Санхүүгийн эрх чөлөө

Directions

Санхүүгийн эрх чөлөө Санхүүгийн эрх чөлөөнд хамтдаа хүрэх

Хэрэв танд сахилга бат дутагдаж байвал энэ POST-ыг уншина уу.1. Тодорхой зорилгоо тодорхойл.Тодорхой зорилгогүй бол яг ю...
26/01/2026

Хэрэв танд сахилга бат дутагдаж байвал энэ POST-ыг уншина уу.

1. Тодорхой зорилгоо тодорхойл.
Тодорхой зорилгогүй бол яг юу хүсч байгаагаа тодорхойлоход хэцүү байдаг. Таны оюун ухаанд хойшлуулах урилга хэрэггүй. Та үнэхээр юу хүсч байгаагаа төсөөлж эхэл. Зорилгоо бичих нь түүнийг хэрэгжүүлэхэд тусална.

2. Тодорхой төлөвлөгөө гарга.
Та юу хүсч байгаагаа мэдэж байж болох ч түүнд хэрхэн хүрэхээ мэдэхгүй бол бүтэлгүйтэх магадлал өндөр. Зорилгодоо хүрэхийн тулд танд хэрэгтэй алхам бүрийг задалсан төлөвлөгөөг гарга. Жижиг алхамууд том өөрчлөлтийг дагуулдаг.

3. Өөртөө итгэх итгэлээ бэхжүүл.
Нийгэмд амжилттай яваа хүмүүсийн нийтлэг нэг зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хангалттай сайн гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй. Чи үүнийг хийж чадна.

4. Дадал зуршил бий болгох.
Дадал зуршил нь амьдралыг 10 дахин хялбар болгодог. Та юу хийж байгаагаа бодох тусам таны оюун ухаан гайхширч эхлэх магадлал нэмэгдэнэ. Систем болон дадал зуршил нь таамаглалыг арилгаж, алхам алхмаар тодорхой үйл явцыг дагаж мөрдөх боломжийг танд олгоно.

5. Цагаа үнэл.
Бодит байдал дээр ажилдаа яваад шөнийг бодолгүй гүйлгэж өнгөрөөдөг хүмүүс "Надад цаг алга" гэж хэлэхийг та олонтаа сонсдог. Өдрийг төлөвлө, чухал ажлуудаа дуусгахын зэрэгцээ сэтгэл хангалуун байх хангалттай цаг байна.

6. Бага багаас эхэл.
Ихэнхдээ сахилга бат дутагдаж байвал бүгдийг нэг дор хийх ёстой гэж боддог. Даалгавруудыг удирдах боломжтой хэсгүүдэд хувааж сур. Та илүү их зүйл хийж, энэ нь хэр их тааламжтай байгааг хараад гайхах болно.

7. Өөртөө анхаарал тавь
Хүчтэй сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд нь сахилга батгүй байдлыг арилгахад тань туслах болно. Өөртөө эерэгээр ярих үйл явцыг хөгжүүлж, сайн идэж, тогтмол дасгал хийж байгаарай. Хөдөлгөөн нь таны бодлыг цэвэрлэхэд тусална.

8. Өөртөө хариуцлага тооц.
Та найз нөхөд, гэр бүлийнхэндээ хариуцлага тооцохыг үргэлж хүсч болно, гэхдээ тэд байхгүй үед яах вэ? Өөртөө хариуцлага хүлээх чадварыг хөгжүүлэх нь таныг амжилтанд хүргэдэг💌💯💪🏻

Амжилт хүсье ✍🏻Л. Цөмөөхэй

Гадаад хүний бичсэн 4 дансны арга гээч энэ схемийг би өөртөө болон надтай төстэй хүмүүст зориулан энд бичив.• 1 данстай ...
26/01/2026

Гадаад хүний бичсэн 4 дансны арга гээч энэ схемийг би өөртөө болон надтай төстэй хүмүүст зориулан энд бичив.

• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ эээээээ.

За яагаааад гэхээр байна шдээээ?!

Ихэнх хүмүүс дараах энгийн алдаа гаргадаг.

Орлого орж ирдэг данснаасаа бүх төлбөрөө төлөөд, бүх юмаа аваад, үлдсэнээр нь амьдардаг. Би ч гэсэн яг ингэдэг. Гэтэл энэ маань маш буруу гэгдэх юм. Ёстой хөх тэнгэр хөмрөх шиг санагдаж байна.

Тэгээд бид нар сарын сүүлээр:
“Дахиад л мөнгөгүй болчихлоо" гээд цаад нарийн учрыг нь мэдэхгүйгээр гансардаг аж.

Үнэндээ асуудал орлогод биш.
Бүтэцгүй урсгал л та бидний мөнгийг “алга” болгож байгаа аж.

Тиймээс баян хүмүүсийн хийдэг хамгийн энгийн, хамгийн хүчтэй арга бол: Дансаа зориулалтаар нь тусгаарлах явдал аж. Уг нь амархан юм байна. Хэдүүлээ ч гэсэн мэдээд авъя.

4 дансны систем (санхүүгийн хяналтын суурь гэж ойлго!):

1) Орлогын данстай болно — “Дамжуулах цэг” гэсэн үг.

• Энд бүх орлого орж ирнэ.
• Гэхдээ эндээс шууд зарлага хийхгүй.
• Энэ данс бол мөнгөө тараах “дэд станц” юм.

Гол зорилго: Орсон мөнгөө зорилготой хуваарилах үүрэгтэй данс гэсэн үг. Одоо та бидэнд байгаа тэр ганц данс шүү дээ.

2) Зайлшгүй хэрэгцээний данстай болно — “Амьд үлдэх мөнгө” гэсэн үг.

• Түрээс/зээл, тог ус, хүнс, даатгал…
• Байр, гар утас, iptv, бензин, автобусны мөнгө
• Гэрийн хүнс, хөргөгч, гэр ахуйн бараа
• Өдрийн хоол (гэхдээ хамгийн нормал байдлаар)
• Сар бүр давтагддаг үндсэн хэрэгцээнүүдээ эндээс төлнө.

Дүрэм: Зайлшгүй биш бол эндээс битгий төл. Зөвхөн зайлшгүй зардлуудаа эндээс төлнө. Бүр гарцаагүй бөгөөд төлөвлөж болдог зардлууд гэсэн үг.

3) Хөрөнгө оруулалтын данстай болно — Таны “Баялгийн хөдөлгүүр” гэсэн үг.

• Энд байгаа мөнгө таны ирээдүйг баталгаажуулна:
• Хувьцаа, индекс сан, үл хөдлөх, тэтгэврийн хуримтлал.
• Найдвартай хүнд зээлэх
• Давхар орлогын ажилд хөрөнгө оруулах
• Сургалт, дамжаа, нэмэлт мэдлэг
• Ном

Дүрэм: Эндээс гарах мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт руу л гарна. Өөр зүйл рүү болохгүй. Тэр тусмаа зугаа цэнгэлтэй хольж болохгүй. “Амьдрал сайжруулах” нэрээр өөр зардалд бүү андуураарай. Жишээ нь сайхан хөгжим сонсох нь амьдралд тустай хөрөнгө оруулалт мэтээр эндүүрч үнэтэй пянз тоглуулагч авч болохгүй.

4) Fun & Flex данстай болно. — “Гэмшилгүй зарлага” гэсэн үг.

• Кофе, аялал, subscription, жижиг зугаа…
• Хүн хэзээ ч зугаагүйгээр удаан тэсдэггүй тул энэ данс бас байх ёстой.
• Ингээд зугааг хорих биш — харин хязгаарлах хэрэгтэй.

Дүрэм: Энэ дансан дахь мөнгө дуусвал зугаа цэнгэл ч зогсох ёстой. Бүр ор тас хорьж болохгүй, харин хязгаарлах ёстой. Төсөвлөсөн мөнгөндөө л баригдана.

ЗА одоо нэг чухал асуулт:

— Орж ирсэн мөнгөө дараагийн 3-4 дансандаа хэрхэн хуваарилах вэ? Хувь процент гэж байна уу?

Дэлхий даяар айхтар хүмүүсийн хэрэглэдэг хамгийн эвтэйхэн хуваарилалтын жишгийг одоо танд хэлж өгье.

• Essentials (зайлшгүй) данс: 50–70%
• Investing (ирээдүй) данс: 10–20%
• Emergency fund (онцгой сан): 5–10% (эхлээд 3–6 сарын нөөц бүрдүүлсэн бол энэ сан руу мөнгө хийхээ багасгаж болно)
• Fun & flex: 5–15%

Гэхдээ нэг юмыг одоо сануулъя. хамгийн чухал нь хувь биш харин АВТОМАТЖУУЛАЛТ юм. Энэ 3 данс руу мөнгө тань автомат хуваарилагдаж, таны сэтгэл санаа, орлогын их багаас үл хамааран жилийн бүх саруудэд ижил үйлчилж байх ёстой. Энийг л хийж чадвал та хэдхэн жилийн дараа хангалуун баян хүн болж хувирна.

7 хоногийн дотор хэрэгжүүлэх “маш энгийн” төлөвлөгөө:

• 4 дансаа нээ (эсвэл 2–3 данс + тусдаа карт байж болно).
• Цалинг орлогын данс руугаа оруул.

Цалин орсон өдөр автоматаар:

• Essentials руу
• Investing руу
• Emergency руу
• Fun руу шилжүүлдэг болго.

Өдөр тутмын зарлагаа зөвхөн Essentials/Fun данснаас хий.

• Энэ арга ажиллах цаад баталгаа нь юу вэ?

• Мөнгө зорилготой болдог (every money gets a role)
• Орлогын данс “хүрэхэд амар” биш болохоор импульс зарлага буурна.
• Зугаа тусдаа болохоор “өөрийгөө буруутгах” багасна. Мөнгөө дэмий үрсэн гэмшил буурдаг.
• Ирээдүй рүү тогтмол урсгал орж эхэлнэ. Бага нь хамаагүй, тогтмол гэдэгт гол учир нь бий.

— “Орлого нэмэгдэх” нь аз байж болно. Харин “мөнгөний урсацыг бүтэцлэх” нь шийдвэр юм. Энэ бол харин схем.

4 дансаар санхүүгээ бүтэцлээд үз — гурван сарын дараа та өөрийгөө танихгүй гэнэ дээ.

Би ч гэсэн 4 дансаа нээх минь..

Орчуулж, найруулсан Т.Жаргал

Хар шөнөөр ямар гоё юм олоод уншивдаа.Та бүгдтэй хуваалцмаар санагдлаа. Японы алдарт Панасоник компаныг үүсгэн байгуулаг...
05/01/2026

Хар шөнөөр ямар гоё юм олоод уншивдаа.

Та бүгдтэй хуваалцмаар санагдлаа.

Японы алдарт Панасоник компаныг үүсгэн байгуулагч нь Мацүшита Кооносүкэ гэдэг хүн байдаг.

Энэ хүн өөрийнхөө амжилтанд хүрсэн 3 нууцаа ингэж хэлсэн байдаг.

Би ядуу байсан, өндөр боловсролгүй байсан, бие муутай байсан болохоор л амжилтанд хүрсэн юм гэж.

Энэ эрхэмийг маш энгийн, хүнтэй маш хүндэтгэлтэй харьцдаг байсан гэдэг юм.

Тэгсэн энэ хүний талаар японы жирийн нэг иргэн ийм нийтлэл бичжээ.

Би нөхөртэйгөө шинкансэнд суугаад явж байлаа. Бидний суусан шинкансэнд алдарт панасоник компанийг үүсгэн байгуулагч Мацүшита байгааг бид анзаарав. Нөхөр маань шүтэж биширдэг байсан тул очоод мэндэлмээр байна гээд болдоггүй. Тэр алдартай баян хүн өөрийг нь тоохгүй төвөгшөөх байх гээд зориг нь хүрэхгүй эргэлзээд л байлаа. Би нөхөртөө хэллээ мандирин аваачиж өгөөд, мэндлээд ир гээд.

Нөхөр нээрээ тэгье гээд гартаа мандарин бариад май гээд өгтөл өө баярлалаа гээд тэр доор нь халислаад идэв. Тэгээд нөхөр ч мэндлээд үг сольсондоо баярлаад л буцаад суудалдаа ирэв. Удалгүй Киото хотод зогсох дөхтөл Мацүшита гуай буух болсон бололтой. Буухаасаа өмнө бидний суудлын дэргэд ирээд мандарин өгсөнд баярлалаа. Маш амттай байлаа гэлээ. Бид ч бас баярлаад ёслоод үдэж өгөв. Тэгээд цонхруу хартал буусныхаа дараа бидний цонхны хажууд ирээд инээмсэглээд ёслоод биднийг үдэж өгөв. Шинкансэн хөдлөөд явсан ч гараа даллаад зогсоод л байв. Нөхөр маань энэ үйлдэлд нь учиргүй баярлаад нүдэнд нь нулимс цийлэгнээд бөөн баяр гэртээ ирлээ. Тэгээд л гэнэт би бүх цахилгаан бараагаа Панасоник болгоно гээд цахилгаан барааны дэлгүүр лүү гараад явсан. Нээрээ л болгосондоо.( инээв)

👏👏👏👏

Маш алдартай нэр хүндтэй болсон хойноо ч хүнтэй маш энгийн харьцдаг байсан гэгддэг эрхэм юм л даа.

9 настайдаа Осака хотруу сурангаа ажил хийхээр ганцаараа явсан. Маш хүнд өвчтэй байсан ч тэрийгээ ялан дийлж 94 насалж чадсан гээд л түүхийг нь уншвал үнэхээр суралцаж бодууштай юм их байдаг.

5 жилийн дараа ямар байх чинь эдгээрээс шууд хамаарна:‬‪1. Хэнтэй хамгийн их хамт байхаас‬‪2. Ямар номууд олж уншихаас‬‪...
04/01/2026

5 жилийн дараа ямар байх чинь эдгээрээс шууд хамаарна:‬

‪1. Хэнтэй хамгийн их хамт байхаас‬

‪2. Ямар номууд олж уншихаас‬

‪3. Ямар хүнс идэхээс‬

‪4. Ямар бодлуудыг тээхээс‬

‪5. Ямар шинэ дадлуудтай болохоос

6. Ямар мэдээлэл авахаас ...

💸ӨРХИЙН ЗАРДЛАА ОРЛОГО БОЛГОЦГООЁ💰Та сар бүр гардаг өрхийн зардлуудаа хэрхэн багасгах талаар бодсоор байна уу🤔🤔👩👩Тии...
25/02/2022

💸ӨРХИЙН ЗАРДЛАА ОРЛОГО БОЛГОЦГООЁ💰

Та сар бүр гардаг өрхийн зардлуудаа хэрхэн багасгах талаар бодсоор байна уу🤔🤔
👩👩Тийм ээ энэ тухай боддоггүй гэрийн эзэгтэй гэж бараг л байдаггүй байх.
😍😍😍Гэхдээ та хэтэрхий асуудал дээрээ төвлөрөх хэрэггүй.
❤️Бид танд бэрхшээлийг боломж болгон харахыг зөвлөж байна 🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑

Өрхийн өдөр тутмын хэрэглээ болох
-шампунь
-вок болон гарын саван, шүдний оо
-аяга таваг угаагч г.м гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд
- гоо сайхны бараа, сүрчигээ прүүвэ компаниас аваад орлого олох боломжтой
❤️мөн та манай хамтран ажилдаг байгууллагуудаар хөнглөлттэй үйлчлүүлэхээс гадна нэмэлт оноо цуглуулан орлогоо өсгөөд авах боломжтой.
Ж нь IPTV (Univision), утас, интернетийн хэрэглээгээ, бензин, эм тариагаа аваад, гутал хувцасаа цүнхээ аваад орлоготой болох боломжийг Prouve компани танд санал болгож байна.😍🤩🤩

Нэгэн чинээлэг шавь багштайгаа голын эргээр салхилж явав. Тэдний замд хуучирч муудсан гутал байх агаад тариалангийн талб...
19/02/2022

Нэгэн чинээлэг шавь багштайгаа голын эргээр салхилж явав. Тэдний замд хуучирч муудсан гутал байх агаад тариалангийн талбайд ажиллаж байгаа ядуу эр дөнгөж ажлаа дуусгаад гар хөлөө угааж байгаа нь тэр ажээ.
Шавь нь багшдаа хэлжээ.
- Багш аа, энэ эрээр тоглоом хийж гутлыг нь нуучих уу? Нуугдаж байгаад яаж сандрахыг нь харж инээцгээе.
Багш нь хариуд нь:
- Бусдын зовлон зүдүүрээр хэзээ ч тоглоом хийж болохгүй. Чи тийм ч ядуу биш болохоор хоёулаа өөр аргаар энэ эрээр тоглоё. Гутал руу нь алтан зоос хийгээд яахыг нь харцгаая.
Шавьд энэ санаа бүр ч илүү таалагдсан тул багшийн хэлснээр хоёр гутал руу алтан зооснууд хийгээд бутны ард орж нуугдацгаав. Ядуу эр удалгүй эргэж ирээд гутлаа өмсөж эхлэв. Эхлээд нэг гутлаа хөлдөө углаад дотор нь чулуу орж гэж боджээ. Гэвч алтан зоос байхыг хараад гайхжээ. Эргэн тойрноо харсан ч хүн байсангүй. Нөгөө гутлаа өмсөх гэтэл дотор нь мөн л алтан зоос байлаа. Ядуу эр сөхрөн унаад тэнгэр өөд харан залбирч талархаж эхлэв.
Талархлын үгс дунд хүнд өвчтэй эхнэр, идэх хоолгүй хүүхдүүдийнхээ тухай дурсаад энэ мөнгөөр бүх асуудлаа шийдэж чадах нь гэж баярласан үгс урсгаж байлаа.
Багш нь шавь руугаа харвал нүдэнд нь нулимс гялтганаж харагдана.
- Хэрэв чи энэ хүний гутлыг нууж тоглосон бол одоо байгаагаасаа илүү жаргалтай байх байсан уу? гэж асуув.
Залуу хариулсан нь:
- Багш аа, та надад хэзээ ч мартахааргүй сургамж өглөө. Өгөх нь авахаасаа илүү гэдэг үгийг би сая л ойлголоо гэжээ...

Та мөнгөө хэрхэн өсгөх, хаашаа хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байна уу❓💖💖💖Хувийн бизнесээ хаанаас, юунаас эхлүүлэхээ м...
14/01/2022

Та мөнгөө хэрхэн өсгөх, хаашаа хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байна уу❓💖💖💖

Хувийн бизнесээ хаанаас, юунаас эхлүүлэхээ мэдэхгүй хайсаар л явна уу❓

Хэрэв тийм бол 21-р зууны бизнес болох шууд худалдааны бизнест хүчээ сорихыг хүсвэл 😊бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. 😍😍😍

Хамтарч ажиллахыг хүсвэл чат, коммент бичээрэй.

Address

UB
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Санхүүгийн эрх чөлөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share