Aaron Shop Mongolia .Rosee salon .

Aaron Shop Mongolia .Rosee salon . Үс арчилгаа эмчилгээний №1 бүтээгдэхүүн "Аарон" брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор ROSEE SALON.
Утас: 77111123. 99101559, 88004390
(1)

10/09/2026

Үс сайхан бол Сэтгэл санаа тайван энтр 😆

10/09/2026

Буржгар хими

09/09/2026

Үсийг хүссэн өнгөнд оруулахдаа заавал цайруулах ёстой юу? Үгүй.!!!!

Буржгар
09/09/2026

Буржгар

09/09/2026

Оранж үсийг бор хүрэн болгож будав

✨ ААРОНЫ ТЭЖЭЭЛИЙН ТОСТОЙ БУДГИЙГ СОНГОХ ОЛОН ШАЛТГААН ИЙМ ......Аароныг нэг удаа хэрэглээд л“Яагаад энэ будаг бусдаас ө...
09/09/2026

✨ ААРОНЫ ТЭЖЭЭЛИЙН ТОСТОЙ БУДГИЙГ СОНГОХ ОЛОН ШАЛТГААН ИЙМ ......

Аароныг нэг удаа хэрэглээд л
“Яагаад энэ будаг бусдаас өөр юм бэ?”
гэж бодож эхэлдэг.

Харин дахин дахин хэрэглэсээр байхад
“Аан, тийм учраас л хүмүүс Аароныг сонгодог юм байна”
гэдгийг өөрийнхөө үсээр мэдэрдэг. 🤎

1. Эхлэл нь ихэнхдээ найзаас ирдэг.
“Энэ будгийг хэрэглээд үзээрэй” гэж найз, эгч, дүү, ойр дотнын хүн зөвлөнө.
Тэгээд л Аароныг анх сонирхож эхэлнэ.

2. Гартаа барихад л анхны сэтгэгдэл төрнө.
Ахиухан граммтай, цэвэрхэн савлагаа, нямбай баглаа боодолтой.
Орц найрлага, хэрэглэх мэдээлэл, гарал үүсэл, үйлдвэрлэгч нь тодорхой.
Итгэл гэдэг жижиг зүйлсээс эхэлдэг.

3. Лацыг нь задлаад аяганд хийх мөч…
“Өө, ямар ч хурц үнэр алга!”

Будагтай ажиллахдаа хамгийн түрүүнд анзаардаг зүйлсийн нэг.

4. Тэжээлийн тостойгоо холих мөч хүртэл таатай.
Будаг тэжээлийн тостойгоо хэрхэн уусаж, жигд найрагдаж байгааг харах нь өөрөө сонирхолтой.

5. Түрхэхэд амархан.
Хуйх, үсэндээ жигд түрхэхэд эвтэйхэн.
Хэрэглэхэд төвөг багатай учраас будалтын процесс өөрөө таатай санагдана.

6. Түрхэж байх үедээ үснийхээ мэдрэмжийг анзаарна.
Хурц үнэрт дарагдахгүй.
Хуйх, үсэнд зөөлөн, тааламжтай мэдрэмж төрнө.

7. Харин угаах үед… дахиад л гайхана.
“Ингээд амархан угаагдчихдаг юм уу?”

Үс, хуйхнаас зөөлөн угаагдаж, цэвэрхэн арилна.
Шампуниар угааж байгаа мэт хөнгөн мэдрэмж.

8. Дараа нь үсээ гараараа барина.
Тэгээд хамгийн түрүүнд:

“Ямар зөөлөн болчихов оо…”

гэж өөрийн эрхгүй гайхана.

9. Үсээ хатаахад өнгө нь бүрэн харагдана. ✨
Хүссэн өнгө нь жигд, гоё суусан байна.
Үс илүү гялалзсан, өнгөлөг, намирсан харагдана.

10. Тэгээд үнэрийг нь мэдэрнэ.
Үснээс зөөлөн, анхилам үнэр ялгарна.

Өөрийнхөө үсийг дахин дахин үнэрлэмээр санагдах тэр жижигхэн жаргал. 🤎

11. Хэд хоног өнгөрөхөд өнгө нь улам “өөрийнхөөрөө” сууж эхэлнэ.
Толинд харахад яг хүссэн өнгө.

“За, энэ л өнгийг би хүссэн юм.”

гээд сэтгэл ханана.

12. Харин удаан хугацаанд хэрэглэсний дараа хамгийн том өөрчлөлтөө анзаарна.
Зөөлөн будалтын нөлөөгөөр үсний уналт багасаж, зогссон мэт өөрчлөлтийг олон хэрэглэгч өөрсдөө анзаарч, бидэнтэй хуваалцдаг.

Энэ бол бидний хувьд хамгийн их бахархдаг хэрэглэгчийн туршлагуудын нэг.

13. Цаг хугацаа өнгөрсөн ч өнгөө хараад сэтгэл ханана.
Үндсэн өнгө нь удаан хугацаанд хадгалагдаж, үсээ харах бүрд “зөв сонголт хийжээ” гэж бодно.

14. Хуйх, үсний орчин өөрчлөгдөж байгааг мэдэрнэ.
Олон хэрэглэгч удаан хугацааны хэрэглээний явцад үс нь илүү эрүүл, зөөлөн болж, шинэ үс ургаж байгааг анзаарсан тухайгаа хуваалцдаг.

15. Тэгээд хамгийн гоё нь — өөртөө итгэлтэй болдог.
Намирсан, зөөлөн, өнгөлөг үстэйгээ удаан хугацаанд явах нь өөрөө урам өгнө.

16. Эцэст нь та өөрийн сонголтоороо бахархана. 🌿

Үс, хуйхандаа зөөлөн хандахыг сонгосон.
Байгальд ээлтэй, эрүүл, эко чиглэлийн будалтыг сонгосон.
Өнгөнийхөө төлөө үснийхээ мэдрэмжийг золиослохгүй байхыг сонгосон.

Тиймээс Аароныг сонгох шалтгаан ганц хоёр биш.

Энэ бол зөвхөн
“үсээ будах” тухай биш.

Лацыг задлах мөчөөс…
Холих мөчөөс…
Түрхэх мөчөөс…
Угаах мөчөөс…
Үсээ барих мөчөөс…
Хатаасны дараах тэр мөчөөс…
Хэдэн долоо хоног, хэдэн сарын дараах хүртэл…

Та үсээ мэдэрнэ.
Та өнгөө мэдэрнэ.
Та сонголтоо мэдэрнэ. 🤎

✨ ААРОН — ӨНГӨНӨӨС ИЛҮҮ.
ҮСНИЙХЭЭ МЭДРЭМЖИЙГ СОНГО.

Шэйр хийж өгөөрэй! Баярлалаа!

#ТэжээлийнТостойБудаг #ҮснийБудалт #ХоргүйБудаг. #Хоргүй #Будаг

Жигдэлж будав.  #ТэжээлийнТосонБудаг
09/09/2026

Жигдэлж будав.

#ТэжээлийнТосонБудаг

Manicure Fedicure  n талбай түрээслүүлнэ.  ☎️ утас 99101559.   Хануул дүүрэг 15 дугаар хороо Хурд рапид харш Вега сити х...
08/09/2026

Manicure Fedicure n талбай түрээслүүлнэ.
☎️ утас 99101559.

Хануул дүүрэг 15 дугаар хороо Хурд рапид харш Вега сити хотхон. Токио Таун 1. 2 Alpha Zone. Polaris hothon яг хажууд.

Манайхан шэйрлээд өгөөрэй!

ЭЭЖИЙГЭЭ АМЬД ДЭЭР НЬ ХАЙРЛААРАЙ…Нэг л өдөр ээж чинь эндээс явна,Нимгэн түүхийнхээ хуудсыг хаагаад ниснэ.Нэмэргүй болсон...
08/09/2026

ЭЭЖИЙГЭЭ АМЬД ДЭЭР НЬ ХАЙРЛААРАЙ…

Нэг л өдөр ээж чинь эндээс явна,
Нимгэн түүхийнхээ хуудсыг хаагаад ниснэ.
Нэмэргүй болсон биеэ орхиод,
Нэргүй, зүсгүй сүнс болон одно.

Галавын ертөнцөөр ганцаардан тэнэх
Гунигт нэгэн сүүдэр ч болж мэднэ.
Газар, тэнгэрийн хооронд дэгдсэн
Гал улаан гэрэл ч болж мэднэ.

Асаасан гал нь эзэнгүй үлдэж,
Алаг үр нь ээжийгээ зүүдэлнэ.
Бууриа эргэсэн салхи болон,
Буцаж ирэх шувуу болон эргэлдэнэ.

Ээж чинь явсан ч
Модод хэвээрээ үлдэнэ.
Намар, хавар ээлжилж,
Нар урьдын адил мандсаар байна.

Харин ээжийгээ дуудахад
Хариулах дуу нь сонсогдохгүй.
Хаалгаа нээгээд ороход
Хүлээж суух ээж чинь байхгүй.

Харагдах дүр нь алсран бүдгэрч,
Нойтон аньсага чинь хатахын хэрээр
Ээжийг чинь дурсамж л орлож,
Нам гүмд нэр нь үлдэнэ.

Цагаа болоход ээж чинь явна.
Цаасан дээр хэдэн мөр үлдээнэ.
Цээжнийхээ бүхнийг шингээсэн
Цэгцгүй ч гэсэн хэдэн үг үлдээнэ.

Хөвгүүд минь, охид минь,
Ээжийн гомдол үзэн ядалт биш.
Гаргасан сэтгэлийг нь анзааралгүй,
Ганцаардуулсанд нь шархалсан хэрэг.

Ээж чинь чамайг буруутгах гэсэнгүй,
Чамд өр үлдээхийг ч хүсээгүй.
Амьд сэрүүн, дэргэд чинь байхдаа
Эмзэг зүрхийг нь нэг удаа ч болов
Анзаараасай гэж л хүссэн юм.

Ээжүүд үргэлж хүчтэй байдаггүй,
Эхийн зүрх ч бас эмзэг.
Үрийнхээ хэлсэн ганц хүйтэн үгэнд
Өр зүрх нь чимээгүйхэн хэмхэрдэг.

Чамд гомдсон тэр сэтгэл
Чамайг түлхэх чулуу биш.
Чамд хүрэх гэж тэмүүлсэн
Шархалсан эхийн гар юм.

Хэчнээн шархалсан ч
Эхийн хайр үрээсээ холддоггүй.
Хаалга нь үрсдээ хаагддаггүй.

Гомдол нь хайр өвдсөний тэмдэг,
Эхийн хайр нь гомдлоо давсан хэвээрээ…

Аваад, өгөөд, ирээд, буцаад,
Арьс махаа ээлжлэн сольсоор,
Тэнэж дууссан сүнс нь эргэж ирээд
Тэнхээ мэдэн орилж дахин хүн болно.

Орооцолдсон үйлийн олон хэлхээнд
Оноогдсон тавилангаа үүрч төрнө.
Хэн байх, юу хийхийн заавар үгүй,
Хэзээ төрж, хэзээ одохын болзоо үгүй.

Ээж чинь нэг л өдөр
Энэ хорвоогоос буцаж явна.
Энэ насандаа, энэ л дүрээрээ
Чиний ээж болж дахин ирэх эсэхийг
Хэн ч мэдэхгүй.

Тиймээс хүү минь, охин минь,
Ээжийгээ явсных нь дараа бус,
Энэ хорвоод байхад нь ойлгоорой.
Хэлэх үгээ хожим бүү үлдээгээрэй.

Маргааш гэж бүү хойшлуул.
Мэндлэх үгээ өнөөдөр хэл.
Уучлал гуйх бол одоо гуй.
Ээжийнхээ дэргэд байхад нь хайрла.

Учир нь ээж чинь явсны дараа
Хэлээгүй үг чинь салхи болж,
Хүрээгүй гар чинь хоосорч,
Хоцорсон хайр чинь
Зүрхэнд чинь насан турш үлдэнэ.

Ээж чинь үрээсээ их зүйл хүсээгүй.
Эд хөрөнгө, ач хариу нэхээгүй.
Ердөө л хайрласан сэтгэлийг нь ойлгож,
Өөртэй нь зөөлөн, хүндлэлтэй
Харьцаасай гэж хүссэн.

Ээж чинь нэг л өдөр
Үрсээ зовоохгүйгээр чимээгүйхэн явна.

Гэхдээ тэр өдрөөс өмнө
Ээжийгээ ганцаардуулж,
Эмзэг сэтгэлийг нь бүү шархлуулаарай.

**ЭЭЖИЙГЭЭ ЯВСНЫХ НЬ ДАРАА БУС,

АМЬД ДЭЭР НЬ ХАЙРЛААРАЙ. 🙏

08/09/2026

Address

Хурд рапид хороолол 27-р байр
Ulaanbaatar
14250

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 11:00 - 17:00

Telephone

+97677111123

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Aaron Shop Mongolia .Rosee salon . posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share