Донж shop

Донж shop Чаддаг юмаа хийцгээе!!! Зорилго:

Станфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг удаан судалсаны эцэст нэгэн дүгнэлтэнд хүржээ. Тэр нь юу вэ гэхээр хүний...
24/03/2018

Станфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг удаан судалсаны эцэст нэгэн дүгнэлтэнд хүржээ.

Тэр нь юу вэ гэхээр хүний тархи ямар ч мэдээлэл мэдрэмжинд хууртдаггүй гэнэ.
Уурлавал уурлах мэдрэмжийг шууд авч, өлсвөл өлссөн мэдрэмжийг шууд аван ходоодны үйл ажиллагааг ажиллуулаад эхлэх гэх мэт.

Гэтэл олон жил судласны эцэст энэ тархи маань ГАНЦ л зүйлд хууртаж байдгийг тогтоожээ.

Та уруулаа 😊 ийм болгоход л тархи таныг АЗ ЖАРГАЛ-тай байна гэж ойлгон АЗ ЖАРГАЛ-ын гормоныг ялгаруулаад эхэлдэг аж.

Өөрөөр хэлбэл уурлаж бухимдаж, бүр уйлсан үедээ ч 😊 ийм болоход таныг АЗ ЖАРГАЛ-тай байна гэж мэдэрдэг гэнэ шүү.

Тэгэхээр хэдүүлээ 😊 ингэнээ. Хэцүү үе тохиолдсон ч, ядарсан ч байлаа гэсэн 😊 ингээд байвал яах нь байх нь уу?

Уншсан та ч бас яг одоо МИШЭЭЖ байгаа гэдэгт итгэлтэй байна.
Виа- тай

16/01/2018

Чадахгүй гэдэг үгийг үгийн сангаасаа гээе.
Эхэлснийгээ дуусгадаггүйгээ багын зангаасаа гээе.

Амралтын өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрүүдээр ГЭР БҮЛИЙН хүмүүсээ хайрлаж халуун дотноор өнгрүүлээрэй.
13/01/2018

Амралтын өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрүүдээр ГЭР БҮЛИЙН хүмүүсээ хайрлаж халуун дотноор өнгрүүлээрэй.

23/10/2017

Хүүхдээ бид өрсөлдөх чадвартай хүн болгоё гэвэл хамгийн түрүүнд Монголынхоо бүх зүйлийг гутаахгүйгээр үл барам хүндэлж дээдэлдэг хүн болгох ёстой. Монгол л биш бол хаана ч сайхан гээд хаа нэг тийш нь цөлж л байвал санаа амардаг уугуул хотын хэмээх соёлтой хүмүүсийн үзэл санаагаар явбал тэдний ирээдүй их л сайндаа цагаануудын хөлийг угааж хумсыг нь засах ажлын байрнаас хэтрэхгүй... Та нар юу гэж бодож байна.

ХҮНДЛЭЛЭЭС бүх зүйл эхэлнэ.Өдрийг сайхан өнгрүүлээрэй.Амьдрал баялаг. Тэр утгаараа хүн бүрийн амьдрах хэв маяг өөр ч гэс...
23/10/2017

ХҮНДЛЭЛЭЭС бүх зүйл эхэлнэ.
Өдрийг сайхан өнгрүүлээрэй.

Амьдрал баялаг. Тэр утгаараа хүн бүрийн амьдрах хэв маяг өөр ч гэсэн бид өдөр тутамд нийгэмтэй, хүмүүстэй харилцдаг нийтлэг шинжтэйгээ мартах учиргүй. Харамсалтай нь, хүн хоорондын харилцаа зөвхөн ганц, хоёр хүнээс үл шалтгаална. Их, бага, илд, далдаар эрх нь зөрчигдөх, наад зах нь ажлын шаардлагаар ам зөрөх асуудал хэн бүхэнд л тохиолддог. Тэглээ гээд харилцааны ёс зүйн шугамыг давах учиргүй аж. Яг ийм алдааг бид бараг өдөр бүр гаргадаг. Үүнийгээ хэвийн мэт ойлгодог болсон нь хамгийн аюултай гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгэхээр одооноос буруугаа зөв болгож, алдаагаа ухаарахын төлөө хичээх нь чухал аж. Та чухам юун дээр алдаж, бусдад хэр “гай” болж буйгаа тунгаан бодоод, зөв, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн төлөө одооноос хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, бусдадаа түвэггүй байхыг хичээнэ гэсэн үг.

Энэ бол бүх хүнд хамаатай. Гэр бүлийнхэнд, хамт ажиллагсдад, үйлчлүүлэгч, зорчигчдод, багш, сурагчдад, эмч, эмчлүүлэгчдэд, автобус, таксины жолооч нарт гээд нийгмийн эд, эс болсон хэн бүхэн үүнийг ухамсарлах учиртай. Ганцхан жишээ хэлэхэд, өнөө өглөө автобусны жолооч эр радиогоо жигтэйхэн чанга хангинуулж бачимдмаар хачин хөгжмөөр хүмүүсийн чихийг дөжрөөх шахлаа. Учирлаж хэлэхээр өөдөөс хэдэрлэх. Зорчигчдын дунд тэр дуу, хөгжмийг таашаах нь, бас тээршаах нь байгааг яагаад ойлгодоггүй юм бэ. Энэ мэтээр дурдвал өчнөөн асуудал бий. Үүнийг залруулж, засахад ердөө л сэтгэл, бусдыг хүндлэх ухаан дутаж байгааг хэлэх нь илүүц мэт. Гэхдээ хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг шүү дээ.

Ер нь зөв амьдрах гэдэг нь зохистой байхын нэр аж. Зохистой байна гэдэгт өөрийгөө хүндэлж, эрүүл, зөв хооллохоос эхлээд өмсөж, зүүх, будаж гоодохдоо хүртэл бусдыг бодолцох гээд өргөн ухагдахуун багтдаг юм байна. Гэхдээ хүн бусдад таалагдах гэж амьдардаггүй, өөрийн хүссэнээр хувцаслаж, будах нь буруу биш гэж боддог хүн олон. Үүнээс л нийгмийн болон хүн хоорондын харилцаанд зөрчил үүсдэгийг олон улсад нэртэй сэтгэл судлаачид онцлон зөвлөдөг байна.

Энэ бүхнээс улбаалан бодох нь ээ, ний­гэмд зөв, эрүүл амьдарна гэдэг нь нэгэндээ хүндлэлтэй хандахаас л эхлэх учиртай аж. “Бусдыг хүндлээгүй цагт нөхөрлөл, ойл­ голцол үүсэхгүй” гэж алдарт Ч.Дарвин хэл­жээ. “Хүндлэлд тэвчээр хэрэгтэй” гэж мөн нэг ухаантан айлдсан байна. Хүн бүр өөр ертөнц учраас нэгнийгээ ойлгохын тулд тэвчиж, тэгээд хүндэлж ёс зүйтэй, зөв амьдралыг цогцлоохын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй ажээ.
Source:unuudur

05/10/2017

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Донж shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share