Naran center

Naran center ⛳️⛳️⛳️⛳️⛳️

26/08/2026
Өөрийнхөө амьдралыг бусдын хэмжүүрээр бүү хэмж.Хүн бүрийн зам өөр, хэмнэл өөр, хүрэх газар нь ч өөр. Өөрийн зүрх сэтгэл,...
26/08/2026

Өөрийнхөө амьдралыг бусдын хэмжүүрээр бүү хэмж.
Хүн бүрийн зам өөр, хэмнэл өөр, хүрэх газар нь ч өөр. Өөрийн зүрх сэтгэл, үнэт зүйлдээ нийцүүлэн сонголтоо хий.
Сонгосон замынхаа хариуцлагыг өөрөө үүр, алдаа гаргавал өөрийгөө буруутгалгүй суралц.
Бас нэгэн цагт өөрөөр бодож байсан ч, өнөөдөр бодлоо өөрчлөх эрхээ өөртөө үлдээ. Учир нь өсөж, ухаарч, өөрчлөгдөж байна гэдэг нь өмнөх өөрийгөө үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин өөрийгөө улам гүн таньж байгаа хэрэг.

Эхнэртээ үргэлж бууж өгдөг нэгэн эр байж.Ямар ч тохиолдолд буулт хийнэ, дийлдэнэ.Нэг өдөр эхнэр нь асуув.- Миний буруу г...
24/08/2026

Эхнэртээ үргэлж бууж өгдөг нэгэн эр байж.
Ямар ч тохиолдолд буулт хийнэ, дийлдэнэ.
Нэг өдөр эхнэр нь асуув.
- Миний буруу гэдгийг мэдсээр байж юунд дандаа ингэдэг юм?
Нөхөр хэлэхдээ:
- Чи бол миний хүн. Чамайг дийлээд яах билээ. Сайндаа түр зуурын ялсан мэдрэмж авна. Тэгсээр чамайг алдвал яах юм. Тэр бол жинхэнэ ялагдал.
Эрчүүд захиралтайгаа муудаад дийлчихлээ гэхэд ажлаа л алдана, үйлчлүүлэгчтэйгээ муудаад бууж өгөхгүй гэвэл мөнгө олох боломжоо л алдана. Харин эхнэртэйгээ муудах бүртээ ялаад байвал хайртай хүнээ алдана шүү дээ. Аймар биш үү…
… Эмэгтэй хүн тансаг машины урд суух, үнэтэй цүнх барих, өөр юу ч юм агуу ихийг хүсдэггүй.
Халуун дотно үг, хааяа цэцэг, хэцүү үед тулах цэг, халамж, хайрлагдсан мэдрэмж бас мөрийг чинь дэрлэж тайвширахыг хүсдэг…
Утсаар ярих, хайртай гэж сонсох, халуун дулааныг мэдрэх, ярилцах, өдөр бүр тэврүүлэхийг хүсдэг…
Хэт материаллаг байдлыг бус зөвхөн хайрыг хүсдэг…
Эрчүүд буулт хийх нь уужим сэтгэл юм, ёс суртахуун юм, хайр юм…💯🥰❤️

30/07/2026

1. Өөрт чинь тохирохгүй байгаа амьдралаа угааж арилгаж байгаа юм шиг шүршүүрт ор.

2. Гадаа зурагчин чамайг хүлээж байгаа юм шиг хувцасла.

3. Үг бүрийг чинь дараа нь иш татах гэж байгаа юм шиг ярь.

4. Гуйж хүссэн бүх зүйлээ хэдийн авчихсан юм шиг таларх.

5. Төрсөн охинтойгоо ярьж байгаа юм шиг өөртэйгөө ярилц.

6. Өөрийгөө сонгох нь амьдралын чинь хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юм шиг өөрийгөө сонго.

7. Гэмших мэдрэмжгүйгээр өөртөө гоё сайхан зүйлсийг худалдаж ав.

8. Толь дахь тусгал руугаа урд чинь хайртай хүн чинь зогсож байгаа юм шиг хар.

9. Бүх дэлхий зөвхөн чамд зориулж ажиллаж байгаа юм шиг амьдар❤️ гэнээ

28/07/2026

ХҮҮХДЭЭ бусдад
ТУС БОЛДОГ гэхээс илүү
ТӨВӨГ УДДАГГҮЙ, ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ л өсгөх хэрэгтэй.

ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ ЕРӨӨ. ӨӨРТЭЙГӨӨ ҮРГЭЛЖ ЯРЬ. БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ.Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэ...
10/07/2026

ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ ЕРӨӨ. ӨӨРТЭЙГӨӨ ҮРГЭЛЖ ЯРЬ. БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ.

Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
Өөрийгөө сэтгэл татам, сайхан хүн гэж бод.
Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно.
Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
- Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
- Өдөр бүр танд шинээр эхлэх,
өөрийгөө болон бусдыг өөрчлөх
боломж бий …

06/07/2026

🚨 ЯАРАЛТАЙ ХЯМД ХУДАЛДАНА 🚨🏡 Мандала Гарден хотхонд 3 өрөө байр

📍 ХУД, Яармаг – Мандала Гарден

🏬 15 давхар
📐 94.69 м²
🛏 3 өрөө

💥 ЗАХ ЗЭЭЛЭЭС ХЯМД ҮНЭЭР ЯАРАЛТАЙ ЗАРНА!

✨ Давуу тал:

🆕 Шинээр ашиглалтанд орсон

🧼 Огт амьдарч байгаагүй

🪑 Тавилгагүй (өөрийн хүссэнээр тохижуулах боломжтой)

☀️ Том цонхтой, гэрэл сайтай

🌿 Тайван, цэвэрхэн орчин

📞 Утас: 99105958

#3өрөөоронсууц #байрхудалдана #ОронСууцХудалдана #3өрөөбайр #мандала3өрөө #мандалахотхон #мандалагарденд3өрөөоронсууцзарна #мандалагарден #шинэбайр #байрзарна

05/07/2026

За ЭЕШ-ээ муулцан, Плэйтаймаа муулцан, одоо наадмын нээлтээ муулчаад хэдэн бөхчүүдээ муулчуул аймаг сумын ой руу орнодоо.
Ёох бас л ачаалалтай саршү🥴

Хараад байхнээ хүмүүс хайрлахаа больчихож, дурлахаа байчихаж, сэтгэл дэвсэхээ больж. Мөнгө дуусахаар хайр нь одож, зүс г...
03/07/2026

Хараад байхнээ хүмүүс хайрлахаа больчихож, дурлахаа байчихаж, сэтгэл дэвсэхээ больж.
Мөнгө дуусахаар хайр нь одож, зүс гундмагц дурлал нь арилж, өвдөхөөр сэтгэл нь замхардаг болж.
"Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулна” гэдэг байлаа. Яг хайр сэтгэл ч биш, ердөө л хүн бусдыг хайрлах тухай үг...

Address

Ulaanbaatar

Telephone

+97688054574

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naran center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Naran center:

Shortcuts

Share