04/05/2026
Марго Роббигийн шинэ киног үзэхгүй бол алдас болох байлгүйдээ 😁 Энэ маань хэсэг завсарлага аваад ирж байгаа юм. Жүжигчид ер нь тэгдэг л дээ. Одоо Зендаяа хэдэн жил алга болох юм гэсэн. 👋👋👋
За тэр ч яахав Wuthering Heights мөн ч олон remake хийгджийна даа. Хамгийн шилдэг нь 1992 оных болов уу. Кэтид Оскарын шагналт жүжигчин Жульетта Бинош тоглосон бол Хийтклиффт Ральф Файнс тоглож байсан. Орчин үеийнхт Марго Робби болон Жакоб Элорди нар тоглож байна.
Мэргэжилтнүүд сүүлийн remake-т ам муутай байна өө. Эх зохиолыг дур мэдэн өөрчилсөн, хэт эротик үзэгдлүүд ихтэй гэх мэтчлэн ярьж байна. Тийм нь ч тийм л дээ 😊 Маргогоо л их өрөвдлөө чааваас 🥺 киног тэр чигтээ ганцаараа шахуу үүрлээдээ. Өнгө их хар бараан, бороо ороод л, эмо гэж жигтэйхэн юм, ердөө хоёр байшинд л хамаг зургаа авчихлаа. Гадаа гарахаар болвол сүүдрэвч хөшөөрүү очиж зогсоод л дотор зураг авбал байшиндаа тэгээд л болоо. Авсаархан ч юмуу даа.
Киноны гол утга санаа бол буруу сонголтын үр дагавар хэрхэн амьдралыг чинь нурааж байгааг үзүүлжээ. Мөнгө, гоё ганган гэлгүйгээр хайр дурлалаа сонгоорой гэсэн утгатай. Тэрийгээ их эмгэнэлтэйгээр бараанаар өгүүллээ.
Ээ тэгээд өвлийн хүйтэнд хаашаа ч тэнэхгүй гэртээ байхдаа үзвэл л орохоор байна. Бусдаар ч сувгаа сольчихмоор л байлаа даа 😊