Алтан цох

Алтан цох zara, bershka, massimo dutti, pull&bear брэндийн гутлуудыг зах зээлийн үнээс хямд зарж бна

Хүүхэдтэйгээ тухтай орох боломжтой, хүүхдийн хоол эсвэл family-friendly орчинтой ресторанууд:  Хүүхдийн булантай / famil...
27/05/2026

Хүүхэдтэйгээ тухтай орох боломжтой, хүүхдийн хоол эсвэл family-friendly орчинтой ресторанууд:

Хүүхдийн булантай / family-friendly ресторанууд
Namaste Baga toiruu — хүүхдэд тохиромжтой тайван орчин, mild амттай хоолтой.
Namaste Olympic Street — гэр бүлээрээ суухад тохиромжтой, хүүхдүүд идэхэд амархан naan, butter chicken зэрэг сонголттой.
California Restaurant — том зайтай, өглөөний болон casual family menu-тэй.
BITES — brunch төрлийн, хүүхдэд тохиромжтой pancake, pasta зэрэг меню ихтэй.
Fromagerie MACU — хүүхэдтэй гэр бүлүүд их ордог, bakery + breakfast төрлийн хоолтой.
Хүүхдийн тоглоомын хэсэгтэй газар
Yuna Korean Restaurant — хүүхдийн тоглоомын булантай, kids meal сонголттой гэж дурдагдсан.
Sura Korean Restaurant — family style Korean restaurant, хүүхэдтэй айлууд их ордог.
Том зайтай, хүүхэдтэй ороход тухтай ресторанууд
Café Park Buffet Restaurant — buffet тул хүүхдэд сонголт ихтэй.
Veranda — terrace болон spacious суудалтай, family gathering-д тохиромжтой.
Mongolian’s Restaurant, Shangri-La Mall — mall дотор тул хүүхэдтэй явахад амар.
Hutong Restaurant, Shangri-La Ulaanbaatar — том ширээтэй, family dinner хийхэд тохиромжтой.

27/05/2026

Хүүхдүүдийн 5 төрлийн нийтлэг зан чанар
Хүүхэд бүр харилцан адилгүй. Тэр ч бүү хэл нэг гэрт өссөн хүүхдүүд ч амьдралд тэс өөрөөр ханддаг. Нэг нь дуу цөөнтэй, олон нийтийн дунд нээлттэй биш байхад нөгөө нь хөдөлгөөнтэй, илэн далангүй, анхаарлын төвд байх дуртай нэгэн байж болно. Энэхүү амьдралд хандах хандлага, зан чанарын хувьд алинд нь ч зөв эсвэл буруу гэсэн шууд ойлголт байдаггүй бөгөөд тэд зүгээр л өөр өөр шинж чанартайг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Энэхүү нийтлэлээр хүүхдүүдийн нийтлэг 5 зан чанар, тэдний онцлог, ялгааг эцэг эхчүүд хэрхэн ойлгох тухай хүргэж байна.

Хэрсүү бөгөөд галзуу
Тэд унадаг дугуй унаж байгаад таныг нүдээ анивчих хооронд л өндөр модон дээр авирахаар оролдож байж болох нэгэн билээ. Иймээс эцэг эхчүүдэд цаг үргэлж тэднийг хараандаа байлгах шаардлага тулгардаг. Тэд үргэлж адал явдлыг эрэлхийлэгч, сонирхогч байдаг бөгөөд сэгсгэр үс, үл ялиг халтартсан царай нь тэдний бусдаас ялгарах тэмдэг болох нь ч бий.

Тэдний энэхүү эрч хүчтэй, урам зоригтой шинж чанарыг нь зарим талаараа хэт дуулгаваргүй, дураараа байна гэж бүү зэмлээрэй. Тэдний гайхалтай гэмээр их эрч хүчийг зөв чиглүүлж, зөвлөх нь хамгаас чухал юм. Энэхүү эрч хүч, энергиэ илэрхийлэх боломж олгохгүй байх нь тэднийг эсрэгээрээ улам бүр дэггүй, ааш муутай болгоход хүргэж болзошгүй. Энэ төрлийн хүүхдүүд ирээдүйд манлайлагч, удирдагч болох хандлагатай байдаг.

Өрөмний өт шиг
Байнгын зогсохгүй хөдөлгөөнтэй байдаг учраас л эцэг эхчүүд хүүхдээ өрөмний өт шиг хэмээн ёжилдог. Энэ төрлийн хүүхдүүдэд уламжлалт сургалтын орчин, систем хүндхэн сорилт болдог бөгөөд удаан хугацаанд нэг байрандаа тогтож суух нь тэдний хувьд яг л хар дарсан зүүд мэт л санагдана. Эдгээр хүүхдүүдийг аль болох чөлөөтэй, гадаад орчинд өөрийнхөөр нь байлгах нь бие бялдар болон оюун санааны хөгжилд чухал нөлөөтэй.

Энэ шинж чанарыг агуулсан хүүхдүүд ихэвчлэн ирээдүйн спортын одод, бүжигчид, гимнастикчид, уран бүтээлчид болох нь түгээмэл юм. Тэдний хөдөлгөөнтэй, тогтворгүй байдлыг нь хүчээр засаж, өөрчлөх гэж хэт бүү хүчлээрэй. Бага насны хүүхдийн хувьд аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэхгүй байх нь тийм ч муу зүйл биш бөгөөд хүүхдийн өсөлт, хөгжлийн явцад өөрөө засагдах боломжтой гэж үздэг.

Анхаарлын төвд байх дуртай
Энэ төрлийн хүүхдүүд төрөлхийн хүчтэй, зоригтой өөрийн гэсэн зан чанартай байдаг. Мөн түүнчлэн аливаа зүйлсэд итгэл үнэмшилтэй байх, үлгэр ярих, сонсох, жүжиглэн дууриах болон хувцаслах тоглоомд сонирхолтой. Иймээс ч тэд ихэвчлэн уран бүтээлчид, жүжигчид, дуучид, бүжигчид, зохиолчид, бизнес эрхлэгч болоход тэдний өөрсдийн энэ занар чанар нь нөлөөлдөг.

Анхаарлын төвд байх дуртай хүүхдийг бусдын өмнө гоочлох, дооглож ер болохгүй. Энэ нь тэдний хүсэл эрмэлзэл, тэмүүллийг дарж, чимээгүй нэгэн болгож хувиргах сөрөг талтай. Тэд бүгд олон хүний дэргэд гэртээ байдаг шигээ чөлөөтэй, нээлттэй байж чаддаггүй бөгөөд хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, дэмжиж байх нь эцэг эхчүүдийн анхаарч үзэх ёстой зүйлсийн нэг юм.

Мэдрэмтгий
Илүү чимээгүй талдаа, аливаа зүйлд хэт их анхаарал хандуулах дургүй, хажуугийн шугамаас ажиглахыг илүүд үздэг нэгэн юм. Шинээр хүмүүстэй танилцах тал дээр илүү дотогшоо хандсан буюу интроверт төрлийн хүүхдүүд байдаг. Аливаа зүйлсийн өөрчлөлт, шинэ бүлэг, найз нөхөдтэй болох болон тооцоолоогүй нөхцөл байдлаас эмээдэг. Эдгээр хүүхдүүдийн мэдрэмжтэй, эелдэг зөөлөн байдлыг тэд төгс, сайн гэж хүлээн зөвшөөрөх нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг өгөхөд чухал нөлөөтэй. Уран зураач, хөгжимчин, академич, математикч эсвэл эрдэмтэн болж өсөж томрох нь тэдний нандин мэдрэмтгий сэтгэлгүйгээр дэлхий ертөнц өөрөө тэнцвэргүй байх болно ч гэж үзэж болох юм.

Тэднийг бусдын өмнө ичимхий гэж дуудахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ төрлийн хүүхдүүд “ичимхий” гэдэг үгийг үзэн яддаг бөгөөд ичимхий зан бол айдсын үр дүнд бий болдог зүйл гэж үздэг. Энэ цаашлаад хүүхдийн өөртөө итгэх итгэлтэй холбоотой учраас хүүхдүүдийн талаар ярихдаа болгоомжтой хандаж байгаарай.

Бүгдийг сонирхогч
Гайхамшигтай сониуч нэгэн. Мэдээлэлд өлсөж, тэр мэдээллийг дэлхийн хүн болгонтой хуваалцахыг хүсэж байдаг. Бүх зүйлийн талаар "яагаад", "яаж", "хэрхэн хийх" талаар мэдэхийг хүсдэг. Тэднээс бүтээлч санаа, бодол үргэлжийн мөнх ундарч байдаг. Эдгээр хүүхдүүд ихэвчлэн шинийг санаачлагч, эрдэмтэн, сэтгэгч, өгүүллэг, зохиолч, сэтгүүлч, инженер болж өсдөг байна. Сониуч, зоригтой тэд ирээдүйн ертөнцийг тодорхойлоход туслах болно.

Send a message to learn more

Address

Улаанбаатар хот
Ulaanbaatar

Telephone

+97689892656

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтан цох posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share