Smart Shop

Smart Shop Танд хэрэгтэй бүтээгдэхүүнийг таны гарт бид хүргэнэ.

D-Fluoretten 500 I.U
Уусгаж хэрэглэх зориулалттай шахмал амин дэм
Идэвхитэй найрлага: Colecalciferol -Dry concentrate, Sodium Fluoride (Фтор)
Хөхүүл нярай болон 2 нас хүртэл хүүхдэд зориулсан
Хэрэглэхээсээ өмнө та энэхүү заавартай бүрэн танилцана уу.
Жоргүй олгогдоно. Бүрэн үр дүнд хүрэхийн тулд та D-Fluoretten 500 I.E амин дэмийг зааврын дагуу хэрэглэнэ.
1, D-Fluoretten 500 I.E гэж юу вэ? D-Fl

uoretten 500 I.E нь витамин болон амин дэмийн элемент агуулсан шахмал юм. Идэвхитэй найрлага: Colecalciferol -Dry concentrate, Sodium Fluoride
2, Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? D-Fluoretten 500 I.E-ийг нярай болон 2 хүртэл насны хүүхдэд Рахит болон Шүдний цоорол өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
3, Хэрэглэж байх үедээ юуг анхаарах вэ?
Дараах тохиолдлын үед D-Fluoretten 500 I.E-г хэрэглэхгүй. Үүнд:
- Хэрвээ таны хүүхэд Colecalciferol, Sodiumfluoride болон бусад найрлагад орсон бэлдмэлд хэт мэдрэг буюу харшилтай,
- Цусан дахь калцийн хэмжээ их,
- Шээсэнд их хэмжээний калци илэрсэн,
- Хэрэв хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдмал (жишээ нь: гипстэй үед)
- Хэрэв та хүүхэддээ хангалттай фтор өгч байгаа тохиолдлууд орно.
3 хүртэл насны хүүхдэд D-Fluoretten 500 I.E уулгах үед фтортой шүдний оо хэрэглэхээс татгалзаарай.
4, Хэрхэн хэрэглэх вэ?
Хэрэв өрх, дүүргийн эмч нар таны хүүхдэд өөр дозоор хэрэглэхийг зөвлөөгүй бол хэвийн дозоор төрсний эхний 7 хоногийн дараагаас D-Fluoretten 500 I.E-c өдөрт 1 шахмалыг 2-3 хоолны халбага ус болон цайнд уусгаж хүүхдэд угжаар эсвэл халбаганд уусгаж шууд уулгаж хэрэглэнэ. Уусмал саармаг амттай тул та санаа зоволтгүй. Хоолны өмнө ууж хэрэглэвэл тохиромжтой.
Хэрэв Фтор болон Витамин Д-г хангалтгүй өгсөн гэж үзвэл D-Fluoretten 500 I.E-г хүүхдэд 3 нас хүртэл уулгаж болно.
Хэрэв та нэг удаагийн D-Fluoretten 500 I.E –г хүүхдэдээ уулгахаа мартсан бол үргэжлүүлэн хэвийн хэрэглэж болно. Мартсан шахмалыг нөхөж уулгах шаардлагагүй.
5, Илэрч болох гаж нөлөө юу вэ?
Гаж нөлөө одоогоор бүртгэгдээгүй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Smart Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share