06/10/2026
✨IMAGINE A BEAUTIFUL NEW YOU✨
✨Сайн байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Одмандах гэдэг. Би АШУИС-д Хүний их эмч болон Нүдний мэс засалын эмчийн мэргэжил эзэмшсэн. Одоо сэтгэлзүйгээр сүүлийн 5 жил суралцаж, үйлчлүүлэгдийнхээ хүсэл зорилгыг илүү их мэдэрч, ур чадвараа сайжруулахаар тасралтгүй сурч хөгжиж явна даа.
✨Ээж маань мөн эмч хүн. Насаараа эрүүл мэндийн байгууллагад эрхлэгч эмч хийж байсан хүн учраас багаасаа ээжээсээ маш их үлгэр дуурайлал авч, анагаах ухааны салбарт ойр өссөн гэхэд болно. Эмч болох тэр дундаа нүдний эмч болох багын минь зорилго мөрөөдөл байсан юм. Тиймээс мэргэжилдээ их хайртай, ажлаа дурлаж ноцож хийдэг төрлийн хүн дээ. Энэ салбарт ажиллаад даруй 12 жил болжээ. Төдийгөөс өдий хүртэл 4000 орчим зовхины мэс заслын ажилбар хийсэн туршлага хуримтлуулж яваа залуу эмч нарын төлөөлөл байна.
✨Анх “Хүний их эмч” болоод резидентурт шууд ордоггүй байсан үед төгссөн болохоор ажлын гараагаа Баянгол дүүргийн 1-р хорооны өрхийн эмнэлгээс эхэлж, 1 жил ажиллаад 2015 оноос хойш 3 жил Номун эмнэлэгт ажиллаж байлаа. Залуу эмчийн хувьд туршлага судалж, чадвараа сайжруулахын тулд олон жил гоо сайхны эмнэлгүүдийн арын албанд зовхины мэс заслаараа ажиллаж байгаад, “Grace Med” эмнэлэгээ 2021 онд байгуулж, өнөөг хүртэл ажиллаж байна.
Эмнэлэгээ байгуулах болсон нь миний хагалгаа хийсэн үйлчлүүлэгчид намайг олон эмнэлэг дамжиж, хагалгаа хийх явцад эргэх холбоо сул болж, эргээд надтай холбогдож, зөвлөгөө тусламж авахад хүндрэлтэй тохиолдлууд их байсан учраас үйлчлүүлэгчиддээ бүрэн үйлчилж, үр дүнг хамтдаа үзэхийн тулд өрх тусгаарлаж байлаа.
✨Манай эмнэлэг нүдний зовхины мэс засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслууд, арсны болон нүдний эмчилгээ, оношилгоо зэргийг мэргэжлийн түвшинд найдвартай түргэн шуурхай хийж, үйлчилдэг. Мөн ботокс, филлерийг таны гоо сайханд зориулж, арсны мэргэжлийн эмч үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжлийн бус хүмүүсээр хийлгээд хохироод ирсэн хүмүүст бид зохих тусламж, үйлчилгээг хийж байна.
✨Олон хүн надаас “яагаад нүдний эмч болсон бэ” гэж их асуудаг л даа. Миний хувьд эмч байхын хамгийн гоё зүйл нь тухайн хүнд мэс ажилбараа хийгээд өөрчлөгдөж буй үйл явцаас эхлэн үр дүнгээ хараад сэтгэл хангалуун байгаа тэр мэдрэмжийг харах надад мэргэжлээрээ, ажлаараа бахархах сэтгэл төрүүлдэг нь их сайхан байдаг. Хамгийн гол нь бидэн дээр өвдсөн хүн ирдэггүй, гоо сайхнаа илүү гоё болгомоор байна гэж ирдэг учраас тухайн хүний сэтгэл зүйд таалагдах хүртэл гоо сайхны хагалгаа хийнэ гэдэг нь өндөр мэдрэмж шаарддаг.
✨Анх мэргэжлээ сонгочихсон эмч болох гэж байхад манай эмээгийн аав нь дээр үед нүдний цагаан арилгадаг байсан гэдгийг сонсож байснаа санадаг юм. Тэр үед нүд их чухал юм байна даа гэж бодож байсан нь өөрийн эрхгүй нүдэнд их татагдах, нүдийг илүү нарийн сонирхож эхэлсэн гэж боддог юм.
✨Нүдний эмчийн ажил маань олон салбарладаг онцлогтой мэргэжил. Миний хувьд гоо сайхны мэс заслын чиглэл нь илүү сонирхол татсан төдийгүй би өөрөө эмэгтэй хүн учраас бусад эмэгтэйчүүдийнхээ гоо сайханд өөрчлөлтийг мэдрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгдөг давуу талтай сайхан ажил хийдэг нь мэргэжилдээ гүн гүнзгий дурлах нэг шалтгаан байдаг. Зарим эмэгтэйчүүдийн дунд гоо сайхны хагалгааны талаархи буруу ойлголт байдаг. Жишээ нь, хиймэл, хуурамч гэх мэт.
Харин хийж буй ажлын онцлогоос хамаарч, олон нийтийн өмнө таатай харагдахын тулд гоо сайхнаа хэвийн хэмжээнээс, массын дундажаас арай илүү тордох нь хэвийн зүйл гэж хэлмээр санагддаг. Тиймдээ ч бидний хагалгааны онцлог тухайн хүний байгалийн гоо сайхныг хэрхэн илүү төрөлхийн мэт тордож өгөх үү гэдэгт тулгуурлаж, үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлогтой.
✨Сүүлийн үед манайхаар үйлчлүүлж буй эмэгтэйчүүд зовхины хагалгаа, давхраа суулгах, зовхи унжилт зэрэг мэс ажилбарыг илүү их хийлгэдэг болсон. Манайхыг ер нь байгууллагуудын ажилчид их зорьж ирдэг. Зарим нь бүр нэгнээ хөтөлчихсөн дагуулж ирэх нь ч бий. Учир нь нүдний гоо сайхны хагалгаа өөрөө маш чухал сэдэв учраас ур чадвартай хүнээр хийлгэхгүй бол дахин засна гэдэг хэцүү, цаг хугацаа, мөнгө санхүүд ч хүндрэлтэй зүйл. Тиймээс хүмүүс яг өөрт нь үр дүнг сэтгэл ханамж өндөр байсан хүн дээрээ л хайртай дотны хүмүүс, хамтран ажилладаг хүнээ дагуулж очдог юм шүү дээ. Анх сошиал төдийлөн хөгжөөгүй, манайх эмнэлгээ нээгээгүй байхад өөр эмнэлгүүдэд ажилладаг байсан үеэс хойш Ачлал их дэлгүүрийн үе үеийн ажилтнууд 8 жил над дээр тасралтгүй ирж үйлчлүүлж байна. Зөвхөн тус дэлгүүрээр “өртөөлж” ирсэн үйлчлүүлэгчид минь 100 гаруй болсон байна.
✨Бидний хувьд мэргэжлээрээ 8-15 жил ажилласан туршлагатай мэргэжлийн мэргэшсэн хамт олон гэдгээрээ давуу талтай. Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, нэг хүнд ноогдох сувилагчийн тоогоороо бусад эмнэлгээс илүү өндөр үзүүлэлттэй гарсан амжилттай. Энэ нь хагалгааны дараа сувилахуй болон асрах үйл явц хүн бүрт хүрээ үйлчилдэгээрээ илүү гэсэн үг.
✨Цаашдаа бид одоогоор үйл ажиллагаагаа улам сайжруулж, салбартаа манлайлагч гоо сайхны тэргүүлэх чиглэлийн үйлчилгээтэй эмнэлэг болохыг зорьж буйгаас гадна эмнэлзүйн үйлчилгээ үзүүлэх зорилттой хичээн ажиллаж байна. Тодруулбал, гоо сайхны мэс заслаас гадна эмнэлзүйн асуудлыг шийдэх хагалгааг хийдэг зөвлөгөө өгдөг, шийддэг, эмчилдэг, шинжилгээ авдаг яг л нэг дороос цогц үйлчилгээ авах боломжийг олгох зорилготой байна. Биднийг сонгон ирж, харах нүдний гоо сайхнаа даатгадаг бүх үйлчлүүлэгч нартаа баярлалаа.
✨Бид цаашид улам хичээж, ажиллах болно. Манай эмнэлэгт тавтай морилоорой. Бид танд үйлчлэхдээ үргэлж баяртай байх болно.
✨Хүндэтгэсэн: Б.Одмандах
Imagine a beautiful new you
Venus med clinic