28/07/2026
🔴 Б.ИДЭРЖАВХЛАН: Олимпиад сайхан боллоо. Одоо зуслангийн байшингаа зараад төлбөр тооцооны ажлуудаа дуусгана даа
👉IMC ОУ-ын математикийн олимпиадыг Монголд анх удаа зохион байгуулж, орон орны математикч хүүхдүүдийг эх орондоо цуглуулсан математикийн багш Б.Идэржавхлан өөрийн цахим хуудастаа, "Олимпиад сайхан боллоо. Зочдоо үдээд бараг дууслаа. Одоо төлбөр тооцооны ажлуудаа дуусгана даа. Надад итгээд бүх үйлчилгээ, бараа материалаа урьдчилгаагүй, барьцаагүй зээлээр өгсөн, хамтарсан хүмүүстээ баярлалаа, та нар минь жаахан тэсээд байж байгаарай.
Бас Энэ лагерийн байшинг маань авах хүн байна уу. Яг гоё модон дотор, хаалгаар нь гараад л гүзээлгэнэ битүү ургадаг газарт өөрөө гар бие оролцон хамгийн сайнаар нь барьсан сайхан байшин байгаа.
Энэ сайхан байшингаа зараад зарим төлбөрүүдээ төлнө дөө. Төлбөр тооцоогоо дуусгачихаад сайхан нутагтаа очиж амарна аа" хэмээн нийтэлсэн байна.