IQ EQ Академи / Academy

IQ EQ Академи / Academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from IQ EQ Академи / Academy, Hobby Store, Baga toiruu, 6th khoroo, Ulaanbaatar.

Бид оюунлаг, зөв хандлагатай, бүтээлч ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулж, хүүхэд бүрийн оюун ухаан, сэтгэл зүрхийг хөгжүүлсэн оюунлаг иргэдийн нийгмийг цогцлоох юм. Бид хайраар заадаг, сургадаг.

23/08/2026

📚🌙 УНТАХЫН ӨМНӨХ 1 САНАА #01

Өнөөдөр тархиндаа шинэ санаа өгсөн үү? 🧠

Өдөр бүр бүтэн ном унших боломжгүй байж болно.
Харин 60 секундэд нэг хэрэгтэй санаа авч үлдэх боломж бидэнд бий.

Өнөө оройн ном: Atomic Habits — James Clear

💡 Гол санаа:

Амьдралыг нэг удаагийн том шийдвэр биш, өдөр бүр давтагддаг жижиг үйлдлүүд өөрчилдөг.

Томоос эхлэх хэрэггүй.
Төгс хийх ч шаардлагагүй.

Өнөөдөр ердөө 5 минут эхэл.

Тэгээд маргааш дахин 5 минут.

🌙 Унтахаасаа өмнө өөрөөсөө асуугаарай:

“Нэг жилийн дараах миний амьдралыг өөрчилж чадах хамгийн жижиг дадал юу вэ?”

Хариултаа олсон бол — өнөөдрөөс эхэл. 🤍

📖 60 секунд • 1 ном • 1 санаа
IQ EQ Academy

Хадгалаад аваарай. 🔖
Маргааш унтахын өмнө дараагийн 1 санаагаа хамт авъя.

#УнтахынӨмнөх1Санаа #ӨдөрБүр1Хувь #НомынСанаа #ӨөрийгөөХөгжүүлэх

19/08/2026
🏫 **Та цэцэрлэг, сургуульдаа найдвартай, мэргэжлийн академитай хамтрах хэрэгцээ байна уу?**Хүүхдийн сэтгэх чадвар, төвлө...
13/08/2026

🏫 **Та цэцэрлэг, сургуульдаа найдвартай, мэргэжлийн академитай хамтрах хэрэгцээ байна уу?**

Хүүхдийн сэтгэх чадвар, төвлөрөл, тэвчээр, логик сэтгэлгээг **шатрын боловсролоор системтэй хөгжүүлэхийг** хүсэж байвал бидэнтэй хамтраарай. ♟️🧠

**IQ EQ Академи** нь 2018 оноос хойш сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж, хүүхдийн нас, түвшинд тохирсон хөтөлбөрөөр шатрын сургалт зохион байгуулж байна.

✅ Мэргэжлийн, туршлагатай багш нар
✅ FIDE-ийн хөтөлбөрт суурилсан сургалтын агуулга
✅ Хүүхдэд сонирхолтой, хөгжилтэй заах арга зүй
✅ Шатрын гэрийн даалгаврын апп
✅ Сургууль, цэцэрлэгийн онцлогт тохирсон хамтын ажиллагаа

**Хүүхдийн хөгжилд бодит үнэ цэн бүтээх найдвартай хамтрагч хайж байна уу?**
📞 Бидэнтэй холбогдоорой.

**IQ EQ АКАДЕМИ**
📱 83110009 | 99993796
🌐 iqeq.mn

#ШатрынСургалт #Сургууль #Цэцэрлэг #ХүүхдийнХөгжил #ШатрынБоловсрол

♟️ ТАЛАРХАЛХүүхэд бүрт шатрын боловсролыг хүртээмжтэй хүргэх зорилготой IQ EQ Академийн зуны төсөл "Хороон дээрээ шатар ...
05/08/2026

♟️ ТАЛАРХАЛ

Хүүхэд бүрт шатрын боловсролыг хүртээмжтэй хүргэх зорилготой IQ EQ Академийн зуны төсөл "Хороон дээрээ шатар сурцгаая" сургалтыг дэмжин, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга З.Цэрэнмаа Загалын Цэрэнмаа болон нийт хамт олонд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️🙏

Хүүхдүүдийнхээ оюуны хөгжил, боловсролд анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, шинэ ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлж байгаа Та бүхний дэмжлэг олон хүүхдийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

Боловсрол бол ирээдүйн хамгийн том хөрөнгө. Хорооны хүүхдүүдийнхээ хөгжилд сэтгэл гарган ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж буйд баярлалаа. 💙

Хүүхэд бүр шатар сурч, оюунаа хөгжүүлэх боломжтой Монголын төлөө хамтдаа. ♟️

#ХороонДээрээШатарСурцгаая #ОюуныХөгжил #ХүүхдийнБоловсрол

📢 Таатай мэдээIQ EQ Академи нь МАН, СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ дэргэдэх "Оюуны нүүдэл" шатрын клуб...
05/08/2026

📢 Таатай мэдээ

IQ EQ Академи нь МАН, СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ дэргэдэх "Оюуны нүүдэл" шатрын клуб-ийг хамтран үүсгэн байгуулж, цаашдын үйл ажиллагаанд зөвлөх, хамтран ажиллахаар боллоо.

Мөн бид Анхдугаар Эмэгтэйчүүдийн Блиц Шатрын Тэмцээн-ийг амжилттай зохион байгууллаа.

Одоо бид:
♟️ Шатрын багш бэлтгэх хөтөлбөр
♟️ Цэцэрлэг, сургуульд зориулсан шатрын сургалтын төслүүд
♟️ Оюуны хөгжлийг дэмжсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Оюуны хөгжилд хамтдаа хөрөнгө оруулж, ирээдүйн үеийг хамтдаа бүтээцгээе.

Та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна! ♟️

♟️ ЗУНЫ ШАТРЫН СУРГАЛТ 2026 ♟️📢 Хүүхдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй, хөгжүүлэн өнгөрүүлээрэй!Баянзүрх дүүргийн 17-р х...
26/06/2026

♟️ ЗУНЫ ШАТРЫН СУРГАЛТ 2026 ♟️

📢 Хүүхдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй, хөгжүүлэн өнгөрүүлээрэй!

Баянзүрх дүүргийн 17-р хорооны оршин суугч хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, оюуны хөгжил, сэтгэн бодох чадварыг дэмжих зорилгоор 17-р хорооны хамт олон болон IQ EQ Академи хамтран "Зуны шатрын сургалт – 2026"-ыг зохион байгуулж байна.

♟️ Сургалтыг шатрын мэргэжлийн академийн багш нар удирдан явуулж, анхан болон дунд түвшний сургалтыг нас, чадварт тохируулан заана.

👧🧒 Насны ангилал: 5–13 нас
👥 Анги дүүргэлт: 10–14 хүүхэд
📖 Төлбөр: 80,000₮ (Дасгал ажлын ном багтсан)

📍 Байршил: Баянзүрх дүүргийн 17-р хороо

🗓 Ээлжүүд:

I ээлж: 2026.06.29–07.08
II ээлж: 2026.07.20–07.30
III ээлж: 2026.08.03–08.13
IV ээлж: 2026.08.17–08.27

🕙 Хичээлийн цаг:
10:00–11:00 | 11:00–12:00 | 12:00–13:00

🧠 Шатар бол зөвхөн тоглоом биш!
Хүүхдийн:

✨ Анхаарал төвлөрөл
🧩 Логик сэтгэлгээ
🎯 Төлөвлөх чадвар
💡 Асуудал шийдвэрлэх ур чадвар
🤝 Тэвчээр, сахилга бат
🏆 Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлнэ.

📞 Бүртгэл: 8609-1090 | 8311-0009
Линк: https://forms.gle/2C6UvuVcP9t1Fcb19

Хүүхдийнхээ ирээдүйн оюуны хөрөнгө оруулалтыг өнөөдрөөс эхлүүлээрэй! ♟️

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШАТРЫН АНХДУГААР БЛИЦ ТЭМЦЭЭН БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳   Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэргэдэх “О...
24/06/2026

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШАТРЫН АНХДУГААР БЛИЦ ТЭМЦЭЭН БОЛЛОО🇲🇳🇲🇳🇲🇳

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэргэдэх “Оюуны нүүдэл” сонирхлын клубээс эмэгтэйчүүдийн дунд анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн анхдугаар шатрын блиц тэмцээн-2026” Тусгаар тогтнолын ордонд /2026.06.24/ боллоо.

Тэмцээнийг нээж СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан нар үг хэллээ.

Эмэгтэйчүүдийг энэ спортоор дамжуулан нэгтгэх, нөхөрлөлийг бэхжүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, стратегийн сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнд нийт 60 гаруй тоглогч оролцсоны 20 нь спортын мастераас дээш зэрэг цолтой шатарчид байв.

Тоглогчдын дунд олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цолтой долоо, дэлхийн 20 хүртэлх насныхны ангилалд шилдэг 100-д эрэмбэлэгддэг Монголын залуу тамирчдын нэг болох WIM мастер Б.Амин-Эрдэнэ болон WIM мастер Э.Энхрий нар тоглосноос гадна ахмадын ДАШТ-ий хоршоо аваргууд болох ОУ-ын мастер Д.Сэржмядаг тэргүүтэй тамирчид багаараа өрсөлдлөө.

Шатар сонирхогч эмэгтэйчүүдийн оюунаа сорьсон энэ тэмцээний дүн гарч, СДМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, СДМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Оюуны нүүдэл сонирхлын клуб”-ийн тэргүүн Б.Баярцэцэг, “Оюуны нүүдэл” сонирхлын клубийг үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын шүүгч, спортын дэд мастер, дасгалжуулагч Х.Нямтэмүүлэн нар шагналыг гардуулан өглөө.

Үндсэн ангиллын 1-р байрыг /ОУХМ/ Н.Энхболор, 2-р байрыг /ОУХМ/ Б.Хүслэнзаяа, 3-р байрыг спортын мастер Д.Хонгорзул нар эзэлсэн бол ахмад настны ангилалд Г.Баярмаа, Д.Соёлмаа, М.Хишигбаяр нар тэргүүллээ. Харин 1600 хүртэлх чансаанд Т.Ариунзаяа, Б.Хандсүрэн, Х.Тэгшмаа нар эхний байруудыг эзлэв. Мөн шилдэг тоглогч одонтой ээжээр Ц.Одонтуул, чансаагүй зэрэглэлийн шилдгээр Ө.Хонгорзул нар шалгарсан юм.

“Оюуны нүүдэл” сонирхлын клуб нь эмэгтэйчүүдийн оюуны хөгжил, манлайлал, стратегийн сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон явуулж, эмэгтэйчүүдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, оюуны спортын оролцоог нэмэгдүүлэх, шинэ үеийн тоглогчдыг дэмжихэд чиглэн ажиллана гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. https://nam.mn/content/emegteichuudiin-anhdugaar-shatriin-blic-temceen-bolloo

🧠🧱 ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ӨНӨӨДРӨӨС БЭЛТГЭЕ!Хүүхэд тань зүгээр нэг LEGO өрөх биш, харин сэтгэж, бүтээж, асуудал шийдэж с...
18/06/2026

🧠🧱 ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ӨНӨӨДРӨӨС БЭЛТГЭЕ!

Хүүхэд тань зүгээр нэг LEGO өрөх биш, харин сэтгэж, бүтээж, асуудал шийдэж сурах боломжтой STEM LEGO сургалтад урьж байна.

✨ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Young Engineers хөтөлбөрт суурилсан энэхүү сургалтаар хүүхдүүд:

🔹 Шинжлэх ухаанч сэтгэлгээ хөгжүүлнэ
🔹 Инженерчлэл, технологийн анхны ойлголттой болно
🔹 Бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвараа нэмэгдүүлнэ
🔹 Асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварт суралцана
🔹 Суралцах хүсэл тэмүүллээ хөгжилтэй аргаар нэмэгдүүлнэ

🎯 Нас: 6–10 нас
👥 Анги дүүргэлт: 7–12 хүүхэд
📍 Байршил: BZ Academy, Zaisan, Seven Star хотхон
💰 Төлбөр: 8 оролт – 390,000₮

🕐 Хичээлийн цаг
• 10:00–11:30
• 12:00–13:30
• 14:00–15:30

📅 Даваа • Лхагва • Баасан

👨‍🏫 Туршлагатай багш нар хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, практик аргаар хичээллэнэ.

📞 Бүртгэл:
7755 5776 | 8311 0009

🚀 Өнөөдрийн LEGO тоглоом маргаашийн инженерийн мөрөөдлийн эхлэл болно.

♟️ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР БЛИЦ ШАТРЫН ТЭМЦЭЭН – 2026 ♟️СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ"ОЮУНЫ...
18/06/2026

♟️ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР БЛИЦ ШАТРЫН ТЭМЦЭЭН – 2026 ♟️

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ
"ОЮУНЫ НҮҮДЭЛ" СОНИРХЛЫН КЛУБ-аас эмэгтэйчүүдийн дунд анх удаа зохион байгуулж буй блиц шатрын тэмцээнд Та бүхнийг урьж байна.

🎯 ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

Эмэгтэйчүүдийг шатрын спортоор дамжуулан нэгтгэх, нөхөрлөлийг бэхжүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, стратегийн сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино.

📅 Хугацаа:
2026 оны 06 дугаар сарын 24
15:00 цаг

📍 Байршил:
Тусгаар тогтнолын ордон, 5 давхар

👩 Оролцогчид:
18 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд

♟️ Тэмцээний зохион байгуулалт:
• Швейцарь систем
• 9 өрөг
• 3 минут + 2 секунд

🎁 НИЙТ ШАГНАЛЫН САН: 3,000,000₮

🏆 Үндсэн ангилал
🥇 500,000₮
🥈 400,000₮
🥉 300,000₮

🏆 1600 хүртэлх рейтингтэй шатарчид
🥇 300,000₮
🥈 200,000₮
🥉 100,000₮

🏆 Ахмад шатарчид
🥇 300,000₮
🥈 200,000₮
🥉 100,000₮

🏅 Тусгай шагнал
• Хамгийн хурдан хожсон шатарчин – 100,000₮
• Шилдэг одонтой ээж шатарчин – 100,000₮

✅ Хураамжгүй
✅ Эхний 60 оролцогч бүртгэгдэнэ

🔗 Бүртгэлийн линк:
https://forms.gle/ZRit6yFXZZuzoyzT8

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл:
83110009

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч:
СДМЭХ

Дэмжигч байгууллагууд:
Монголын шатрын холбоо
IQ EQ Академи

#ОюуныНүүдэл
#ЭмэгтэйчүүдийнШатар


#МонголШатар

Address

Baga Toiruu, 6th Khoroo
Ulaanbaatar
15140

Telephone

+97696001472

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IQ EQ Академи / Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category