05/08/2026
🎉“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан 220 кВ “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг албан ёсоор ашиглалтад оруулах нээлтийн ёслол өнөөдөр (2026.08.03) боллоо.
👷♂️👷♀️“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан нийт 600,000 хүн/цагийн хөдөлмөрөөр осол, гэмтэлгүйгээр бүтээн байгуулжээ.
👏Нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд Бадрахын НАЙДАЛАА, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нарын зочид төлөөлөгчид оролцлоо.
🇲🇳🇨🇳Энэхүү 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан иж бүрэн байгууламжийг ажиллагаанд залгаснаар өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-оос эрчим хүч импортлох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Эрчим Хүчний Яам
Оюу толгой
Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК