Анд номын дэлгүүр - And Bookstore

Call Directions Website Contact the business

Анд номын дэлгүүр - And Bookstore АНД номын дэлгүүр Ном таны нүдийг нээж оюуныг тэлнэ.
(1)

15/10/2026

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН 📜

"ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН" хэмээх энэхүү бүтээл нь 25 эрдэмтэн судлаач хамтран бүтээсэн, уг зохиолын 12 бүлэг 282 зүйлийн монгол бичгийн эх, түүний кирилл хөрвүүлгийн доор зүйл тус бүрийн утгыг уншигчид хялбарлан тайлан тайлбарласны дээр үг хэллэг, түүх, ёс заншилд холбогдох 4300 гаруй тайлбар хийсэн цогц бүтээл юм.

📖ХАМГИЙН ОЛОН ЗОХИОГЧТОЙ
Хэл, бичиг, түүх, соёл, угсааны зүй, газар зүйн салбарын 25 эрдэмтэн судлаач хамтран бичсэн.

📖ХАМГИЙН ЦОГЦ ЭХ
МНТ-ы 12 бүлэг 282 зүйл бүхий эхийг монгол бичиг болон кирилл бичгээр буулгасан буюу зохиолыг тухайн үеийн байдлаар нь унших боломжтой.

📖ХАМГИЙН ОЙЛГОМЖТОЙ
Утгын тайлал хэсэгт зохиолын хэл найруулгыг эрхэмлэн зүйл тус бүрийн агуулгыг хялбарчлан бичсэн.

📖ХАМГИЙН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ
“Удиртгал”-д зохиолын тухай ерөнхий мэдээллийг өгүүлсэн ба зүйл тус бүрийн доор түүхэн хүн ард, овог аймаг, улс иргэн, газар орон, үг хэллэг, үйл явдал, ёс заншил, зэр зэвсэг, эдлэл хэрэглэл зэрэгт холбогдох 4300 гаруй тайлбартай.

📖ХЭРЭГЛЭХЭД ХАМГИЙН ХЯЛБАР
“Агуулгын хураангуй” хэсэгт бүлэг тус бүрийн болон зүйлийн агуулгыг хураангуйлан товчилж бичсэн, “Тайлбарын хэлхээ” хэсгээс тухайн тайлбарын харгалзах зүйл, хуудасны тоог харах боломжтой.

🏫Манай хаяг: БЗД 2-р хороо Б.Доржийн гудамж "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн байр, "АНД" номын дэлгүүр.☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣🚗Хүргэлт: 5000₮

15/10/2026

❤️📚
Төрийн хошой шагналт, СГЗ, утга зохиолын нэрт зүтгэлтэн, монголын театрын урлагийн анхдагчдын нэг.

📖1-р боть нь зохиолч Д.Намдагийн яруу найраг, өгүүллэг, туужаас бүрдсэн түүвэр юм. Тус түүвэрт төдийлөн уншигчдын танил болоогүй өгүүллэг, туужийг багтаажээ.

📖2-р ботид зохиолч Д.Намдагийн тухайн цаг үед тайз, дэлгэцийн бүтээлийн өв санг уран бүтээлээрээ баяжуулж байсан шилдэг 19 жүжгийн зохиолыг багтаажээ. Ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Нүгэл буян” кино туужийг ч тус түүврээс унших боломжтой.

📖3-р ботид зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” роман нь Манжийн дарлалаас гарах үеийн Богд хаант Монгол улсын төрийн байдал, ард түмний аж байдал, үзэл санааг урнаар илэрхийлэн бичсэн XX зууны шилдэг роман юм.

🏫Манай хаяг:
📍БЗД 2-р хороо Б.Доржийн гудамж "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн байр, "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

14/10/2026

📖Та "Эгэл хөвүүн Тэмүжин 1,2" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

Энэхүү романд баатар эцгээсээ хагацаж, есхөн насандаа өнчирч үлдсэн Тэмүжин хүү боолын амьдралаар амьдарч, хатуу, хэцүү, хүндийг даван туулж, хатуужиж, хэрсүүжиж, хүмүүжиж, төлөвшиж, оргүй хоосноос босож, үнснээс гал асааж, Монголын хувь заяаны цэрэг, дарга болж, улмаар гарамгай баатар жанжин, дэлхийг төвшитгөсөн аугаа, суут Ихэ хаан болсон дээд мөн чанарыг олж авсан тухай гайхалтай түүхийг өгүүлсэн байна.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

14/10/2026

📖Та "Монголын нууц товчоо Монгол тайлбартай", "Монголын нууц товчоо Англи тайлбартай" номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО / Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг /
"Монгол нууц товчоо" бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын нэвтэрхий их толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг юм. XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, эзэн Чингис хаан болоод Их Монгол улсын түүхийг уран зохиолын хэллэгээр бичсэн хосгүй нандин судар юм.

Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо” нь дэлхийн эртний сонгодог уран бүтээл болох Оросын Игорийн хорооны дууль, Грекийн Иллиада Одуссе, Францын Ролландын дуулал зэрэг бүтээлтэй эн дүйцэхүйц ховор бүтээл мөн хэмээн эрдэмтэн судлаачид үнэлдэг билээ.

Эл хувилбар нь бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан гүн утга агуулга бүхий үгсийг орчин цагийн хэллэгээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгснөөрөө онцлогтой.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

14/10/2026

📚Та "ХҮҮХДЭДЭЭ ЮУГ ЯАЖ ХЭЛЭХ ВЭ?" номыг та захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.✍️

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

ХҮҮХДЭДЭЭ ЮУГ ЯАЖ ХЭЛЭХ ВЭ?
Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, хүүхэд өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Ёнсэй Их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн төгсөгч, мөн энэ сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Корей их сургуульд анагаахын ухааны докторын зэрэг хамгаалсан.
Шинчун северанс эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч, Самсунг Сөүл эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн их эмч багш, Ажү их сургуульд профессорын алба хашиж байсан. Одоогоор Ёнсэй их сургуулийн зочин багш, У Инь Ён хүүхдийн клиник, сургалт хөгжүүлэх судалгааны төвийн захирал, У Инь Ён Академийн захирлаар ажиллаж байна.
SBS телевизийн “Манай хүүхэд өөрчлөгдсөн” EBS телевизийн “60 минут ба эцэг эх” зэрэг нэвтрүүлэг болон лекцээр дамжуулан Солонгос эцэг эхчүүдийн хамгийн итгэлт ‘ард түмний хүүхэд хүмүүжлийн мэнтор’ ‘хүүхэд хүмүүжүүлэгч шидтэн’ гэдгээрээ олонд танигдсан ба Чусон сонин, Дун А сонин, Солонгос өдрийн сонин зэрэг онцлох өдрийн сонин, Naver Audio clip зэрэг контент платформ зэргээр олон хүмүүстэй харилцан өргөн цар хүрээтэйгээр хүүхэд хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

14/10/2026

📚Та "УТГЫН ГУРВАН ХОРВОО" багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэд "АНД" номын дэлгүүр.

"Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо", "Энэрэлгүй хорвоо" гэсэн гурван роман нь ёс суртахууны асуудлыг өргөн цар хүрээтэй дэвшүүлэн тавьж баатруудын дүрийг тод томруун харуулсанд чухал байр суурь эзэлсэн юм.

Эргэх хорвоогийн жамыг танихуй
"...Хүн гэдэг өөрийн гэсэн бодолтой амьдрах учиртай юм байна. Тэгж гэмээнэ урагш тэмүүлэн бүтээхийн хүслээр дүүрэн явдаг байх. Зүгээр л нэг амьдралын гольдрол даган аар саархан юмаар хөөцөлдөн голд хаягдсан зомгол шиг урсаж байвал нэг л мэдэхэд хорвоо өнгөрч хувь заяа нь гунигтайгаар дуусдаг бололтой. Тэгэхлээр аав шиг явах хэрэгтэй юм байна даа" гэх Урангоо бодож байлаа. Баттөр өвгөн нэгэн удаа "Аавын хүү болж төрснийх аль ч хүн насны нараа жаргахын цагт алаг хорвоод аж төрж явсныхаа мөр улбааг үлдээх жамтай юм шүү" гэж хэлж байсан нь санагдахад Урангоо энэ олон барилгын хэчнээнийг аав минь барилцсан бол доо гэж бодон нийслэлийнхээ гоо үзэсгэлэнг анх удаа харж байгаа юм шиг нүд хужирлан харахад баяр баясгалан цээжинд нь бялхаж, хүн шиг хүн явахын хүслэнгээр атгахан зүрх нь цохилж байлаа гэснээр "Эргэх хорвоогийн жам" утгын гурвал романыхаа сүүлчийн цэгийг тавиад... үзэг цаас түр ч атугай завсарлая юү хэмээн зохиолч Жигжидийн Бямбаагийн "Үнэний хорвоо"-ийн төгсгөлд бичсэнийг уншигч таны өмнө дахин дэлгэж байнам.

14/10/2026

📚Та "СОНГОЛТ" номыг та захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.

📞 94039091
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр

“Сонголт” бол мөнгө хэрхэн олох тухай ном биш, харин мөнгөтэйгөө хэрхэн харьцах тухай ном юм. Айдас, эргэлзээ, зугтаах хандлагыг ойлголт, хариуцлага, итгэл болгон хувиргах дотоод шилжилтийг энэ бүтээл уншигчдад мэдрүүлж чадна. Мөнгө бол дарамт биш, харин удирдаж сурах хэрэгсэл гэдгийг ухааруулна.

Санхүүгийн боловсролыг хамгийн энгийнээр, амьдралд ойрхон жишээгээр, туулсан үнэн, давж гарсан сэтгэлээр, эзэмшсэн ур чадвар, мэргэжлээрээ дамжуулан хүргэж байгаа бөгөөд санхүүгийн, бие махбодын, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтыг тулгын 3 чулуу мэт хамтад нь авч явах дадалд хөтлөх болно.

14/10/2026

Та "МОНГОЛ АРДЫН ШИЛМЭЛ ҮЛГЭР 1, 2" багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Манай хаяг:
📍БЗД 2-р хороо Б. Доржийн гудамж "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн байр, "АНД" номын дэлгүүр.

Өнөөгийн бидний үед уламжлагдан ирсэн үлгэрүүдээс эв эеийг эрхэмлэн эцэг эхийн үнэт сургаалыг дээдлэх, эрдэм номд суралцан, амьдралд зөв мөртэй явахын чухлыг өгүүлсэн сургамжит ба ёгт үлгэр, эр зориг, авхаалж самбаа, арга ухааны чадлаар эх орон, газар шороо хамгаалахыг сургасан шидэт болон баатарлаг нийт 56 үлгэрийг сонгон энэхүү номдоо эмхэтгэн оруулжээ.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

13/10/2026

Та "Хүүхэд залуучуудын нэмтэрхий толь 1,2" багц номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа үлдээнэ үү.✍️

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

📚“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ”-ийн гурван ботийг сүүлийн шинэчилсэн хувилбараар дахин боловсруулж, өсвөр залуу үеийнхэндээ үнэ цэнтэй бэлэг болгон өргөн барьж байна.
I Боть: "Монгол орон"
II Боть: "Монголын түүхэн уламжлал, соёл шинжлэх ухаан" гэсэн нэрээр бэлтгэн гаргалаа.

Зуун дамжсан шилдэг бүтээлүүдийн нэг болох “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” номыг бүтээхэд манай нэр хүндтэй уран бүтээлчид, түүхч, судлаачид, зохиолчид, эрдэмтэн мэргэд болон инженер сэхээтнүүд хамтран ажилласан.
МХЗЭ-ийн Төв хороо болон Хүүхдийн төлөө фондын Төв комиссын шийдвэрийн дагуу 1983–1988 онуудад Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн анхны гурван боть “Миний эх орон - Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхий, хүн төрөлхтөн” нэрээр эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн удирдлага дор зохиогдон, тухайн үеийн ЗХУ-д хэвлэгдсэн билээ.
Монгол Улс дэлхий дахинд ардчиллын түүчээ болж, нэр хүнд нь улам өсөж буй өнөө үед бид эх орныхоо түүхэн замнал, ард түмнийхээ соёл, шинжлэх ухааны ололт амжилтыг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх зорилгоор нэртэй эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулан шинэчлэн гаргав.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

13/10/2026

✨✨ ШИНЭ НОМ

📚Та "ХҮССЭН АМЬДРАЛАА БҮТЭЭ" /зөөлөн хавтастай/ номыг захиалахыг хүсвэл утасны дугаараа коммент хэсэгт үлдээнэ үү.✍️

✨Вэбсайт: https://andpublishing.mn/
🏫Хаяг: БЗД 2-р хороо Сансарын Home Plaza чанх ард "СЭЛЭНГЭПРЕСС" ХХК-ийн дэргэдэх "АНД" номын дэлгүүр.
☎️9️⃣4️⃣0️⃣3️⃣9️⃣0️⃣9️⃣1️⃣
🚗Хүргэлт: 5000₮

"Аз жаргалыг хүлээх биш, харин өөрөө цогцлоох ухаанд суралц."
- Опра Уинфри, Артур К. Брукс

"ХҮССЭН АМЬДРАЛАА БҮТЭЭ"
Аз жаргалыг цогцлоох урлаг ба ухаан

Амьдралаа өөрчлөх, сэтгэл зүйн хувьд илүү эрүүл, тайван бөгөөд утга учиртай амьдрахыг хүссэн хүн бүрийн заавал унших ном.

Дэлхийн сая сая уншигчдыг байлдан дагуулж буй "ХҮССЭН АМЬДРАЛАА БҮТЭЭ" ном нь сэтгэл судлал болон тархи судлалын шинжлэх ухаанд үндэслэн таны амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэх практик хөтөч болно.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТА ЗАХИАЛАХ НОМОО, УТАСНЫ ДУГААРЫН ХАМТ ЧАТААР ИЛГЭЭНЭ ҮҮ.

Address

AND Bookstore, SELENGEPRESS Printing Company, B. Dorj Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97694019091

Alerts

Be the first to know and let us send you an email when Анд номын дэлгүүр - And Bookstore posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Анд номын дэлгүүр - And Bookstore:

Shortcuts

Share

Category