Гайхамшигт Гүмүда

Гайхамшигт Гүмүда eco handmade organic Sugralt uilchilgee. Uran nugaral... Uran zurag... Morin huur... Togoldor huur...
baiga elseld avch bna

14/07/2026
ХОЁР ЛАА (сургамжит түүх)“Надад их харамсалтай байна. Чиний амьдрах хугацаа тун богино үлдэж. Чи цаг ямагт асаад л, асаа...
01/02/2026

ХОЁР ЛАА (сургамжит түүх)
“Надад их харамсалтай байна. Чиний амьдрах хугацаа тун богино үлдэж. Чи цаг ямагт асаад л, асаад л, тэгсээр тун удахгүй байхгүй болох нь. Харин би чамаас хавьгүй аз жаргалтай. Би асахгүй байна. Тиймээс мэдээж хэрэг хайлж урсахгүй. Ар нуруугаараа амгалан тайван хэвтээд урт удаан амьдрах болно. Гэтэл чиний амьдрах хугацаа тоотой” гэж нэгэн асаагаагүй лаа асч буй лаандаа харамссан өнгөөр хэлэв. Үүнийг нь сонсоод асч буй лаа ийн хариулав:
“Үүнд би огт харамсахгүй байна. Миний амьдрал гайхалтай, утга учраар дүүрэн. Миний тос хайлж урсаж байгаад харамсаж байдаг минь үнэн л дээ. Гэхдээ асч буй миний галаас олон лаа асаагддаг. Ингэлээ гээд миний асах галын дөл буураагүй. Өөрийн гэрэл туяагаар би шөнийн харанхуйг үлдэн хөөж байдаг. Шинэ жилийн гацуураа ширтэн харах хүүхдүүдийн харцанд баяр хөөр авч ирдэг. Өвчтөний орны орчим дахь агаарыг эрүүл ариун болгодог. Яагаад гэвэл өвчин үүсгэгчүүд амьд галын эрчмийг тэвчиж чаддаггүй. Бас би ариун зураг хөргийн өмнөх залбирал мөргөлийн бэлэг тэмдэг болон гэрэлтдэг. Ийм байхад миний богино амьдрал гайхалтай биш гэж үү?!
Харин надад асаагдаагүй та л харамсалтай байна. Таны хувь заяанд би харамсч байна. Та өөрийн үүргээ биелүүлсэнгүй. Таны амь сүнс болсон гал, гэрэл хаана байна? Тиймээ, та бүрэн бүтэн урт удаан хугацаанд оршино. Гэвч энэ нь хэнд хэрэгтэй вэ? Ингэж хэвтсэнээр танд ямар баяр баясгалан, ямар ашиг тус ирэх вэ?..
Та, намайг удахгүй шатаж дуусаад, оршиж амьдрахаа болино гэдэгт харамсаж байна. Гэвч та өөрийн үйлдэлгүй байдлаараа оршиж ч эхлээгүй. Та зүгээр л эхлэл хийлгүй үхэж байна. Амьдрал таны хажуугаар урсан өнгөрлөө” хэмээв.
#Харин би бусдын амьдралыг гэрэлтүүлээд өөрөө асаж дууссандаа харамсахгүй .
Хоёр лаа ийн ярилцсан гэдэг. #

Таван зүйлийн идээ будаа  дүүрэн байлаа чТансаг эд зүйл, зоос мөнгө бялхам халгивчӨглөг үгүй харамч бол Үгээгүй хоосонто...
01/02/2026

Таван зүйлийн идээ будаа дүүрэн байлаа ч
Тансаг эд зүйл, зоос мөнгө бялхам халгивч
Өглөг үгүй харамч бол
Үгээгүй хоосонтой адил буюу

Үзэсгэлэнт төрх, залуу нас байвч
Үг үйлдэл тань мунхаг бол
Өнөө маргаашаа ч үл мэдэх болсон
Өтөл эмгэнээс чиг дор буюу.

Богцондоо зоос үгүй боловч
Борвиндоо хувцас үгүй байлаач
Сэвгүй ариун жижигхээн өглөгтөн
Сэтгэлийн өчүүхэн буянтан байваас
Бусдаас дээр гэгээнтэн лугаа
Бурханы дээд авшигтан буюу.

2024.1.25.
5.55

Гал гэмээнэ; бие сэтгэлийн зовиурыг шингээн авдаг хэмээн олон мэргэд дурьдсан байдаг. Гал бол шилдэг илааршуулагч, сэтгэ...
01/02/2026

Гал гэмээнэ; бие сэтгэлийн зовиурыг шингээн авдаг хэмээн олон мэргэд дурьдсан байдаг. Гал бол шилдэг илааршуулагч, сэтгэлийг тайтгаруулагч, харыг шатааж, цэгээнийг хурайлагч.
Гал тун энгийн юм шиг хэрнээ гайхамшигтай засал .

Хар цагаан бол зүгээр л  өнгөХөөрхөн муухай хүний л төрх,Нас бол зөвхөн л тооХарин : Хайр гэдэг Өнгө,царай, наснаас хама...
01/02/2026

Хар цагаан бол зүгээр л өнгө
Хөөрхөн муухай хүний л төрх,
Нас бол зөвхөн л тоо
Харин : Хайр гэдэг
Өнгө,царай, наснаас хамаарахгүй
Аугаа сэтгэлийн урсгал.

Арга билэг, Хайрын бэлгэдэл
☎️86017511

Дорно дахины анагаах ухаанд өвдөх өвчний шалтгааныг авч үзэхдээ элдэв нян бус хүний өөрийнх нь нүгэлт сэтгэлээс үүсэлтэй...
01/02/2026

Дорно дахины анагаах ухаанд өвдөх өвчний шалтгааныг авч үзэхдээ элдэв нян бус хүний өөрийнх нь нүгэлт сэтгэлээс үүсэлтэй гэх бөгөөд үүнээс шалтгаалж хүний биеийн гурван биеийн тэнцвэр алдагдсанаас өвдөх өвчний шалтаг үүснэ гэдэг. Өвдөх өвчин үүсэх шалтгаан нь: 1.Шунал, тачаал 2.Уур 3.Мунхаг ажээ. Шунал ихэдвэл хийн гэм хөдлөнө, уур ихэсвэл шарын гэм хөдлөнө, мунхаг(явдал мөр) буруудвал бадганы мөр хөдлөнө. Ингэж хүний 3 гэмийн тэнцвэрээ алдаж өвдөх өвчний үйлийн үүд нээгдэнэ. Өвчний үйл нь: 1. Өнгөнд шунах, идээ эдэлбэгт шунах 2.Хэлэнцэт үйлд шимтэх, эрх мэдэл ахуйн жаргалд тэмүүлэх 3.Явдал мөрийг хэтрүүлэх, архи дарс буруу цэнгэлд автах 4.Этгээд учрал тохиох 5.Цаг агаар, байгалийн элдэв үзэгдэл тохиох зэргээс болдог. Өвдөх өвчний 3 гэм ба тэдгээрийн орших оронд (судлууд) Дорно дахины анагаах ухаанд эр, эмийн цагаан, улаан дусал нийлж эхийн хэвтишт үр хөврөл болон тогтох үед үр хөврөлд нь хүйсийн судал бий болж хөгжлийн явцдаа биеийг бүрдүүлэх үндсэн их 3 судлыг үүсгэнэ гэж үздэг. Энэ гурван судлыг Дорно дахины анагаах ухаанд Ром, Жом, Ум судал хэмээн нэрлэдэг. 1.Ром судал нь: Аргын талын наран судал бөгөөд тэр нь нурууны баруун талыг барьж хүйснээс дээшгүй нь тархинаа очин хамрын баруун нүхэнд хүрч зогсоно. Энэ судал нь гао мах бодитой тул элэгний галтай нийлж шарын гэмийг үүсгэх бөгөөд хүйснээс хүний биеийн орой, хөлний ул хүртэл нэхээсийн утас мэт байрлан амины илчний үйлвэр үүснэ. 2.Жом судал нь: билгийн талын саран судал бөгөөд нурууны зүүн талыг барьж хүйснээс дээшгүй нь улмаар зүрхээр дамжин хүзүүг дагаж тархинаа очин хамрын зүүн нүхэнд хүрч зогсоно. Энэ судал нь усан мах бодитой тул зүрх, хоолойд барилдаж нугас, тархийг тогтоон бадагны гэмийг үүсгэх бөгөөд амины урсгалын үйлдвэр үүсгэнэ. 3.Ум судал нь: (ум гэдэг нь гол, хязгааргүй гэсэн утга) нь Ром, Жом судлуудын голыг барьж тогтсон 3 дахь судал юм.Энэ нь арга,билгийн тэнцвэрт тогтолцоог зохицуулан зүрхний голд очин барилдаж хийн гэмийг үүсгэнэ. Тийн учир амины хийн үйлдвэр юм. Ум судлын хийн гэм нь хүйст орших боловч судлын доод үзүүрээс уруугаа гүйгч 3 хийн зам салж өтгөн, шингэн, дусал зэргийн гүйх сүвийг өөртөө агуулдаг онцлогтой. Ром, Жом судлууд нь Ум судал дээр бие биеэ ороон байрлаж хүний биеийн чухал цэгүүд болох зангилаа (Чакара) үүсгэнэ. Эдгээр зангилаанууд нь оройн суудлын харалдаа 1, хоолойн харалдаа 1, зүрхний харалдаа 3, нууцын харалдаа 1 тус тус зангилаануудыг үүсгэн байдаг гэж Дорно дахины анагаах ухаанд үздэг. Мөн үүнээс гадна бие барилдуулагч хэмээх загар, занаг гэсэн 2 төрлийн судал бий. 1.Загар хэмээх цагаан судал нь тархины гол дундаас эхлэн нугасаар дамжин ахар сүүл хүртэл үргэлжлэн салбарласан 19 судлыг загар судал гэж нэрлэнэ. Энэ загар судал нь усан мах бодитой байдаг бөгөөд тэдгээрийн 13 нь дотор эрхтэн болох 5 цул, 6савт хүрнэ. 2.Занаг хэмээх хар судал нь эрхтэнийг ургуулагч судал бөгөөд түүнийг чилбэ гэж Монгол эмнэлэгт тэмдэглэдэг. Энэ хар судлаас 24 их судал салбарлан гарч, 5 цулд, 8 зүрхэнд 1,уушгинд 2,элгэнд 4, дэлүүнд 1, баруун, зүүн бөөрөнд тус тус 1, самсаанд 1 тус тус очих ба хар судлаас гарсан дотор эрхтэний 8 судлыг нуугдмал судал гэнэ. Үлдсэн 16 судлаас салбарласан бүдүүн судлууд нь биеийн гадна гарч гар, хөл болон бүх биед тархан байрладаг бөгөөд энэ 16 судал нь нуугдмал 8 суудалтай холбоотой байдаг болохоор дотор эрхтэн болох таван цул, 6савтай холбоотой судлууд нь мөн ч ил гарсан байдаг гэж үзэж болно. Тийм учраас биеийн гадаргууд гарсан судлуудыг ашиглан гэмийн шалтгааныг тэмтрэн үзэж аливаа өвчнийг таних, зохих судсуудыг нь ханах засал хийдэг. Ханах судас 77 байх ба толгой, хүзүү орчим 21, гарт 30, шүд тойрон 4, хөлд 18, бусдад нь 4,4-өөр оноодон оршдог. Мөн ханаж үл болох эмзэг аньс хэмээх 112 судас байдаг гэж үзэх бөгөөд эмзэг аньс судал гэдэг нь ханах үед цус хүчтэй олгойтох, мөн амин тамирын цус гүйх судал амь насанд осолтой газар байрласан судлуудыг эмзэг аньс судлууд гэнэ. 3.Насны судал гэдэг нь сүлд орших оронг хэлнэ. 32 үсгээр тэмдэглэгдэн байдаг бөгөөд насны судал нь амьсгалтай уялдаж гүйх бөгөөд энэхүү явцдаа Ром, Жом судлаас үйлийн хий, Ум судлаас билгийн хийг авч энэ 2 хийг нэгтгэснээр хүний амьсгалах чадавхийг дотроос нь үүсгэн бий болгодог онцлогтой бөгөөд ингэснээр хүний амьсгалах үйл ажиллагаа явагддаг. Насны судал нь хүний биеийг дамжин тойрч гүйх нь Ром, Жом судлаар гүйнэ гэсэн үг бөгөөд энэ хий нь зүрх доторхи аводода судлаар бүх биенээ тархан гүйнэ. Ингэснээр хүний биенд орших сүлд хэмээх биеийн амин тамирыг үүсгэнэ.

Address

Баянзүрх 38/р хороо #ever Green# Garden
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 11:00 - 17:00
Sunday 11:00 - 17:00

Telephone

+97686027511

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гайхамшигт Гүмүда posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Гайхамшигт Гүмүда:

Shortcuts

Share

Category