09/09/2026
100 жилийн өмнөх нэгэн хайрын түүхээс төрсөн шоколад
1926–1930 онд Монголоос Герман, Франц улсад суралцсан анхны үеийн оюутнуудын дунд Өвөр Монголын Жаруд аймгийн тайж Гомбожавын охин Хаала байжээ.
Хэл суралцах хугацаандаа тэрээр хувийн шоколад үйлдвэрлэгчийн гэр бүлд амьдарсан бөгөөд эзний хүү Хаалаад сэтгэл алдарч, хайр сэтгэлээ илэрхийлэн түүний нэрээр “Hala” шоколад бүтээсэн гэх аман түүх өнөөг хүртэл хадгалагдан иржээ.
Энэхүү сонирхолтой түүхээс сэдэвлэн Sayan Chocolatier “Hala” шоколадыг бүтээсэн билээ.
Энэ жил Монголын анхны сурагчид Герман, Франц улсад очиж суралцсаны 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан бид “Hala” шоколадны шинэчилсэн наборыг дахин бүтээж, 100 жилийн өмнөх нэгэн түүхийг өнөөдөртэй холбон хүргэж байна.
“Hala” шинэ набор удахгүй худалдаанд гарна. 🍫