27/05/2024
Хүн төрөлхтөн 5000 жилийн тэртээгээс цай хэмээх ногоон ургамлыг хэрэглэж ирсэн бөгөөд Хятадын нэгэн судар бичигт “Цай нь сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Зарим төрлийн ургамлын навчийг ундааны зориулалтаар боловсруулсныг цай гэдэг бөгөөд цайны ургамлын ихэнх нь Хятад, Энэтхэг. Индонез, Япон, Пакистан, Гүрж зэрэг халуун оронд ургадаг байна.
Цай бол хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай ундаа юм. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ. Эдгээр бодисуудаас цайны хамгийн ач холбогдолтой идээлэгч бодис нь танин, катехин зэрэг юм.
#амтатцай GS25mn CU Mongolia #бэлэг