11/09/2026
"МАГАДГҮЙ ЧИ ХЭН НЭГЭНТЭЙ ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ"
Энэ номд "Би яаж өөрчлөгдөх вэ?" гэж асуугаад "Бусдаас хамаарч" хэмээн хариулна. Товчоор хэлэхэд сэтгэл засалч болон өвчтөн хоёрын харилцааны талаар энд өгүүлэх юм. Уг харилцааг ямар нэг өөрчлөлт, үр дүнд хүргэхийн тулд хоорондын бат итгэлцэл чухал.
Бид өөрсдөө ч мэдэлгүй ямар нэгэн байдлаар сэтгэлийн шарх тээсээр яваа юм биш биздээ? Үүнийгээ мэдэлгүй удах нь ямар хор уршигтай бол? Тэгээд мэдээд арга хэмжээ авах нь ямархан сайхан байх бол?
"Сэтгэл бол эрхтэн" гэж манай нэгэн зохиолч хэлсэн байдаг. Бид шүд, нүд, гар, хөл, нуруу туруу гээд аливаа нэг эрхтнээ өвдвөл даруй эмчид үзүүлж, эм тан болдог. Харин хамгийн чухал "сэтгэл" гэгч эрхтнээ тоолгүй яваа юм биш биз дээ.
Өөрийгөө гаднаас нь харах, сэтгэл зүрх рүүгээ өнгийх сэдэл боломжийг олгох бүтээл таны өмнө байна.
🌐https://book.mn/product/Magadgui-chi-hen-negentei-yariltsah-heregtei-baih-26493