HI-FI RECORDS

HI-FI RECORDS Монголын хамтлаг дуучдын цомог, дуу хөгжмийг албан ёсны эрхтэй борлуулагч байгууллага.

Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн шалтгааны улмаас урт хугацааны завсарлагааны дараа Парисын тайзнаа эргэн ...
10/09/2026

Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн шалтгааны улмаас урт хугацааны завсарлагааны дараа Парисын тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байна.
Селин Дионы Парис дахь тоглолт нь түүний сүүлийн зургаан жилийн дараах хамгийн том тоглолт байх бөгөөд хөгжмийн ертөнцийн энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн үйл явдлуудын нэг болоод байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаяр болон түүний дотнын анд, гэрэл зурагчин Сэрээтэрий...
10/09/2026

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаяр болон түүний дотнын анд, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралт нар хамтран АНУ-ын нийслэл Вашингтон хотноо “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг болон улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.
Уг үзэсгэлэн нь АНУ-ын төр, хууль тогтоох засаглалын зүрх болсон Капитолын толгод (Capitol Hill) дахь АНУ-ын Конгрессын цогцолборын нэг хэсэг, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн үндсэн гурван оффисын ордны хамгийн том нь болох Рэйбөрн (Rayburn House Office Building) ордонд зохион байгуулагдах юм.
Түүх сөхвөл, АНУ-ын Конгрессын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий спикерүүдийн нэг Сэм Рэйбөрний (Sam Rayburn) нэрээр нэрлэгдсэн тус ордны анхны тулгын чулууг 1962 оны 5 дугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди тавьж байжээ

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны намар Европын томоохон театруу...
10/09/2026

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны намар Европын томоохон театруудын тайзнаа дуулж, дэлхийн сонгодог дуурийн алдарт бүтээлүүдэд гол дүр бүтээхээр болжээ.
--------------------------------------------
Г.Ариунбаатарын Европ дахь тоглолтын хуваарь Италийн Парма хотоос эхэлнэ. Тэрбээр Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набукког бүтээж, "Teatro Regio di Parma"-гийн тайзнаа аравдугаар сарын 3, 11, 18, 24-нд тоглоно.
Үүний дараа тэрбээр Турин хотын "Teatro Regio" театрт П.Масканьигийн “Cavalleria Rusticana”, Р.Леонкаваллогийн “Pagliacci” зэрэг бүтээлд тоглоно. Театрын мэдээллээр Г.Ариунбаатар “Cavalleria Rusticana” дуурийн Альфиогийн дүрийг бүтээхээр болжээ.
Арваннэгдүгээр сард щ Италийн Кальяри хотын "Teatro Lirico di Cagliari" театрын тайзнаа Ж.Вердийн “Rigoletto” дуурийн гол дүр Риголеттог бүтээнэ. Албан ёсны хөтөлбөрт Г.Ариунбаатарыг 11, 13, 15, 19-ний тоглолтуудад Риголеттогийн дүрд дуулахаар дурджээ.
Берлин хотын "Staatsoper Unter den Linden" театрт дахин Ж.Вердийн “Nabucco” дуурийн гол дүрд тоглоно. Театрын албан ёсны мэдээллээр Г.Ариунбаатар Набуккогийн дүрд арванхоёрдугаар сарын 20, 22-нд дуулна.

"Oasis" хамтлагийн үүсгэн байгуулагч ах дүүс Лиам болон Ноэл Галлахер Венецийн олон улсын кино наадамд хэрхэн эргэн нэгд...
10/09/2026

"Oasis" хамтлагийн үүсгэн байгуулагч ах дүүс Лиам болон Ноэл Галлахер Венецийн олон улсын кино наадамд хэрхэн эргэн нэгдсэн тухайгаа өгүүлсэн "Oasis: Don't Look Back in Anger" баримтат киног анх удаа танилцууллаа.
Тус киноны дэлхийн нээлт 2026 оны есдүгээр сарын 5-нд Венецийн кино наадмын үеэр болсон бөгөөд Лиам Галлахер, Ноэл Галлахер нар хамтдаа арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
"Oasis: Don't Look Back in Anger" нь тус хамтлагийн 2025 онд хийсэн хүсэн хүлээсэн "Oasis Live '25" аялан тоглолтын түүхийг өгүүлдэг. Энэ нь Галлахерын ах дүүс олон арван жилийн дараа дахин нэг тайзан дээр гарч, хамтран ажилласан онцгой үйл явдлыг баримтжуулснаараа онцлог юм.
Баримтат бүтээлд тоглолтын гайхалтай бичлэгүүдээс гадна бэлтгэлийн үе, тайзны арын мөчүүд болон Лиам, Ноэл нарын ховор хамтарсан ярилцлагууд багтжээ. Кино бүтээгчид энэхүү бүтээлээр зөвхөн алдарт хамтлагийн эргэн нэгдлийг бус, олон жилийн турш таагүй харилцаатай байсан хоёр ахын эвлэрэл болон "Oasis"-ын хөгжим үе үеийн сонсогчдод хэрхэн хүрснийг харуулахыг зорьсон байна.
"Oasis" хамтлаг 2009 онд тарсны дараа Лиам, Ноэл Галлахер нарын харилцаа олон жилийн турш хөндий байсан билээ. Харин 2024 онд тэд эргэн нэгдэхээ зарлаж, 2025 онд дэлхийн олон оронд тоглолтоо хийсэн нь хөгжмийн ертөнцийн хамгийн их анхаарал татсан эргэн нэгдлүүдийн нэг болсон юм.
"Oasis: Don't Look Back in Anger" баримтат кино есдүгээр сарын 11-нээс сонгогдсон IMAX болон кинотеатруудаар гаргаж, дараа нь олон улсын үзэгчдэд "Disney+" сувгаар хүргэхээр төлөвлөж байна.

"Pet Shop Boys" хамтлаг "A Man From The Future" хэмээх шинэ цомгоо танилцууллаа. ​​Найман дуунаас бүрдэх уг цомгийг Алан...
10/09/2026

"Pet Shop Boys" хамтлаг "A Man From The Future" хэмээх шинэ цомгоо танилцууллаа. ​​Найман дуунаас бүрдэх уг цомгийг Алан Тюрингийн намтар судлаач Эндрю Хожестой хамтран бүтээсэн бөгөөд үүнд онолын компьютерийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Тюрингийн анхдагч бүтээл, өв соёлыг хөндөн харуулжээ
Pet Shop Boys

The Lemons New Video
22/08/2026

The Lemons New Video

The Lemons "Зүүдэндээ" дууны албан ёсны видео. "STARGAZER" цомог...

ДЭЛХИЙН ОД PSY МОНГОЛД 🇲🇳“Gangnam Style”-аар дэлхийг байлдан дагуулсан “PSY” PSY OFFICIAL Super Concert : Special-н  тай...
20/08/2026

ДЭЛХИЙН ОД PSY МОНГОЛД 🇲🇳
“Gangnam Style”-аар дэлхийг байлдан дагуулсан “PSY” PSY OFFICIAL Super Concert : Special-н тайзнаа.
Дэлхий даяар хит болсон дуунууд, давтагдашгүй тайзны энерги, PSY-ийн тоглолтыг амьдаар нь мэдрэх боломж бүрдлээ.

Энэ зуны хамгийн урт тайзтай "Kharkhorum" фест
20/08/2026

Энэ зуны хамгийн урт тайзтай "Kharkhorum" фест

Address

Building 42, Peace Avenue, Sukhbaatar District, 4th Khoroo
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Telephone

+97670104444

Alerts

Be the first to know and let us send you an email when HI-FI RECORDS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HI-FI RECORDS:

Shortcuts

Share