13/11/2020
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ-т шилжлээ.
Дараах Зөвлөмжийг дагана уу.
1. Гадуур гарахдаа амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэх уусмалыг тогтмол хэрэглэж, биедээ авч явах.
2. Нийтийн тээврийн хэрэгсэл, автомашин лифт зэргээр зорчсон тохиолдолд гарыг тогтмол халдваргүйжүүлэх.
3. Хаалга, хаалганы бариул, түлхүүр болон гарыг зориулалтын халдваргүйтгэлийн уусмалаар халдваргүйжүүлэх.
4. Та гэртээ орохдоо өмсөж явсан гадуур хувцасыг тусад нь уутанд хийж, амыг нь сайтар боож, шаардлагатай тохиолдолд угаах, уутны амсар болон гарыг халдваргүйжүүлэх.
5. Гаднаас орж ирээд шууд халуун ус, шүршүүрт орох.
6. Гутлын улыг халдваргүйжүүлэх.
7. Хүн ихтэй зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ нэг удаагийн хамгаалах бээлий хэрэглэх. Хэрэглэсэн амны хаалт, бээлий зэргийг зааврын дагуу эвхэж тусад нь хогийн уутанд хийн амыг нь битүүлж хогийн цэгт хаях.
8. Гар бохирдсон тохиолдолд нүд, ам, хамарт хүргэхгүй байх.
9. Хоолой, ам хамрыг сода, давсны уусмал, тамедин зэрэг зориулалтын уусмалаар зайлах.
10. Алчуур, аяга, таваг, халбага, сэрээ, оо, сойз, сахалын татуурга, сам зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг гэр бүлийн гишүүдээс тусгаарлан тусад нь хадгалах хэрэгтэй.
11. Гэр бүлийн гишүүдийн биеийн халууныг тогтмол үзэж, өглөө оройд хэмжиж хэвших ба 37’С-ээс дээш тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө авах.
12.Сэжиг бүхий шинж тэмдгийн үед гэр бүлийн гишүүдээс өөрийгөө тусгаарлах, зай барих.
13. Биеийн дархлаагаа дэмжин халуун цай, хоол, аминдэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх. Хэт хүйтэн зүйл ууж идэхгүй байх.
14. Халуун бүлээн шингэн зүйлийг 30 минут тутамд ууж занших. Шингэн зүйлийн хэрэглээгээ нэмэгдүүлэх.
15.Ариун цэврийн өрөөнд халдваргүйжүүлэлтийн уусмалыг бэлтгэн бие зассаны дараа суултуур, тосгуур зэрэг хүрэлцсэн гадаргууг тогтмол халдваргүйжүүлэх, суултуурын тагийг тогтмол хааж занших.
16. Согтууруулах ундаа, тамхинаас татгалзах.
17. Гэр бүлийн гишүүддээ Ковид-19 халдвар тархахаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөх, сэтгэл санааг тайвшруулах, эерэг уур амьсгал бүрдүүлэх.
18. Гэртээ өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэлтийг тогтмол хийх.