UB shop

UB shop Эрүүл амьдралын хэв маяг

10/02/2026
01/02/2026

🎁 Цагаан сарын гарын бэлгэнд өгөхөд тохиромжтой маш хөөрхөн салфетка манайд бэлэн ирлээ.
Хөөрхөн, цэвэрхэн савлагаатай болохоор бэлгэнд өгөхөд үнэхээр гоё харагдана.
Дотроо 40 ширхэгтэй — хэрэгтэй, ашигтай бэлэг шүү.

✨ Эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь бэлгэнд өгөхөд тохиромжтой хоёр өнгөний сонголттой

🚗 Машин болон, гоо сайхны ширээн дээрээ тавиад хэрэглэхэд үнэхээр хөөрхөн

Доторх салфетка олон дахин солиод хэрэглэх бат бөх савлагаатай бөгөөд үзэг харандаа хийгээд ашигласан ч болно 😉

10 ширхэгээс дээш 1ширхэг нь 1,900₮

🚚 Хүргэлттэй
📦 Орон нутаг руу унаанд тавина
⚠️ Цөөн тоогоор ирсэн тул дуусахаас нь өмнө амжиж захиалаарай!
Захиалах бол чат бичээрэй 💛

Бүлэг хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд эхнээсээ ил боллоо❗❗СУИС-ийн 2-р дамжааны оюутан байх үед нь  шинэ жилийн үдэшлэ...
22/01/2026

Бүлэг хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд эхнээсээ ил боллоо❗❗

СУИС-ийн 2-р дамжааны оюутан байх үед нь шинэ жилийн үдэшлэгийн дараагаар ангийнх нь хөвгүүд уух зүйлд нь үл мэдэх эм хийж хүчирхийлэл үйлдсэн талаар хохирогч өөрийн цахим хуудаснаа шүгэл үлээснээр уг жигшим хэрэг олны анхааралд ороод буй.

Тухайн хэрэг явдал өнгөрснөөс 6 жилийн дараа хууль хяналтын байгууллагад хандсан ч хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгожээ.

Уг хэрэгт хохирогчийн хэлж буйгаар ангийнх нь 9 этгээд холбогдсон ба гурав эмэгтэй, зургаан эрэгтэй байсан аж. Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэх этгээдүүдийн мэдээлэл эхнээсээ ил болоод байна.

Эх сурвалж: Нэгүн.мн

Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудын координатуудыг хадгалаад аваарай.
17/01/2026

Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудын координатуудыг хадгалаад аваарай.

16/01/2026

Нотриатыг больёо тэхүү e-mongolia байсаар байхад 2 хуруугаараа үсгээ шивсэн авгай нарыг тэжээхээ больё.
Бас туслахтай нь..

ШУУРХАЙ МЭДЭЭ: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 75 улсын цагаачлалын визийг зогсоох шийдвэр гаргасанд Монгол Улс багтжээ....
15/01/2026

ШУУРХАЙ МЭДЭЭ: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 75 улсын цагаачлалын визийг зогсоох шийдвэр гаргасанд Монгол Улс багтжээ.

1-р сарын 21-ээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрт Латин Америк, Балкан, Өмнөд Ази, Африк, Ойрхи Дорнод, Карибын тэнгисийн улс орнууд багтах юм.

-Төвөд явах Сүүлийн ламтны нэр Наваан-Ерөөсөө зугтая -Наваан ламыг амьдаар нь шатаав.-Ах Төвөд явчихлаа. Таныг амьдралаа...
15/01/2026

-Төвөд явах Сүүлийн ламтны нэр Наваан
-Ерөөсөө зугтая
-Наваан ламыг амьдаар нь шатаав.
-Ах Төвөд явчихлаа. Таныг амьдралаа бодоорой гэсэн шүү /нулимс шууд л урсав./

~Танхил охиноос хөгшин буурал болтлоо нэг л хүнийг хүлээх эмэгтэй хүний тэр их тэвчсэн хайрыг олж харав.

Сонсоогүйн сонсоод үзээрэй клип нь кино шиг л болж

💰 Бэлэн мөнгө 💰Ердөө амархан Пост болон Elbenkh Store пэйж дээрээ лайк дараад 2 найзаа мэншион хийгээд л азтан болоорой ...
11/01/2026

💰 Бэлэн мөнгө 💰Ердөө амархан Пост болон Elbenkh Store пэйж дээрээ лайк дараад 2 найзаа мэншион хийгээд л азтан болоорой манайхаан.
#Долоохоногбүрийн5дахөдөр

11/01/2026

Амьддаа нэгнээ хайрлаарай.
5 жил үерхээд одоо л амьдрал тогтох нь ээ гэж бодож байтал нөхөр минь авто ослоор өөд болсон. Бусад хосын л адил дунд нь хэд хэд салж нийлэв, бодвол хоёр биендээ хайртай учраас л тэгдэг байсан болов уу. Надад ч гомдол байдаг байсан, түүнд ч гомдол байдаг байсан...
Нөхрөө анх голдог байв. Над шиг их дээд сургууль төгсөөгүй, орон байргүй, машингүй гээд л эмэгтэй хүн болсон хойно ирээдүйдээ санаа зовнидог байлаа. Нөхөр жижиг сажиг наймаа хийдэг учраас түүн дээр байрны зээл гарах боломжгүй байв. Миний хувьд хувийн байгууллагад ажилладаг бас түрээсийн байранд амьдрах учир мөнгө хуримтлуулж чаддаггүй байв. Нөхөр өөрийн аав ээж дээрээ амьдардаг байв. Өнгөрсөн жил байгууллагаас орон гэргүй ажилтнуудад зориулсан байрны зээлэнд хамрагдах боломж гарч ирэв. Энэ тухай нөхөртэйгөө зөвлөлдсөнгүй яагаад гэхээр мөнгөгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор зүгээр л аав ээжээсээ асууж үзэхээр шийдсэн. Аав ээжид ердөө 5 сая төгрөг л байсан. Надад 3 сая төгрөг. Цаана нь дахиад гучаад сая төгрөг хэрэгтэй болов. Үүнд санаа зовниод шөнө унтаж чадахаа болив. Нөхөр тэр үед цуг амьдардаггүй ч хааяа ирж хонодог байлаа. Миний байдлыг ажаад яав ийв гээд л хөөрхий минь шалгааж гарав. Эхэндээ би ярихаас дургүй хүрч байсан ч мөнгөгүйдээ байрны зээлэнд хамрагдаж чадахгүй байгаагаа гомдоллон ярив. Гурав хоногийн дараа нөхрөөс 30н сая гэнэт шилжээд ороод ирэв. Гайхаад орой нь уулзаад асуутал нөхрийн 10-аа төгссөнөөс хойш их бага гэлтгүй цааш нь хийж байсан мөнгө гэнээ.
Тухайн үед би нөхөртэйгөө ирээдүйг хардаггүй л байлаа, хийж буй ажлыг нь голоод яагаад ч юм дотроо дорд үздэг байлаа. Тийм болоод ч тэр үү нөхрийнхөө тэр мөнгийг хүлээж авахаас санаа зовсон. Гэхдээ түрээсийн байранд амьдрахад ямар хэцүү байдгийг мэдэх учраас, бас байрны зээлэнд хамрагдах боломж ямар хэцүү билээ дээ тэгээд тэр мөнгийг ашиглахаар шийдсэн. Гэхдээ би нөхрийнхөө нэрийг байрны нэр дээр бүртгүүлээгүй. Өнгөрсөн 8 сард байрандаа орсон.
Хэдий урьдчилгааны дийлэнхийг нөхөр гаргасан ч надтай биш аав ээжтэйгээ л амьдарсаар байв. Надад буруутай мэдрэмж төрөөд нөхрөө цуг амьдраач гэв. 10 сард цуг амьдарч эхлэв. Цуг амьдрахаар асуудлууд улам ундрав. Нойлын тагийг хаахгүйгээс эхлээд л хэрүүлүүд тасрахаа болив. Нэг өдөр зүгээр л хэн нь илүү ядарсан бэ, хэн нь аяга тавгаа угаах вэ гэсэн маргаанаас болоод бөөн хэрүүл болов. Би ч болох болохгүй үгс хэлэв. Боловсролгүй, ядуу гэх зэрэг үгийг ч хэрэглэв, бас гэрээсээ хөөв. Тэр маань маргааш нь хувцсаа аваад аав ээж рүүгээ явчив.
Хоёр долоо хоног харьцахгүй байтал согтуу жолоочид дайруулж нас барсан болохыг аав ээжээс нь мэдэв. Зүгээр л шок. Өөрийн эрхгүй нүднээс нулимс дуслаад байв. Би бараг сар уйлсан. Нас бараад хоёр сар болсон ч би ер тайтгарахгүй юм. Унтаад хэзээ ч сэрмээргүй санагдах юм. Надад ямар хайртай байсныг нь би яаж гомдоосноо бодохоор л сэтгэл өмөрдөг. Хэдий байртай болсон ч сэтгэл хоосон болчихлоо. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлаарай.

02/01/2026

Эхлээд шинэ оны мэнд хүргэе. Намайг "Ланд-200" унаад, цэвэрхэн костюм өмсөөд явж байхад хүмүүс төрмөл баян, эсвэл нэг даргын эрх хүүхэд гэж хардаг байх. Гэхдээ миний гарын алган дээрх арилдаггүй хар толбо, хумсны завсар шигдсэн тосны үлдэгдлийг анзаарвал намайг хэн гэдгийг, хаанаас ирснийг гадарлах биз ээ.

Бидний амьдрал 2000-аад оны эхэн үеийн Дарь-Эхийн эцсийн буудлын хамгийн арын гудамжинд, уулын таг дээрх хашаагүй бор гэрээс эхэлсэн юм. Аав минь намайг 14-тэй, дүүг 8-тай байхад ослоор өнгөрч, ээж минь сэтгэлийн шаналал, хүнд ажлаас болж хэвтэрт орсон цаг. 9-р ангиасаа би сургуулиа хаялаа. Сургуульд сурахад дэвтэр бал хэрэгтэй, харин гэрт идэх талх, түлэх нүүрс хэрэгтэй байсан учраас би "том хүн" болох сонголтыг хийсэн юм.

Өглөө бүр үүрээр босч, худгаас ус зөөж айлуудад дөхүүлж өгнө. Нэг сав уснаас 50, 100 төгрөг олно. Өдөр нь Нарантуул зах дээр тэрэг түрэх гэж очдог ч том ах нар "Дүү хүү, чиний бяд хүрэхгүй, харьж шагайгаа тогло" гээд хөөчихнө. Тэгээд би дугуй засварын газар бараадаж эхэлсэн юм. Анх бол зүгээр л ойр зуурын юмыг нь дөхүүлж өгч, цөөхөн хэдэн цаас авч ээж дүү нараа хооллодог байв. Сүүлдээ дугуй яаж нөхдөг, обуд яаж тэгшилдгийг нүдний булангаараа харж сурсаар, дараа нь гуйж байгаад ганц нэг дугуй нөхдөг боллоо. Гэхдээ би тэндхийн үндсэн ажилтан биш, зүгээр л "туслахын туслах", илүү гарсан ажлыг нь хийж, илүү гарсан мөнгийг нь авдаг нэгэн байв.

Өвлийн тэсгэм хүйтэн нэг орой. Яг шинэ жилийн өмнөхөн байсан санагдаж байна. Ажил тарж, би гэртээ харихаар алхаж явлаа. Халаасанд минь өдөржин ажилласан хөлс болох 3500 төгрөг, тал талх, хэдэн ширхэг боорцог л байсан. Ээждээ эм, дүүдээ чихэр авч чадаагүйдээ гутраад, хүйтэн салхинд нулимсаа залгиад алхаж байтал замын хажууд нэгэн хуучин "Истана" машин зогсчихсон, жолооч нь бололтой хижээл насны ах капотоо сөхчихсөн, ослын гурвалжингаа тавьчихсан зогсож байв.

Хажуугаар нь өнгөрөх гэснээ яагаад ч юм зогслоо. Тэр ахын гар нь бээрчихсэн, түлхүүр барьж чадахгүй чичрээд, царай нь цонхийчихсон байв.

"Ах аа, яасан бэ? Туслах уу?" гэж намайг асуухад тэр ах над руу итгэлгүйхэн харснаа:

"Ахын дүү, ремень тасарчихаж. Уг нь запасаа сольчихдог юм. Даанч гар бээрээд, ганц түлхүүр нь эргээд болохгүй юм" гэлээ.

Би шууд л цүнхээ газар тавиад, куртикээ тайлж машиных нь доогуур орлоо. Миний гар ч даарч байсан ч, би чинь өдөржин дугуйтай ноцолддог, тос маслонд хат суусан гар шүү дээ. Харанхуйд тэмтчиж, бээрсэн гараа амаараа үлээж байгаад л нөгөө ременийг нь сольж өглөө. Бараг цаг гаруй ноцолдсон байх. Гар шалбарч, хувцас тэр чигтээ тос болсон ч машин асахад тэр ахын баярласан царайг хараад би өөрөө баярлачихсан.

Тэр ах намайг "Суучих, ах нь гэрт чинь дөхүүлээд өгье" гэлээ. Машинд нь орж суухад дулаахан, бас нэг тийм гоё талхны үнэр үнэртэж байсан. Тэр ах талхны цехэд түгээлт хийдэг юм байна. Замдаа бид хоёр ярилцлаа.

"Миний дүү, хаана сурдаг вэ?"
"Сурдаггүй ээ ах аа, дугуй засварт туслах хийдэг."
"Өөрийн гэсэн багажтай юу?"
"Байхгүй ээ. Мөрөөдөл бол байдаг юм. Уг нь хуучин ч хамаагүй нэг компрессор, хэдэн түлхүүртэй болчихвол манай хашаа төв зам дагуу болохоор өөрөө жижиг засвар ажиллуулж болох гээд байдаг..." гэж би өөрийн мэдэлгүй доторхоо уудалчихсан. Яагаад ч юм тэр ахад итгэсэн хэрэг.

Гэрийн гадаа буухад тэр ах надад "Машин янзалж өгсөнд баярлалаа" гээд нэг уут дүүрэн шинэхэн талх, нарийн боов өгөөд, дээр нь 10.000 төгрөг өгөх гэв. Би мөнгийг нь аваагүй ээ. "Ах аа, би мөнгө авах гэж туслаагүй ээ, зүгээр л таныг даарч байгааг хараад..." гээд гүйгээд орчихсон. Тэр орой манай гэр тэр чигтээ шинэхэн талхны үнэрт дарагдаж, ээж, дүү хоёр минь ямар их баярласан гээч.

Гэтэл... гайхамшиг гурав хоногийн дараа болсон юм. Нөгөө "Истана" машин манай хашааны гадаа ирж зогслоо. Би гайхаад гарсан чинь нөгөө ах, бас нэг залуутай хамт бууж ирэв. Машиныхаа арын хаалгыг нээтэл... Тэнд хуучин боловч тос болсон цэнхэр Компрессор (хий шахагч), том төмөр домкрат, бас бүтэн хайрцаг түлхүүр багаж байлаа. Би нүдэндээ ч итгээгүй.

"Ах аа, энэ..."

"Миний дүү, ах нь нэг найзынхаа гараашийг цэвэрлэж байсан чинь эд нар байж байна. Найз маань одоо засвар хийхээ больсон. Тэгээд чамайг санаад, зүгээр хэвтэж байхаар эзэнд нь очсон нь дээр гээд аваад ирлээ. Энийг чамд бэлэглэе. Харин чи ахад нь ганц л зүйл амла. Хэзээ ч битгий худлаа хэлж, хүнийг хуураарай. Бас ядарсан хүнд чадлаараа тусалж байгаарай" гэж хэлсэн.

Тэр мөчид би уйлсан. 15-хан настай, амьдралд нухлуулж, хүнд итгэх итгэлээ алдаж байсан хүүд тэр ах "Бурхан" шиг л санагдсан. Тэр багажууд шинэ биш байсан ч миний хувьд алтнаас үнэтэй байлаа.

Маргаашаас нь эхлээд би хашааныхаа хаалган дээр "ДУГУЙ ЗАСВАР" гэж модон дээр криллээр бичээд хадчихлаа. Эхэндээ өдөрт ганц хоёр машин л ирдэг байв. Гэхдээ би чин сэтгэлээсээ хийдэг байсан. Шөнө дунд хүн хаалга нүдсэн ч би гарч дугуйг нь нөхөж өгдөг байлаа. "Нөгөө Истана-тай ахын итгэлийг алдахгүй шүү" гэсэн ганцхан бодол намайг хурцалдаг байв.

Жилийн дараа би жижигхэн ТҮЦ шиг амбаар барьж, өөрөөсөө гадна нэг туслахтай боллоо. 3 жилийн дараа би хашаандаа тоосгон гарааш барьж, "Авто засвар" болгон өргөжүүллээ. 5 жилийн дараа би анхныхаа машиныг авч, ээжийгээ эмнэлэгт хэвтүүлж, бүрэн эмчлүүлж чадсан.

Одоо би хотод 3 салбар авто сервис, сэлбэгийн дэлгүүртэй, 60 гаруй ажиллагсадтай компанийн захирал болсон. Миний ажилчид бүгд над шиг амьдралын ёроолоос зүтгэж яваа залуус байдаг. Би тэднийг ажилд авахдаа дипломыг нь биш, гарыг нь хардаг. Тос болсон гар худлаа хэлдэггүй юм.

Би тэр ахыг хайж олон жил явсан. Нэрийг нь "Төмөрөө" гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Талхны цех нь дампуураад хаагдсан сураг сонссон. Гэхдээ өнгөрсөн жил би тэр ахыг олсон юм. Тэр минь одоо тэтгэвэртээ гарсан, Баянзүрхийн товчооны цаана жижигхэн байшинд, эмгэнтэйгээ хоёулахнаа амьдарч байсан. Намайг очиход таниагүй ээ.

"Сайн байна уу? Таны машины ремень тасрахад тусалж байсан, тостой гартай жаахан хүүг санаж байна уу?" гэхэд ахын нүдэнд нулимс цийлэгнээд:

"Өө, тэр сэргэлэн бор хүү юу? Миний хүү чинь ийм том эр болоо юу?" гээд тэвэрсэн.

Би тэр ахад мөнгө өгөөгүй ээ. Мөнгөөр тэр тусыг хэмжиж болохгүй. Би ахдаа цоо шинэ, цагаан өнгийн "Истана" машин бэлэглэсэн. Яг тэр үед унаж байсан шиг нь. "Та үүгээрээ ач зээ нараа зөөгөөрэй, бас зусландаа гараарай" гэж хэлэхэд ах минь үг хэлж чадахгүй, зүгээр л миний тос шингэсэн гарыг үнссэн.

Хүмүүс ээ, амьдрал баялаг шүү. Өнөөдөр таны дугуй хагарч, ажил чинь бүтэхгүй, гар чинь тос болчихсон, хүйтэнд даараад зогсож байж магадгүй. Гэхдээ бууж өгч болохгүй. Хэн нэгэн танд итгэж, хэн нэгэн танд "компрессор" бэлэглэх өдөр заавал ирнэ. Гол нь тэр итгэлийг дааж, хүн чанараа л битгий гээгээрэй.

01/01/2026

🦌 Бугын эврийн хандтай шидэт хар тос🦌

#ҮНЭ: 1ш-20.000₮ 2ш-35’000₮ /хүргэлт үнэгүй/
☎️ 6060-7760

Өвчин намдааж, үений шингэн нөхөж, үрэвсэл дарж, үенд тэжээл өгөн, зөөлөн эдийг нөхөн төлжүүлнэ.

✅ Нурууны суулт, өвдөг тохой, хүзүүний шохойжилт
✅ Зөөлөн эдийн гэмтэл
✅ Хуян хөөрөх
✅ Яс ургалт
✅ Шөрмөс татах, шөрмөсний гэмтэл
✅ Зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа бол та хэрэглээд үзээрэй.
Үр дүн үнэхээр САЙН шүү💯

Хэрэглэх заавар:
Өвдөж байгаа хэсэгтээ нимгэн жигд тарааж зөөлөн иллэг хийнэ.
Өвдөлт эхний түрхэлтээр шууд арилах болно. Бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой.

#ҮНЭ:1ш-20.000₮ 2ш-35’000₮ /хүргэлт үнэгүй/
☎️6060-7760
🚖Хүргэлт үнэгүй , орон нутагруу унаанд тавина.
ТА ЗАХИАЛАХ БОЛ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ YY

Одоогоос 18 жилийн өмнө 2007 онд 2 ихэр хүүтэй ээжийг гэртээ байлгаж хөхөө өвлийн хүйтнийг давж урин цаг иртэл асарч той...
30/12/2025

Одоогоос 18 жилийн өмнө 2007 онд 2 ихэр хүүтэй ээжийг гэртээ байлгаж хөхөө өвлийн хүйтнийг давж урин цаг иртэл асарч тойглоод явахад нь 300.000 мянган төгрөг энгэрт нь хийж өгөөд сүү өргөөд хоцорсон үеийн бүсгүй минь харж байвал чамайг хайж байна шүү.
2 ихэр хүүгийн ээж нь би байгаа юм.
Ачлалт хүмүүсээ хайж байна.
2007 онд 13-р хорооллын 10-р байрны 4 давхарт байр түрээсэлж амьдардаг байсан, тухайн үед 1 охинтой дөнгөж их сургуулиа төгссөн охин байсан Батцэцэгээ хайж байна.
Олон жил ач гавьяаг нь марталгүй санаж, үргэлж бодож явсаар энэ хүрлээ. Олж уулзаж баярлуулах юмсан. Нэгэн цагт гэртээ байлгаж тусалсан 3 хүн нь одоо сайхан амьдарч байгаа шүү. Захидлын энэ гоё группт байж магадгүй гэж бодоод энд л бичлээ. Их ном уншдаг, сэтгүүл цуглуулдаг, уншиж л байдаг хөөрхөн бүсгүй байсан учраас.
Томоо, Жижгээгийн ээж гэхээр намайг таних учиртай❤️

Эх сурвалж: Далавчгүй сахиусан тэнгэрүүд групп

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00
Saturday 08:00 - 18:00
Sunday 08:00 - 18:00

Telephone

+97670007252

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UB shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share