14/11/2025
За нэг зүйлийг дахин дахин хэлмээр байна. Арьсанд цэвэрлэгээ, гуужуулалт, маск шиг хэрэгтэй зүйл үгүй.
Би арьс арчилгааны ком авч буй хүнээс заавал ямар цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэж асуудаг.
Зарим хүмүүс илэн далангүй хэлээд л ярилцдаг.
Зарим нь ком авсан цэвэрлэгээ тийм чухал юмуу гэсэн байдлаар хариулдаг.
Цэмбийтэл гүн цэвэрлэгдсэн арьс- арьс арчилгааны бүтээгдэхүүн хүлээн авахдаа үнэхээр сайн бэлтгэгддэг.
Арьс сайн цэвэрлээгүй, гуужуулаагүй бол бүтээгдэхүүний нэвчилтийг удаашруулдаг.
Нүүрэн дээрх гуужсан арьсыг арьснаас арчиж хаяхгүй бол нүх сүв бөглөн бүтээгдэхүүн арьсны гүн рүү сайтар шингэхийг сааруулдаг.
Нэг зүйрлэл татая л даа. Бид цагаан хувцасыг угаахдаа өнгө алдуулахгүйн тулд цайруулагч белизна, толбо болсон бол толбо арилгагч ашиглан мөн сайн вокоор өнгийн сэргээх , өнгийн алдуулахгүй гэж их хичээн цав цагаан болтол сайтар угааж цэвэрлэдэг.
Маш их анхаарлаа хандуулдаг гэсэн үг.
Ингэж сайн угааж цэвэрлэсний дараа индүүдэж байж сая л нэг хувцасаа санасандаа хүртэл цэвэр цэмцгэр болгож өмсдөг.
Гэтэл арьс яг энэн шиг арчилгаа, цэвэрлэгээ шаарддаг
Гуужуулагчийг толбо арилгагчтай зүйрлээд үзээрэй. Толбо нь арилаагүй цагаан хувцас ямар харагдах билээ. Арьсан дээр үхэжсэн бгаа арьсыг заавал гуужуулж байж өнгө сэргэнэ.
Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг индүүтэй зүйрлэе. Индүү бол хувцасны үрчгэрийг арилгаж толигор, цэвэр цэмцгэр гоё болгодог.
Арьсны ком бүтээгдэхүүн бол гүн чийгшүүлэх, арьс чангалах, үрчлээ арилгах гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг.
Гэвч гүн цэвэрлээгүй. толбыг нь арилгаагүй, цэмцийтэл хиргүй болтол угаагаагүй, өнгөө алдсан хувцасыг индүүдээд тавьбал ямар харагдах вэ ???
Яг энэнтэй ижил арьсаа гүн цэвэрлэж, гуужуулж, маск тавьж , цэмбийтэл цэвэрлэгээ арчилгаа хийсний дараа комоо түрхээрэй.
Ямар өөрчлөлт өгөхийг харьцуулаарай.
Атомигийн 4 ш тэй энэ сэтийг 3 өдөр дараалан хэрэглээд үзээрэй гээд дахин дахин хэлээд о бгаа.
Нэг эгч бүтээгдэхүүнээ шахах гээд л олон бүтээгдэхүүн зэрэг зэрэг яриад бхын гэсэн шдээ ккк. Үгүйлдээ , үр дүнг хамтдаа үзчих гээд л санал болгож байгаа нь тэр. Мөнгөө төлж авсан комны төнь үр дүнг үзчих гээд өөрийн тань өмнөөс санаа тавьж байгаа нь тэр. Хурдан гоё болоосой, хурдан үр дүнгээ үзээсэй гэж л.
Харин Атоми бүтээгдэхүүн тэртээ тэргүй зарагддаг. Шахсан шахаагүй агуулахдаа дуусталаа зарагдаад заримдаа нэгнээсээ асууж сураглаж олж хэрэглэгчдээ өгдөг.
Атоми бүтээгдэхүүн яагаад чанартай, яагаад гоё байдагийг хэрэглэж үзээд л мэднэ.
Атоми 4 тэй сэтийг гэр бүлээрээ хэрэглэж бно, батга их гардаг арьс бол үрэвсэл бохирдол их гээд л учир шалтгаан их бий.
Захиалга авна 91021411