ӨЛЗИЙ Номын дэлгүүр

Directions

ӨЛЗИЙ Номын дэлгүүр 21-р зуунд шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд туслах номын худалдаа

24/10/2024

Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. Таны үзэн ядаж буй нэгэн урьд төрлийн ижий чинь юмуу, алаг хонгор үр чинь ч юмуу, хэн мэдэх. Үйлийн мананд төөрч, сэтгэлийн илбэнд хууртсаны эрхээр бие биеэ танихгүй яваа бизээ. Бурхан багшийн заасан хүлцэл өршөөл бол дайсныг уучлах биш, дайсан байхгүйг олж харахад оршдог. Ямар ч адгийн амьтантай учирсан та түүний гэнэн цайлган хүүхэд байсныг нь санаарай. Адгийн амьтан болно гэж мөрөөддөг хүүхэд байхгүй. Бүх зүйл шалтгаан нөхцлийн сүлжээс. Үзүүр хязгааргүй шүтэн барилдлагыг ухаарах аваас дайсныг гадна талд биш, өөрийн төсөөлөлд буй хий үзэгдэл гэдгийг мэднэ. Зуурдын мананг ярвал хэн ч байсан тэнгэр мэт бодь чанар тээж явдгийг харна.

#АгнистынГэгээ

24/10/2024

🇺🇸🎁 70% хямдралтай бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ! 😱БҮТЭН ЖИЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР ЕРДӨӨ 99,000₮

Та доорх линкээр орж апп-аа татаад, хямдралтай бүртгэлдээ хамрагдаарай.
татах линк: https://tinyurl.com/586pa584
#Андройд татах линк: https://tinyurl.com/bk9bj7w3
**************************************
👩‍🦰 Насанд хүрэгчдийн хөтөлбөрт бүртгүүлэх:
❶ Neolingo апп-аа татаж, бүртгэлээ үүсгэнэ.
❷ Картаа холбосноор “Онцгой эрхтэй суралцагч” болно.

👦 #Хүүхдийн хөтөлбөрт бүртгүүлэх:
❶ Neolingo апп-аа татаж, бүртгэлээ үүсгэнэ.
❷ Profile цэсрүү орж, ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ҮҮСГЭХ хэсэгт хүүхдийнхээ бүртгэлийг нэмж үүсгэнэ.
❸ Картаа холбосноор таны хүүхэд “Онцгой эрхтэй суралцагч” болно.

✅ Яагаад Neolingo гэж?
Хэл сурахад дөт зам гэж байдаггүй, харин та ухаалгаар буюу цэгцтэй сурч цаг хэмнэх боломжтой. Neolingo апп-н заах арга зүй болон агуулга таныг хамгийн богино хугацаанд #Англиар өөртөө итгэлтэй, ярьж, бичдэг болоход туслах болно!

💬 Мэдээлэл авах бол Коммент болон Чат хэсэгт “medeelel” гэж бичээрэй.

- !
☎️ 7272-1110

24/10/2024
24/10/2024

“Хэдэн жилийн өмнө би сэтгэлийн хямралд орохдоо: Амьдралынхаа эргэн тойрныг хараад, яагаад ийм өрөвдөлтэй байгаа юм бол гээд гайхсан. Би нийгэм даяараа шагшин магтдаг замыг л сонгосон шүү дээ. Би сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан, би гэрлэсэн, өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн.

Би харанхуй нүхэнд унаж, цааш явах газаргүй болтлоо хана мөргөж байж л өөрийгөө орхигдуулсан байснаа ухаарсан. Миний өөрийн хэрэгцээ. Би өөрийнхөө амьдрал дундаа өөрөөсөө хол тасарчихсан туучиж явсан. Би хэзээ ч тийм аз жаргалтай байгаагүй, хэзээ ч тийм гунигтай байгаагүй. Би зүгээр байж л байж.

Энэ систем ингэж бүтээгдсэн: амжилтанд хүр, гүйцэтгэ, үйлдвэрлэ. Машин шиг бай. Мэдээж чи аймшигтай сэтгэл гутрал, түгшилд орж өөрөөсөө бүрэн холбоо тасрах үед энэ бол сэтгэцийн эрүүл эмгэг. Гялс зохицуулчихаж болохоор л зүйл, тэгж байж чи цаашаа “үр бүтээлтэй”амьдралаа үргэлжлүүлж чадна.

Би амьдралынхаа тэр хар бараан үед үргэлж талархдаг, яагаад гэвэл намайг сэрээсэн. Би энэ замнал амархан байсан гэж хэлмээр л байна. Даан ч амархан биш байсан. Чи ганцаардахгүй ээ гэж хэлмээр л байна. Ганцаардана. Ялангуяа эхэндээ. Бүх хүн ойлгоно гэж хэлмээр л байна. Тэд ойлгохгүй.

Би юу хэлж чадах вэ гэвэл: нийгэм “АМЖИЛТ”-ыг маш буруу ойлгосон. Жинхэнэ амжилт бол ӨӨРТӨӨ ДУРТАЙ БАЙХ. Сайн унтаж чаддаг байх. Өөрийнхөө зорилгыг мэддэг байх, тэрнийхээ араас үйлдэл хийдэг байх. ЧИ л өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээнэ гэдэгт суралцах, чамайг дүүрэн байлгах амьдралыг чи өөрөө бүтээж чадах бүрэн боломжтой гэдгээ ухаарах.

Буцааж авна гэдэг хүлээлтгүйгээр өгөх. Өөртөө ч хайргүй хүмүүсээс хайр горьдох, чамайг ядраан сульдаах тойргоос гарах. Бүх сонголт бол өөрийгөө эдгээх боломж.

Зүгээр л амьдрахын төлөө тэмцэж байсан үедээ хийж байсан бүхнийгээ би уучилсан.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би буруугаар ойлгогдохыг өөртөө зөвшөөрсөн бас өөрийнхөө үнэ цэнэ өгдөг дотроо л амьдарсаар байгаа.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би алдаа хийсэн ч, буцаад хуучин хэмнэл рүүгээ унах үедээ ч өөрийгөө нөхцөлгүйгээр хайрладаг.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Өөртөө ч зөвшөөрөл өгдөггүй хүмүүсээс би зөвшөөрөл эрэхээ зогсоосон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Нийгэм хамгийн сайн гэж үзсэн зүйл дээр үндэслэж шийдвэр гаргахаа болиод, надад болон миний гэр бүлд юу хамгийн сайн бэ гэдэг дээр үндэслэн шийдвэр гаргадаг болсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Хэн ч намайг аврахаар, хамгаалахаар ирэхгүй, миний амьдрал бол миний л хариуцлага гэдгийг ухаарсан.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би өгөхдөө, сайн дурын ажил хийхдээ, бусдад үйлчлэхдээ буцаагаад ямар нэг юм горьдохоо болисон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Хүмүүс хов жив ярьж, бусдыг муулан ичээж байхад би тэдэнтэй нэгдэхээ больсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би өөрийнхөө хэрэгцээг хангах, хүслээ дагах зоригтой болж, өөрийнхөө мөрөөддөг амьдралыг бүтээдэг болсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Миний хүүхэд насны траумаг өдөөдөг орчин нөхцөл байдалд би өөрийгөө аваачихаа больсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Миний өөрчилж чадах цорын ганц хүн бол би гэдгийг ухаарсан.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би баяр баясгалан, ойлгомжтой хил хязгаар, харилцан холбогдол, эмпати, сониуч байдал, өглөгч энэрэнгүй байдлыг чухалчилдаг болсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би эрт орондоо орж, гэртээ хоол хийж, чимээгүй амар тайван суух болсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Нийгмээс надад зориулан бүтээсэн хайрцганд орохгүй байна гэдэг бэлэг гэдгийг ухаарсан.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би яг өөрийнхөөрөө байх зөвшөөрлийг хүмүүсээс асуухаа больсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Надад хэрэгтэй байдлаар эцэг эх минь намайг хайрлаж чадахгүй, яагаад гэвэл тэд өөрсдөө өөрийн гэсэн олон асуудалтай гэдгийг ойлгосон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Би шалтаг хайхаа больж, шийдэл хайдаг болсон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Хүн болгон, миний шүтэн бишэрдэг хүмүүс ч тэр бүгд л өөрсдийн гэсэн асуудалтай гэдгийг ойлгосон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Хамгийн сайн өшөө авалт бол сайн сайхан амьдрах гэдгийг ухаарсан.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.

Хүмүүсийн надтай яаж харьцаж байгаа нь тэд өөрсдийгөө яаж мэдэрдэг вэ гэдэг тусгал гэдгийг ойлгосон.

Би ингэж өөрийгөө эдгээдэг.”

More reading: https://www.facebook.com/groups/1247767202841852

Source: The Holistic Psychologist

24/10/2024

Амидурал маш богино ... бүүр дэндүү богино ... бусдад мууг санаж, хэлж, үйлдэж өнгөрөөж үрэхэд арай л даанч хайран богино ...
өөрт ба бусдад сайныг санаж, хэлж, үйлдэж ... сэтгэл амар амгалан, ая зөнгөөрөө л амидармаар ...

Бундан.Болдсайхан
#АгнистынГэгээ

Чих чинь умай хэлбэртэй байдаг нь тохиолдлын хэрэг биш юм... Сайн ч бай, муу ч бай чиний сонссон бүх зүйлийг цаг тухайд ...
29/08/2024

Чих чинь умай хэлбэртэй байдаг нь тохиолдлын хэрэг биш юм...

Сайн ч бай, муу ч бай чиний сонссон бүх зүйлийг цаг тухайд нь хүлээн авна...

Бидний биеийг зохион бүтээсэн арга зам нь зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш...

Хэсэг бүр нь зорилготой бөгөөд бидний мөн чанар, оршихуйтай гүнзгий холбоотой байдаг...

СОНСДОГ ЗҮЙЛДЭЭ АНХААР...

Учир нь сонсож буй зүйл чинь чиний зүрх сэтгэлийг дүүргэж, гаднах төрхөд чинь илрэх болно...

Чиний оршихуйд нэвтэрсэн үг, дуу чимээ нь чиний бодит байдлыг хэлбэржүүлэх, чиний бодол санаа, сэтгэл хөдлөлд нөлөөлөх хүчтэй байдаг...

Умай амьдрал тээх ариун нандин орон зай байдагтай адил чиний чих бол чиний сэтгэлийг тэжээх эсвэл бохирдуулах хаалга юм...

Чиний сонссон зүйл зөвхөн чиний оюун ухаанд төдийгүй бие, сүнсэнд чинь нөлөөлдөг...

Хөгжмийн чичиргээ, урмын эсвэл шүүмжлэлийн үгс, энэ бүхэн чиний нэг хэсэг болж чамайг бүтэээж ч чадах эсвэл эвдэж ч чадах энерги болдог...

ЮУ ХАРАХДАА АНХААР...

Учир нь чиний нүд бол сэтгэлийн чинь цонх юм...

Харааны эсвэл оюун санааны хувьд чиний хэрэглэдэг зураглалууд чиний сайн сайхан байдалд гүн нөлөө үзүүлдэг...

Гоо үзэсгэлэн, байгаль, урлагаар өөрийгөө цэнгүүлж сүнсээ өөдрөг байлга...

Чамайг айдас, түгшүүр, сөрөг байдлаар дүүргэх зураглалуудаас зайлсхий...

ЮУ ЯРИХДАА АНХААР...

Үг чинь хүчтэй учир юу ярихдаа болгоомжтой бай...

Чиний хэлсэн зүйл чамайг ч, бусдыг ч бүтээж бас сүйтгэж болно...

Хайрлаж, үнэнийг хэлж, мөн эдгээх, өөдрөг болгох зорилготойгоор ярь...

Үг гэдэг бол чиний ертөнцөд болон өөрийн оршихуйд тарьдаг үр юм...

ЮУ ҮНЭРТЭХДЭЭ АНХААР...

Учир нь үнэр чиний сэтгэл хөдлөл, оюун санааны байдалд бас нөлөөлдөг...

Үнэр нь дурсамж, сэтгэл хөдлөлийг төрүүлдэг...

Чамайг тайвшруулж, баяр баясгалан, амар амгалангаар дүүргэдэг үнэртэнг хай...

ЮУ БОДОХДОО АНХААР...

Учир нь чиний бодол чиний бодит байдлыг бий болгодог...

Хайр, талархал, итгэл найдвар зэрэг эерэг бодлыг төлөвшүүл...

Оюун ухаан бол зэрлэг ургамлыг зулгааж, бүтээлч бодлын цэцэг тарьж, болгоомжтой арчилж байх ёстой цэцэрлэг юм...

Чи амьдралдаа юуг зөвшөөрөхийг сонгох эрх мэдэлтэй гэдгээ санаарай...

Ямар нөлөөллийг хүлээн зөвшөөрөх үү гэдэгтээ анхаарч, чамайг амар амгалан, мэргэн ухаанаар дүүргэх аливаа зүйлийг үргэлж эрэлхийл...

Чиний сайн сайхан байдал чиний сонсож, харж, ярьж, үнэрлэж, сэтгэж байгаа зүйлээр дамжуулан оюун ухаан, зүрх сэтгэлдээ тарьсан үрээс чинь ихээхэн хамаардаг...

29/08/2024

Үхэл бол чиний зүрх рүү онилсон сум, харин амьдрал бол тэр сумны чамайг хүртэл нисэх хугацаа юм.
Ибрагим Аль-Хусри

ИНЖ...ГИНЖ® сургалтын өмнө заавал сонсох
Таван алхам© лекц хямдарлаа.
ГООДАЛЬ™ апп
https://goodali.mn/ #/album/5

ГООДАЛЬ хуудасны пост бүрийг алгасалгүй үзэхийг хүсвэл “Follow” товчин дээр дараад, “Favorites” тохиргоог сонгоорой.

29/08/2024

1. Ном уншдаг хүн урт насалдаг:
Хүний тархийг булчин шөрмөстэй адил дасгалжуулах ёстой байдаг ба уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй байдаг байна.
2. Стресс тайлагч:
Ном уншсанаар сэтгэлийн аливаа дарамтаасаа хөндийрч холдох боломжтой.
3. Үгсийн сан баяжна:
Уншсанаар таны үгсийн баяжиж байнга харилцаандаа хэрэглэгддэг үгс тань нэмэгдэнэ.
4. Уншиж байж бичнэ:
Ихэнх зохиолчид байнга уншдаг ба хэлний мэдрэмж, бичих арга барилд нэн тустай бөгөөд ямар нэгэн эссе, зохион бичлэг бичихэд ч уншиж байж л үгсийн сангаа нэмэгдүүлнэ.
5. Нойр хүргэнэ:
Нойр хулжихад хамгийн тустай нойрны эм бол ном унших.
6. Унших нь танин мэдэхүйг хурцалж өгнө:
Ном бүрээс ямар нэгэн шинэ зүйлийг байнга олж авч танин мэдэх үйл ажиллагаа тань нэмэгдэнэ.
7. Ном унших нь чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тустай:
Чөлөөт цагаа хий дэмий үрэхгүйн тулд номтой нөхөрлөөд үзэх хэрэгтэй. Ном уншсанаар цаг хугацааг ч үл мартах болно.
8. Ном унших нь амар амгаланг бий болгоно:
Уншсанаар өөр зүйлийн тухай бодохгүй зөвхөн тухайн уншиж буй номондоо орж амар амгаланг мэдрэх болно.
9. Төсөөлөх чадвар сайжирна:
Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусална.
10. Алдаагүй зөв бичиж сурна:
Байнга өөрчлөгдөж байгаа олон үгсийн жагсаалтыг цээжлэхээсээ урьтан дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болно.copy

Address

Ulaanbaatar
SUKHBAATARDUUREG

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ӨЛЗИЙ Номын дэлгүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category