29/09/2017
💄Монголын маань олон олон амжилттай яваа эмэгтэйчүүдээс эрч хүч авдаг шүү 🙌🏻 Та бүхэн маань ч бас энийг уншаад Би ч бас чаднаа гэж хэлээрэй. 🤛 За бүгдэд нь ажилийн амжилт хүсье !! 😍
Сола нь өнөөдрийн энэ өдөр юунд талархдаг гээч.
Ажил амьдралын дүйтэй болгож өгсөн ачлалт аав ээждээ баярладаг.
Бага байхаас маань ойр зуурын гэрийн ажил хийлгэж, 5 настайдаа гурил зуурах аргыг суран бага багаар чадах зүйл маань нэмэгдсээр ойр зуурын гэрийн ажилыг түүртэлгүй хялбархан хийчихдэг болсон.
Ээж маань тогооч байсан болохоор ээжээсээ янз бүрын хоол хийхийг сурсан. Ээж маань их нямбай хүн байсансан. Хоолоо хийнгээ галзуухаа цэгцлээд л хоож хийж дуусахтай зэрэг галзуух цэмцийсэн байдаг байж билээ.
Аав маань бас их нямбай. Юмыг тултал нь нямбай хийнэ.
Бага байхад аав ээж маань энд тэнд гуанз түрээслэж ажилуулана. Солагийх нь кариэрийн эхлэл бол маргаангүй ээжийн гуанзны аяга угааж, заал цэвэрлэх байлаа. Бага ангид байхдаа ихэнхдээ зуны амралтаараа гуанзанд ажилдаг байлаа.
Аа бас савтай хоол бариад Техникийн зах дундуур явж зардаг байсан.
Энэ мэтчилэн зуныхаа амралтаар аав ээждээ туслан хажуугаар нь ТВ-ийнхээ ажилд явна.
Сүйдтэй баян биш ч ойр зуурын хэрэглээний мөнгөө өөрөө олчино.
За тэгээд 16тай даа Японд ахлах сургуульд ирлээдээ.
Хичээл эхэлтэл нэг сар байсан тул тэр үед Японд байсан төрсөн ах маань ажил хийхүү гэлээ. Би ч тэгье гээд л хэлчлээ. 14 хоног шөнийн ээлжний амтат талх хийдэг үйлдвэрт ажиллаа. Хэл мэдэхгүйээ чааваас. Хажуудах хүнээ хараад л дуурайгаад хийнэ. Энэ үед надад юу тус болсон гээч Монголд хийж сурсан ойр зуурын ажилын маань дүй, гуанзанд хураасан туршлага байсан. Үйлдвэртээ ажилаад 2,3 хонолоо нөгөө хажууд байдаг эгч маань уух юм авч өгөөд л надруу хөөрхөн инээнэ. Хэл ус ойлголцохгүй 2 хүнд бол энэ нь магтаал байсан юм байнадаа гэж одоо бодно.
За тэгээд ахлах сургуульдаа ороод зуны амралтаараа Токиод ирнэ. Энэ үедээ бас зүгээр байхгүй хүнсний дэлгүүрт бараа өрнө, цэвэрлэгээ хийнэ, ногоо боож баглана гээд л нэг сар сайхан ажилчина.
Ахлах сургуулиа төгсөөд Их сургуульд орлоо. Хичээлийн хажуугаар цагийн ажил хийх бол энд ойлгомжтой зүйл. Сүши ресторанд аяга угаагчаас заал хариуцсан зөөгч хүртэл өслөө. Түүний хажуугаар заримдаа шөнө дэлгүүрт худалдагч хийнэ. 3,4-р курст байхдаа жижигхээн Франц Бистрод ажилдаг байлаа.
Бас болоогүйээ Токиод Сумогийн ордны өөдөөс харсан Доржоо ахын нэрэмжит ресторанд Монгол хоолоо хийгээд гаргачихдаг байлаа.
Тэгээд сургуулиа төгсөөд одоогийн компанидаа ажилд орсон.
Энэ компанидаа анх ороод цагаан цамцтануудын эгнээнд элсэхэнд эхэндээ хэцүү байсаан. Хэдий Японд удсан ч гэсэн бизнес хэл яриаг нь ойлгохгүй. Өдөржин компьютерийн ард хөдөлгөөнгүй суух гээд л асуудал их их. Хурлын протокол бичиж чадахгүй загнуулаад л уйлаал, ажил дээр уйллаа гэж загнуулаад дахиад уйлаал хаха
Одоо бол баавар баавар. Нэг ажилаа сурчихвал гялуулзчихдаг болсон.
Одоо тэгээд эргээд харахнээ надад хөдөлмөрлөөгүй хөдлөөгүй он жилүүд гэж байгаагүй мэт. Энэ бүгд маань одоо бүхэл цогц болоод үр дүнгээ өгч байгаа мэт.
Хийж ирсэн бүх ажил маань надад үр өгөөжөө өгөн хувийн зохион байгуулалт сайтай, хурдан шаламгай, няхуур нямбай, хүний эвийг олчихдог болгож өгсөн.
Надад боловсрол байгаа гэхдээ хөдөлмөр маань намайг яаж хөгжүүлсэнээрээ би бахархан ярих дуртай.
Энэ бүх туршлага, тэсвэр тэвчээр маань байгаагүй бол хүний нутагт ганц бие ээж ажилуудаа зохицуулаад, хүүхдээ өөрөө өсгөөд явж чадахгүй байсан болов уу даа.
Би хүүдээ өөрийгөө ажил хийж байгааг харуулж, заримдаа ажилруугаа дагуулж явах дуртай. Хүүхэд ээж аавийгаа харж амьдралын ухаанд сурна шүү дээ. Японд "Аавынхаа нурууг харж өсдөг." гэдэг үг байдаг. Царайгаа харж хэлж заахаасаа илүү хэрхэн хөдөлмөрлөж ажиллаж буй ар нуруугаа харуулаарай гэсэн үг гэж ойлгодог.
Хойшид ямар ажил үйлс намайг хүлээж байгаа бол гэж бодохоор сэтгэл хөөрөн, зүрх баясана. Хөдөлмөрлөсөөр, хүмүүжсээр энэ насыг барах юмсан. Хүн хэн ч болж болно. Харин ямар байснаа мартаж болохгүй.
Зураг, Япон сайн найзынхаа хурмин дээр үг хэлж буй 22-хон настай Сола ажээ.
Солагаас💕