06/01/2017
Сахар ихээр агуулдаг бүтээгдэхүүн газтай ундаа, жүүс, энержи усны хэрэглэгээ ФрутоЛаймаар орлуулж өөрийгөө болон үр хүүхэд гэр бүлээ хамгаалцгаая.
САХАР ТАНЫ БИЕД ҮНЭНДЭЭ ИНГЭЖ НӨЛӨӨЛДӨГ БАЙХ НЬ ШҮҮ!
ДЭМБ-аас сахарын зохистой хэрэглээг хоногийн нийт илчлэгийн 5 хувь ба хамгийн ихдээ 10 хувиас хэтрүүлэхгүй хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл хоногт 2000 ккал илчлэг авдаг хүн 25 гр, ихдээ 50 гр сахар хэрэглэх нь зохистой гэсэн стандартыг тогтоожээ.
Харин Их Британи эрдэмтэд насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээ нь 30-58.8 гр-аас хэтрэхгүй байхыг сануулдаг аж.
Учир нь сахарын илүүдэл нь хэт таргалалт, хөгшрөлт, зүрх судасны нарийсал, чихрийн шижин өвчний суурь болдог гэдгийг Dailystar сайтад онцолжээ. Тус сайтад бичснээр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд хүртэл сахар их, бага хэмжээгээр агуулагдсан байдаг бөгөөд мэргэжтнүүд үүнийг “далд сахар” гэж нэрлэдэг гэжээ.
1.Тархиийг гэмтээдэг
Сахарын хор нөлөөг “чимээгүй тахал”-тай зүйрлэж болно. Сахарын хэт их хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн сэтгэл гутралд өртдөг болохыг судлаачид онцолжээ. Учир нь сахар нь өөртөө неротрансмиттер хэмээх бодис агуулдаг юм байна. Энэхүү неротрансмиттер нь тархины үйл ажиллагаанд нөлөөлж, сэтгэцийн олдмол өвчин бий болгодог байна. Тухайлбал, тайван бус түгшүүртэй болох, толгой эргэх, ходоодны үйл ажиллагаа муудах, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэгийг бий болгодог аж.
Мөн цусан дахь сахарын түвшинг нэмж чихрийн шижин өвчний суурь болдог бөгөөл санах ойг муутгадаг.
2. Арьсыг хөгшрүүлдэг
Хүний арьсны 70 хувь нь коллаген хэмээх уургаас бүрддэг. Коллагены хэмжээ багассанаар хөгшрөлт түргэсдэг. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нөгөө л бидний хүнсний хэрэглээндээ өдөр тутам хэрэглэдэг сахар.
Цусан дахь илүүдэл сахар нь арьсан дахь коллагены уургыг үгүй хийж, арьсны сулрал, хөгшрөлтийн явцыг хэдэн жилээр урагшлуулдаг болохыг эрдэмтэд баталжээ.
Тийм ч учраас үрчлээндээ санаа зовж байгаа эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд сахарын хэрэглээгээ багасгах нь зүйтэй.
3. Сахар элэгний эмгэг үүсгэнэ
Сахар бол 3 цагаан хорны нэг.
Элэг нь өөрөө хүний биед хүнсээр орсон хорт бодисыг өөртөө шүүдэг. Хэт их хэмжээний сахар цусанд нэвчсэн үед түүнийг боловсруулж дийлэхгүй, өөх тос болгон хувиргадаг. Ингэснээр бие дэхь холестерин болон триглицерид нэмэгдэж, элэгний өөхлөлт бий болгодог аж. Элэгний өөхлөлт нь хүнийг үхэлд хүргэх аюул дагуулдаг.
4. Бөөрний архаг дутагдал бий болгоно
Сахарын хэт хэрэглээ бөөрийг архаг дутагдалд хүргэх аюултай. Цусан дахь сахар нэмэгдсэнээр таргалалт үүсгэдэг. Хэт таргалалт, чихрийн шижин хоёр нь бөөрний дутагдал хүрдэг.
5. Хоол боловсруулах системд нөлөөлдөг
Хүний бие дэх сахарын хэмжээ ихэссэнээр хоол боловсруулах системд сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, сахарыг хэт их хэрэглэвэл, нарийн гэдсийг цочроож, нарийн гэдэсний үрэвсэл бий болгодог гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, өтгөн хаталт, гэдэс дүүрэх, гэдэсний халдвар авах магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг.
Их идэхгүй байгаа хэрнээ л гэдэс дүүрээд байвал сахарын хэмжээ ихэсчээ гэсэн үг юм.
6. Мөөгөнцөрийн таатай орчинг бий болгоно
Мөөгөнцөр нь дулаахан, чийглэг, сахар ихтэй газар үрждэг. Тиймээс сахарын хэт өндөр хэрэглээтэй хүмүүс мөөгөнцөрт нэрвэгдэхдээ амархан байдаг. Мөөгөнцөрийг эмчлэхийн тулд цусан дахь сахарын хэмжээг багасгадаг.
7. Зүрхний өвчний эрсдлийг бий болгодог
Сахарын бүтцэд өөх тос бүрдүүлэгч триглицерид хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс сахар зүрх судасны өвчлөлийн гол үндсэн суурь болдог. Тиймээс Их Британий эрдэмтэд сахарыг “том алуурчин” хэмээн тодотгожээ.
Сахарыг их хэмжээгээр хүнсэндээ хэрэглэснээр таргалалтыг бий болгож, зүрхний өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
8. Судсыг гэмтээдэг
Цусан дахь сахарыг хэмжээгээ үргэлж хянаж байх ёстой. Учир нь сахарын хэмжээ нэмэгдсэнээр таны цусны судасыг гэмтээж, улмаар даралт харвуулж болно. Өөрөөр хэлбэл, тархи цусан хангамжаа сайн авч чадахгүйгээс болж нэмэлт даралт үүсгэдэг.
Нэмэлт даралт нь цус харвалт, зүрхний шигдээс үүсгэнэ.
9. Шүдний цооролт
Энэ нь тодорхой мэт танд санагдаж болно. Гэхдээ энэ мэдээлэл чухал ач холбогдолтой гэдгийг үргэлж сана. Сахарын хэт их хэрэглээ таны аманд хортой нянг үржүүлж, тэжээж тэтгэх болно. Үүнээс болж шүдний пааланг гэмтэж, таны шүдэнд нүх үүсч дотроосоо ялзрах болно. Аймшигтай санагдахгүй байна гэж үү?
10. Таргалалтын үндсийг бий болгоно
Сахар хэтрүүлж хэрэглэвэл, таны бие дэх илчлэгийг хэдэн зуугаар нэмэгдүүлнэ. Жишээ нь: 280 калоритой 1 сникерс амттанд нийтдээ 27 гр буюу 7 цайны халбага элсэн чихэр байдаг. Жингээ хасахыг хүсч буй хүмүүс сахарыг хүнсний хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Илүүдэл илчлэгийн уршигаар жингийн илүүдэл үүсдэг. Энэ нь үхэлд хүргэх аюултай болохыг танд сануулж байна.