Tsetserleg city

Tsetserleg city 📸📹🎥📽️🎬 #Шинэ содон мэдээ мэдээлэл өдөр бүр🌄 Нээлттэй зар сурталчилгаа.
#бичлэг зураг захиалгаар хийнэ. 🎞️📷

Хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээЦагдаагийн байгууллагаас 2026 оны 0...
28/07/2026

Хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 2026 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постод хяналт шалгалт хийх явцад иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Уг хэрэгтэй холбогдуулан холбогдох хууль, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна
Эх сурвалж: zarig.mn

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шин...
28/07/2026

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Өмнөх хичээлийн жилийн бүтэц 3 улиралтай, нэгдүгээр улирал хэт урт /16 долоо хоног үргэлжилж байсан/ -ийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгох саналыг маш олон эцэг эх, асран хамгаалагч, багш, суралцагчид гаргаж байсан. Иймд хичээлийн жилийг 4 улиралтай болгож байна.

1. Өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байсан.

2. Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна. Үүнд ханиад томуугийн тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе, дээр дурдсан бусад нөхцөлүүдийг харгалзсан болно.

3. Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн.

4. Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.

5. Бага ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхэлнэ. Зуны амралт наашилснаар багш нарын ээлжийн амралт зундаа багтахгүй байх асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл 8 дугаар сарын дундаас эхлэн багш нар ажилдаа орж, хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хийх боломжтой болох юм.
Эх сурвалж: МБЯ

24/04/2026

Энэ удаагийн тэмцээн зүгээр нэг тэмцээн биш Таны бизнесийн Итгэл, Хамтын ажиллагааг идэвхжүүлэх том боломжууд хүлээж байгаа шүү
🏐🤾Тэмцээний бүртгэлийн хуудас:
https://docs.google.com/.../1FAIpQLSdLm.../viewform...

24/04/2026

Тун удахгүй…

2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарл...
28/03/2026

2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа. Энэхүү хязгаарлалт нь 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
ЭС:zarig.mn

🏆 🏆🏆Архангай аймгийн БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Аймгийн аварга шалгаруулах +35 В...
23/03/2026

🏆 🏆🏆Архангай аймгийн БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Аймгийн аварга шалгаруулах +35 ВОЛЕЙБОЛ-ын тэмцээнд 3р сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ТЭРГҮҮН байр эзэлж хос алтан медалийн эзэд болсон байна🥇🥇

 #Өнөөдөр таны хүүхэд хаана юу хийж явна вэ? Дээрэлхүүлж байна уу?                     Дээрэлхэж явна уу? Та үр хүүхдээ ...
11/03/2026

#Өнөөдөр таны хүүхэд хаана юу хийж явна вэ? Дээрэлхүүлж байна уу?
Дээрэлхэж явна уу?
Та үр хүүхдээ хэрхэн анзаарч байна вэ?
Ойр орчимд хүрээлэн байгаа газар тань хараа хяналтгүй хэр олон хүүхэд байна вэ?

:Төлөвшиж амжаагүй хүүхдийн хувийн хэрэгдээр гэмт хэрэгт холбогдсон гэж бичих нь хүний эрхийн зөрчил гэсэн нь зөв үү буруу юу?

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97694640789

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsetserleg city posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsetserleg city:

Shortcuts

Share