16/04/2026
Уул усны домогууд хүргэж байюу хэмээн бодлоо 😇 Завхан нутагаасаа эхлэнээ😊
Алтан тэвш уул ба Бүст нуурын домог
Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт буй нэг үзэсгэлэнт нуурыг "Бүст нуур" гэдэг. Энэ нуурын дунд уул бий. Урд шадар ван Чингүнжав Ховдын цагаан тунгээс гарч Орос улсыг зорин Манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах арал руу айсуй харагджээ. Иймд шадар ван: Айсан зовсон бүхнийг амь авран орогнуулдаг ачтай тустай
нуур юм аа, хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг "Бүст", дундах уулыг «Алтан тэвш» гэж нэрлэх болжээ.