04/09/2026
🍽️ ХҮҮХДИЙН ШААЗАН АЯГА, ТАВАГ АЮУЛГҮЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Шаазан аяга, таваг гоёмсог харагдаж, “хүнсний зориулалттай” гэсэн тэмдэгтэй байлаа ч хар тугалга, кадмийн аюулгүй байдлыг зөвхөн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
🇲🇳 Монгол Улс
• MNS 3523:1988 стандарт нь шаазан эдлэлийн бат бөх байдал, ус шингээлт, халуунд тэсвэртэй байдал зэрэг үзүүлэлтийг шаарддаг.
• MNS 7005:2023 стандарт нь цэцэрлэгийн хоолны хэрэгслийг хүнсний зориулалтын, угааж ариутгах боломжтой байхыг шаарддаг.
• Гэвч шаазан аяга, тавагнаас ялгарах хар тугалга, кадмийн зөвшөөрөгдөх хэмжээг тусгайлан тоогоор тогтоогоогүй байна.
🇯🇵 Япон Улс
Япон улс шаазан эдлэлээс хүнсэнд шилжиж болох хар тугалга, кадмийн дээд хэмжээг тодорхой тогтоосон.
• Хавтгай таваг: хар тугалга ≤ 8 µg/cm², кадми ≤ 0.7 µg/cm²
• 1.1 литрээс бага аяга, гүн таваг: хар тугалга ≤ 2 mg/L, кадми ≤ 0.5 mg/L
• 1.1–3 литрийн сав: хар тугалга ≤ 1 mg/L, кадми ≤ 0.25 mg/L
• 3 литрээс их сав: хар тугалга ≤ 0.5 mg/L, кадми ≤ 0.25 mg/L
• Халааж хоол хийх шаазан сав: хар тугалга ≤ 0.5 mg/L, кадми ≤ 0.05 mg/L
✅ Худалдан авалт хийхдээ юуг шалгах вэ?
-Хар тугалга буюу Lead/Pb-ийн шинжилгээ
-Кадми буюу Cadmium/Cd-ийн шинжилгээ
-Шинжилгээ тухайн загвар, өнгө, хээтэй бүтээгдэхүүнд хийгдсэн эсэх
-ISO 6486 стандартыг хангасан лабораторийн тайлан
-Тайлан гаргасан лабораторийн нэр, огноо, сорьцын мэдээлэл
Хүүхдийн хоолны хэрэгсэлд зөвхөн өнгө үзэмж бус, материалын аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс үйлдвэрлэгч, импортлогчоос хар тугалга болон кадмийн ялгаралтын шинжилгээний тайланг заавал шаардаарай.
Хүүхдийн хэрэглээнд таамаг биш — нотолгоо хэрэгтэй!!!
#ХүүхдийнАюулгүйБайдал #шаазанаягатаваг #ХүнснийАюулгүйБайдал #японстандарт