14/03/2024
Аз жаргалтай, аюулгүй аялал!
https://ho.hotel-express.com/mongolia
Утас 94198659, 327861
🌎 Хэрэглэгч гишүүний сэтгэгдэл:
Испанид цөөн хоног аялахдаа Hotel Express International Mongolia-ийн гишүүнчлэлийн эрхээ ашиглаад буудал захиалсандаа маш баяртай байна. Миний захиалсан Auqa Hotel Ilunion 4 гээд буудал бусад сайтууд дээр хоногийн 30 еврогоор илүү байсан. Valencia гэх үзэсгэлэнтэй, завгүй, цэвэрхэн хотод байдаг энэ зочид буудал нь маш гоё байршилд том том их дэлгүүртэй залгаа ойрхон, автобусны буудлаас 5 минут зайтай, шинээр баригдсан Art and Science Center нь бас маш ойрхон цонхоор харагдаж байсанд үнэхээр баярласан. Анх удаа Испани оронд ганцаараа очиж аялаж байсан болохоор бага зэрэг айж байсан ч буудлын ресепшн нь маш эелдэг бүр нэг орой нь рестораны хүлээлгийн танхимд тэнд байгаа хүмүүстэй хөл бөмбөг зурагт үзэж суунгаа мөстэй латте захиалсан чинь бариста нь миний захиалгийг үнэгүй өгчихсөн, “you don’t have to pay okay?” гээд. Бас өрөөндөө check-in хийж байхад ресепшн нь надад “өглөөний цай багтсан юм байна зөв үү?” гэхээр нь уг нь багтаагүй дээ (room only гэж байсан) гэж бодсон боловч yeah гээд хариулчихсан чинь 3 хоног өглөөний цайтай азтай байсан (эсвэл Hotel Express-ийн гишүүн гээд тэгсэн үү мэдэхгүй ямар ч байсан free breakfasts!). Миний буудлын өрөө бас гоё том зай талбайтай, 9 давхараас цонхоор хот бүхэлдээ харагдаад хэсэг алмайрч суусан. Бас нэг сонирхолтой юм нь эхлээд зочид буудлаа олохгүй байсан чинь оффисийн барилга шиг шилэн хаалгаар ороод лифтээр дээшээ гарсан чинь тэр давхар нь гадагшаа гардаг тэгээд буцаад өөдөөс харсан хаалгаар зочид буудал руугаа ордог нь гоё luxury санагдсан. Маш тухтай сайхан аяласан болохоор үнэхээр баяртай байна. Аан бас ресепшнд нь заавал мэйлээр ирсэн баримтаа үзүүлэхгүйгээр нэрээ хэлэхэд миний захиалгийг шууд олоод өгч байсан. Aqua Shopping Mall, El Corte Ingles Shopping Mall, Arts and Science center гээд ойр орчимд бас үзэх юм их байсан шүү.
Парис, Амстердам, Праг хотуудад Испани шиг гоё үзэх юм бараг байхгүй цөөхөн, дээрээс нь буудлууд үнэтэй (2-3 одтой маш энгийн буудал 90 euro, төгрөгөөр бараг нэг хоногийн 350k) байдаг ч Валенциад энэ гоё буудал 3 хоногийн 476,000 төгрөг гэж байсан.