Bluebook - Цэнхэр дэвтэр

Bluebook - Цэнхэр дэвтэр Номын тухай ярилцах орон зай.

Хантайширийн нуруунд нутагшуулж буй бугануудын хоёрдугаар үе, том болцгоочихож, хоол нэхсэн золигнуудыг тэр хараарай. "Н...
13/01/2020

Хантайширийн нуруунд нутагшуулж буй бугануудын хоёрдугаар үе, том болцгоочихож, хоол нэхсэн золигнуудыг тэр хараарай.
"Насанбат маань энэ жил буганаасаа нэлээн зайтай, өөрийнхөө өвөлжөөнд малтайгаа өвөлжиж байгаа. Буганууд маань хашааныхаа ойролцоо үлдсэн, хоорондоо салж нийлээд л явдаг сурагтай. Хэдийгээр энэ жил цас багатай ч, зун газрын гарц муу байснаас идэш тэжээл хомс байгаа гэнэ. Насанбат маань өнжөөд буганууддаа өвс тавьж өгч байгаа. Ашгүй энэ удаад овоо хэдүүлээ цугларсан бололтой юм. Энэ хэд маань тарга тэвээрэг гайгүй л өвөлжиж байгаа юм байна. Бас овоо том болцгоожээ. Уг нь ч цаг наашилж л байна даа. Бугануудын маань өвлийн бэлтгэлд сэтгэл, зүтгэл гарган тусалж дэмжсэн аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж танд маш их баярлалаа."

09/07/2019
19/02/2019
19/02/2019

Монголын боловсролын агуулгад юуг шингээж өгөх вэ?

ХЭЙДИ ОХИН – НУУЦЛАГДМАЛ ХОЛБООНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн9а ангийн сурагч Г. Болор-ЭрдэнэНарны г...
07/04/2015

ХЭЙДИ ОХИН – НУУЦЛАГДМАЛ ХОЛБОО

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн
9а ангийн сурагч Г. Болор-Эрдэнэ

Нарны гэрэл хурц тодоор тусдаг, цэвэр сайхан агаартай Альпийн өндөрлөг ууланд Хэйди гэх миний төсөөллийн найз минь амьдардаг юм. Түүний ажилсаг, хичээнгүй, нөхөрсөг зан нь надад дэндүү их таалагддаг. Би түүнтэй 7-р ангиасаа л найзалсан. Одоо би 9-р анги ч гэсэн тэр миний сэтгэл зүрхэнд дүр төрхөөрөө оршсоор л............ яаж ч мартах билээ дээ. Зовж, шаналж, ганцаардах аль ч цагтаа би Хэйдиг мартаж байгаагүй ээ. Учир нь түүний хэлж буй үг нь сэтгэлийн минь гүнээс чихэнд сонсогдож, намайг тайтгаруулан ганцаараа биш гэдгийг үргэлж сануулна. Хэйди Кларатай найз болох үед намайг битгий орхиоч гэж горьдлогын нүдээр уншиж зовхи хүндэрч нулимс урсаж билээ. Хэйди чинь ердөө миний төсөөллийн найз шүү дээ гэж өөртөө хэлж байсан ч тэр сайхан ариухан нууцлагдмал холбоогоо таслахыг хүссэнгүй. Нар өглөө болгон хөгжилтэйгээр ээх үед нөгөөх Альпийн нуруу санаанд орно. Магадгүй Хэйди ч бас наран дээр очсон биз. Тэгээд өөрийг нь битгий март хэмээх шиг илчээ надруу илгээдэг болохоор энэ бидний нууцлагдмал холбоо тийм бат бөх. Харанхуй бүдүүлэг намайг ийм гэрэлтэй гэгээтэй болгож хөлдүү мөс шиг болсон сэтгэл зүрхийг минь хайлуулж өгсөн энэ л бидний нөхөрлөлөө.

********

Хүүхэд багачууд маань уншсан номынхоо баатруудтайгаа ийм дотно сэтгэлийн холбоотой болжээ. "Хэйди охин" хэмээх энэхүү романы үйл явдал өрнөх Альпийн нурууны тэр багаахан тосгонд өнөө "Хэйдигийн нутаг" буюу "Хэйдиланд" Heidiland нэртэй аялал жуулчлалын үзэсгэлэнт сайхан бааз бий... Бүр Хэйдийгийн өвөөтэйгээ амьдарч байсан жижигхэн модон байшин хүртэл бий гээч... Тийш жил бүр жуулчид олноороо очдог. Манай 17 дугаар сургуулийн 9а ангийн Г.Болор-Эрдэнэ охин шиг хүүхэд ахуйдаа Хэйди охинтой сэтгэлийн дотно найз болсон олон мянган хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс зочлон очиж, дотно найзынхаа ямаатайгаа хамт тоглож байсан цэцэгт нуга,хөндийгөөр аялж, өглөөний нарны туяа Альпийн сүрлэг сайхан уулсын цаст оргилд хэрхэн тусахыг харан шүүрс алдаж, үнэхээр л тэр нэгэн цагт ухаалаг, үнэнч, хөгжилтэй, ухарч няцдаггүй Хэйди охинтой хамтдаа энд алхаж, тоглож, бас уйлж явсан сайхан дурсамжаа сэргээн суух билээ.
Ийм Хэйдиланд зөвхөн Альпийн нуруунд ч биш, Япон, Солонгост ч бас байдаг байна.

********

ЭЕЛДЭГ, ТУСАРХУУ ХЭЙДИ ОХИНЫ ТҮҮХ

Нарны гэрэл хурц тодоор тусдаг, цэвэр цэнгэг агаар үргэлжид мөнхийн сэнгэнэж байдаг Альпийн өндөрлөг ууланд өвөөтэйгээ хамт, бас хоёр ямаатайгаа амьдардаг Хэйди нэрт нэгэн жаалхан охины тухай энэ номд өгүүлнэ. Тэр бол ер бусын охин. Гэхдээ түүний ер бусынх нь юундаа байгаа вэ? Хэйди охинд яагаад хүн бүр хайртай байдаг вэ? Яагаад энэхүү түүхийн уншсан хүн бүрийн сэтгэл уярч, олонхийнх нь нүдэнд нулимс гялалздаг вэ? Яагаад өнөөдөр Альпийн нурууны тэр нэгэн тосгонд маш олон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр очиж, бяцхан охины бахархан хардаг байсан байгалийн сайхныг бишэрч, ямааных нь бэлчээрт амсхийхийг хүсдэг вэ? Яагаад гэвэл энэ зохиол бол хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж чадахуйц уран сайхан, утга төгөлдөр бичигдсэн юм. Мөн энэ бол бодит үнэн амьдралын түүх юм.
“Эрхэм хайрт хүүхдүүддээ, мөн хүүхдэд хайртай хэн бүхэнд энэхүү номоо зориулав” хэмээн зохиолч Жоханн Спайри энэ номынхоо эхний хуудсанд бичсэн юм. Хэдэн онд гээч. Одоогоос 130 гаруй жилийн өмнө буюу 1880 онд. Хэйди охины түүх Швейцарийн утга зохиолын хамгийн шилдэг номоор шалгарсан төдийгүй өнгөрсөн зууны дэлхийн хүүхдийн уран зохиолын хамгийн шилдэг арван бүтээлийн тоонд орсон юм шүү. Мөн 60 гаруй хэлээр орчуулагджээ. Монгол хэлээр бол “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас Хэйди охины түүхийг анхлан 2009 онд хялбаршуулан товчилсон хувилбараар орчуулан юм. Харин энэ удаад бүрэн эхээс нь орчуулж байгаа болно. Учир нь энэ сайхан зохиолыг монголын маань хүүхэд багачууд бүрэн эхээр нь уншиж танилцах нь эрхэм сайхан хэрэг билээ.
Энэ зохиолоос сэдэвлэн телевизийн, өргөн дэлгэцийн, театрийн олон сайхан бүтээл мэндэлсэн байна. Зөвхөн телевизийн 20 гаруй цуврал хийгджээ. Кино бүр нь дэлхий даяар түгэн тархаж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байлаа.

Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал ном. Хүүхдийн баяраар хүүхдүүдтэй авч өгөөд, зуны гурван са...
22/04/2014

Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал ном. Хүүхдийн баяраар хүүхдүүдтэй авч өгөөд, зуны гурван сарыг 108-тай хамт үр дүнтэй өнгөрүүлээрэй. 30 хувь хямд авах боломжтой шүү.

Дөнгөж өчигдөр хэвлэлтээс гарсан шинэхэн номууд
24/01/2014

Дөнгөж өчигдөр хэвлэлтээс гарсан шинэхэн номууд

Address

Enkhtaivanii Urgun Chuluu
Ulaanbaatar
16000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bluebook - Цэнхэр дэвтэр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category