27/09/2026
АНХААРУУЛГА:
Сим тагладаг жижиг хар таг авъя гэж их асууж байна. Нэг л зүйл байгаа. Зөв тагласан бол таг хэзээ ч унахгүй. Хэзээ ч шүү.
Буруу, дутуу тагласан эсхүл таггүй зүүсэн тохиолдолд л тагны асуудал яригдана. Тагаа буруу таглаад ус оруулсан, эвдэж гэмтээсэн бол манайх хариуцахгүй. Засварт ч авахгүй.
Учир нь тагны хэсгээс ус оруулаад эх хавтангаа гэмтээчихдэг. Манай засварт эх хавтангийн нөөц байхгүй. Үйлдвэрээс нийлүүлдэггүй. Шинийг задалж л гаргаж авдаг.
Таг авъя гэсэн хүнд шинэ GPS-ээс л тайлж өгдөг. Өөр нөөц байхгүй. Таг зэрэг жижиг деталь зарах сонирхол бидэнд үнэхээр байхгүй. Таг хүргээд өгөөч гэвэл уучлаарай ямар ч боломжгүй. Гэхдээ одоо таггүй болчихсон хүнд олж өгөх л болж таарна. Хүссэн хүсээгүй.
Хэрэглэгч нар өөрсдөө энэ тал дээр хариуцлагатай баймаар байна. Хариуцлагажуулах үүднээс хар тагны үнийг өнөөдрөөс эхлэн 20,000 төгрөгөөр тогтоож байна.
20,000 төгрөгөөр таг авахгүй хүсэхгүй л байгаа бол тагаа ариг гамтай, зөв таглаарай гэж л хүсье.