Дөл Өв Соёл / Dul Uv Soyol

Дөл Өв Соёл / Dul Uv Soyol Монгол, нүүдэлчдийн эрхэмлэн дээдэлдэг галын Өв Соёл-ыг судлах түмэнд түгээх

16/01/2026
Туухай тамга буюу зарим газар чагтан тамга гэж нэрлэдэг зүйл нь монголчуудын соёлд хооронд нь үрж анх гал гаргасан үрүүл...
24/05/2024

Туухай тамга буюу зарим газар чагтан тамга гэж нэрлэдэг зүйл нь монголчуудын соёлд хооронд нь үрж анх гал гаргасан үрүүл, хавируул хоёр модыг илэрхийлдэг юм. Түүнийг нь хараад үүнийг үйлдсэн хүн бол ерийн нэгэн биш байж гэдгийг ойлгосон.

Энэ хүн анх үрүүл, хавируул хоёрыг хооронд нь үрж хавиралдуулан, гал гаргах арга ухааныг нээсэн хүн байж. Гал гаргасандаа баясаж, баруун гарынхаа таван хурууг сарвайлгажээ. Энэ нь гэрэл гэгээ цацарлаа гэсэн утгыг илэрхийлж буй юм.

Эх сурвалж:

https://gogo.mn/r/wn125

Гал нь шинж байдлын хувьд өөр өөр байдаг бөгөөд Монголчууд удмын галын бүтэц, шинж байдал харин төстэй байдаг гэж үздэг....
24/05/2024

Гал нь шинж байдлын хувьд өөр өөр байдаг бөгөөд Монголчууд удмын галын бүтэц, шинж байдал харин төстэй байдаг гэж үздэг.

Тийм үзэлтэй байдаг учраас аав нь хүү нартаа эрийн цээнд хүрч, эгэмний яс нь бөх болон эхнэртэй болоход нь өргөө цагаан гэрийг нь бэлдэж өөрийн өвгөдөөс залгаж авсан галаас салаалж өрхөн дор нь галыг нь бадрааж өгч найрлан хуримладаг.

Хаан аавын минь цахин асаасан
Хатан ээжийн минь үлээн бадраасан
Хан хөвгүүд нь залган мандаасан
Үеэс үедээ эрхэмлэн дээдэлсэн
Үрээс үрдээ өвлүүлэн эрхэмлэсэн
Үүрдийн жаргалын ул суурь болсон

Галаа дэлгэрүүлж үрсүүддээ голомтыг нь бадраан зэхлээ. Аавын дамнуулсан галаа алаг үрсдээ ёсоор нь дүүргэн залгуулаарай.

Үрээ танихгүй өнөр
Үрээгээ танихгүй баян
Төр улсдаа түшигтэй
Түмэн олондоо дэмтэй өрх бүл болоорой

Хэмээн үр хүүхдүүдийнхээ найр хуримд хүртэл ийм болоод арай өөр олон төрөлт ерөөлөөр ерөөдөг ёс Монгол түмэн, ястан бүрт бий билээ. 🔥

17/05/2024

Гал хоёр нүдтэй
Гархи дөрвөн хөлтэй
Хавтгай хар баатар

(Тэр юу вэ?

ЕРТӨНЦИЙН ГУРВАН БЭРХ Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрхУсан дээр гал түлэх нэг бэрхҮхрийн эвэр дээр цас тогтох нэг бэр...
17/05/2024

ЕРТӨНЦИЙН ГУРВАН БЭРХ

Чулуун дээр ногоо ургуулах нэг бэрх
Усан дээр гал түлэх нэг бэрх
Үхрийн эвэр дээр цас тогтох нэг бэрх

Монгол Нүүдэлчдийн ГАЛ СОЁЛТөлөв ахуй мину Дөл Өв соёл мину
04/03/2024

Монгол Нүүдэлчдийн ГАЛ СОЁЛ
Төлөв ахуй мину
Дөл Өв соёл мину


🔥Дөл нь бадарч☯️Өв нь дэлгэрч 🌙Соёл нь батжатухай Сар шинэдээ сайхан шинэлээрэй🌙
05/02/2024

🔥Дөл нь бадарч
☯️Өв нь дэлгэрч
🌙Соёл нь батжатухай

Сар шинэдээ сайхан шинэлээрэй🌙

Ноён та нүдэндээ галтай Нүүрэндээ цогтой Ний олондоо дэмтэй Удмын галаа ариунаар өвлүүлжУраг садандаа ивээлтэй Улс  олон...
08/12/2023

Ноён та нүдэндээ галтай
Нүүрэндээ цогтой
Ний олондоо дэмтэй

Удмын галаа ариунаар өвлүүлж
Ураг садандаа ивээлтэй
Улс олондоо бүтээлтэй

Хатан та өөрийн сэтгэлдээ галтай
Хань ноёндоо түшигтэй
Хайлган үрсдээ ИЭ-лтэй

Ургийн голомтыг бадрааж
Удмын галыг өрдөж
Улс түмэндээ сайныг ерөөж

Хосоор туулах энэхэн хорвоод
Хан тэнгэр аав шигээ уужуу
Хатан сайхан ээж шигээ ухаантай
Хойчис үрсдээ ачлалтай, сургамжтай
Хотол олондоо үлгэртэй, дууриалалтай
Хос багана шигээ бат нягт сэтгэлтэй
Хойморын тахил шигээ сэтгэл нь нандин
Хорол тооно шигээ дэлгэр гэгээтэй
Хөх ДӨЛ нь бадарсан ТУЛГА шигээ ариун
Хөрстийн амьдрал нь өнөр дэлгэр байх болтухай

🔥

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөл Өв Соёл / Dul Uv Soyol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share