажил ☺️👍,
"үнээ сүүгээ зүгээр өгдөггүй" гээд нэг алдартай өгүүллэг бдаг даа, яг л тийм!,
үхэрээ өсгөнө дордоно тэжээнэ, тэтгэнэ,
маллана, төллүүлнэ, саана, бороо, шороо, салхи, шуурга, нар хур цас зуд ган бүгдийг даван туулна, - нүүдэллэнэ, оторлоно, өвөлжнө, хаваржна, үүний үр дүнд
нүүдэлчин малчид үнээ тугалаа барих, үхэр тугал хариулах бол энэ бүгдийг сайн даван гарсаны шагнал ажил 🐄.
сайн ажиллаж онд мэнд орсоны үр дүнд саах үнээ тугалтай үлдсэн гэсэн үг.
Ингээд зун намрын дэлгэр сайхан цагаан идээ боловсруулах цагаар гэдэс цайлгаж цагаан идээгээ боловсруулан хүнсэндээ хэрэглэх ба мөн хурааж авна.
үнээгээ сааж сүүгээ хөөрүүлэн ээдүүлж, унасан ээдэмийг шахаж авч баяслаг хийнэ.
Бяслаг бол түүхий болон болсон сүүг ээдүүлж ээдэмийг шахаж авч буй сүүний бүх шим дэмийг шингээсэн үл орлогдох уургийн амин хүчил. Одоо бол өрөм зөөхийгөө авах гээд түүхий сүүний бяслаг бол ёстой л ховор идээ. Сүүний уургийн 98%, сүүний чихэр, тос тослог, эрдэс бодис; кали, фосфор, магни, натри, төмөр, зэс, мангаат, кобальт, иод, Д3, В төрлийн амин дэм, С,А,К зэрэг амин дэм макро микро язгуур элементүүд агуулсан сүүн бүтээгдэхүүн юм.
Түүхий сүүний бяслаг ээдэм их унаж шаргал тослог амтлаг болдог бол болсон сүүний бяслаг цайвардуу тослог багатай бяслаг болдог.