Urban Jeans Nalaikh

Urban Jeans Nalaikh Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Urban Jeans Nalaikh, Shopping & retail, Nalaikh, Ulaanbaatar.

УРБАН ЖИЙНС брэнд Монгол түмний их баяр “Цагаан сард” зориулсан "ХҮРЭЭ КОЛЛЕКЦ-2017"-г танд толилуулж байна.2017.02.06-а...
30/01/2017

УРБАН ЖИЙНС брэнд Монгол түмний их баяр “Цагаан сард” зориулсан "ХҮРЭЭ КОЛЛЕКЦ-2017"-г танд толилуулж байна.

2017.02.06-аас #ХУДАЛДААНД

Монгол үндэсний уламжлалт хувцасний хэв маяг, хэлбэр хийцийг орчин үеийн өмсгөл суулт, дэвшилтэт технологийн шийдэл, шинэлэг материалын шинж чанар зэргийг хослуулан урлан бүтээсэн загваруудаас бүрдэж байгаа билээ.


Хүрээ коллекцийн эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч стиллэг охид бүсгүйчүүддээ зориулан бүтээлээ. Эдгээр загваруудаа энгэр болон ханцуйн хатгамал энгэрийн гоёл бүс зэрэг аксисуараар тодотгон чимэж өгсөн.

Монгол охид бүсгүйчүүддээ зориулсан загваруудын давуу талууд.

1. Өмсгөл суултын хувьд: Уламжлалт эсгүүрийг европ үлгэр суулттай хослуулан бүтээсэн учираас баяр ёслолын арга хэмжээнд өмсөхөөс гадна, өдөр тутам ажил албандаа өмсөж болохуйц биед эвтэйхэн таатай мэдрэмж төрүүлхүйц хийцтэй.

2. Материал: Урбан брэндийн дүр төрхийг илтгэх цэцгэн хээ бүхий сундаг деним материал.

• Хөвөн даавуун байгалын гаралтай амьсгалдаг сүлжмэл материал болох жерси.
• Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр боловсруулан нэхсэн 2 талтай торгомсог силк. Энэхүү материалаа БНХАУ-д коллекцдоо зориулж өнгө загвар, материалын онцлог шинж чанарыг тодотгож захиалгаар нэхүүлсэн билээ.

3. Мэдрэмж: Деним болон жерси материалтай загварууд нь биед эвтэйхэн хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн зөөлөн таатай мэдрэмж төрүүлнэ. Торгомсог силкин материал нь үндэсний хувцасны уламжлалт хэв шинжийг илүү тодотгож, тансаг дэгжин энхрий дүр төрхийг илтгэнэ.

4. Гадаад байдал: Үндэсний хэв шинжийг тусгасан эмэгтэй коллекцод маань бүсгүй хүний гоо сайханыг тодотгох бариу өмсгөлтэй загварууд нь дахин давтагдашгүй дүр төрхийг илтгэхээс гадна хэв маяг донж төрхийг тодруулж биеийн өөг дарж зөв пропорцтой харагдуулах A хэлбэрийн сул өмсгөлтэй загваруудын цуглуулгаас бүрдсэн болно.

5. Гэрийн нөхцөлд зааврын дагуу угааж цэвэрлэн хэрэглэх боломжтой.


Хүрээ коллекцийн эрэгтэй загваруудаа эрч хүч, цог золбоо, эрх чөлөөг эрхэмлэгч залуусдаа болон эрхэмсэг хүндэт эрчүүд та бүхэндээ зориулан таны эрхэм дүр төрхийг илэрхийлэн тодотгох загваруудыг урлалаа. Үндэсний уламжлалт барлах аргаас санаа авч энгэртээ Дардас хээ дарж мөн Хатгамал хээг хатгасан нь эрэгтэй коллекцийн эрхэм тансаг чимэг болно.

Монгол эр хүн танд зориулсан манай загваруудын танд мэдрэгдэх давуу талууд:

1. Өмсгөл суултын хувьд: Монгол уламжлалт эсгүүр үлгэрийг Европ эсгүүртэй хослуулан урлав. Энэ үлгэр суулт нь Өдөр тутам Ажил хэрэгч Баяр ёслолын ямарч үед өмсөх боломтой.

2. Материал: Урбан брэндийн илэрхийлэл Деним, дэвшилтэт технологиор урласан Жерси болон Силк хосолсон 2 талтай материал, Жерси жийнс, Торго, Жерси, Хээтэй деним материалуудыг БНХАУ-д өөрдсийн загвар тус бүрийн онцлогт зориулж захиалан нэхүүлэв.

3. Гэрийн нөхцөлд зааврын дагуу угааж цэвэрлэн хэрэглэх боломжтой.

4. Мэдрэмж: Бидний урласан загварууд таны биеийн хөдөлгөөнийг даган чөлөөтэй сунах чадвар нь тантай хамт амьсгалах мэт танд таатай мэдрэмжийг төрүүлнэ.

5. Гадаад байдал: Эрэгтэй коллекцийн загваруудын мөр болон ханцуйнд торгон оруулгыг нарийн эмжин оёсоноор булчинлаг, дайчин, эрэлхэг дүр төрхийг бий болгох юм.

Тансаг сайхан харагдах Хүрээ коллекцийн үнэ танд таатай байх хямд үнийг бид санал болгож байна.

Бидний та бүхэндээ 3дахь жилдээ өргөн барьж байгаа Хүрээ коллекци маань жил бүр эрхэм хэрэглэгч та бүхэний таашаалд нийцэн худалдаанд гарсан даруйдаа эрэлт хэрэгцээ өндөртэй байдагт бид улам ихээр урамшин талархаж байдагаа илэрхийлье.



- The Bank - Гутал
- ANKU - Гоёл чимэглэл
- SWD Make Up - Нүүр будалт
- Bella Salon - Үс засалт

31/10/2016
18/10/2016

2016 оны 10 сарын 18-нд сонголт сайтай шинэ өмднүүд ирсэн шүү. Бүх өмд үйлдвэрийнхээ үнээр 24900 төгрөг.

Буян Налайхын замын эсрэг талд СТАР төвийн 2 давхарт Urban Jeans-ийн гэрээт борлуулагчийн салбар нээгдлээ. Та бүхэн хүрэ...
17/10/2016

Буян Налайхын замын эсрэг талд СТАР төвийн 2 давхарт Urban Jeans-ийн гэрээт борлуулагчийн салбар нээгдлээ. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу.

Хаяг, реклам сурталчилгаагаа байрлуулчихвал тохижилтын ажил дуусна. Удахгүй Налайхчуудтайгаа Urban Jeans-тэй уулзая.
12/10/2016

Хаяг, реклам сурталчилгаагаа байрлуулчихвал тохижилтын ажил дуусна. Удахгүй Налайхчуудтайгаа Urban Jeans-тэй уулзая.

10/10/2016

"Urban Jeans" гэрээт борлуулагчийн салбар тун удахгүй СТАР Худалдааны төвийн 2 дугаар давхарт нээлтээ хийнэ.

Address

Nalaikh
Ulaanbaatar

Telephone

91116160

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Urban Jeans Nalaikh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share