Internom Bookstore

Call Directions Website Contact the business

Internom Bookstore УНШЪЯ, УРАГШИЛЪЯ!

Монголын анхны бөгөөд хамгийн олон салбартай сүлжээ номын дэлгүүр.

(776)

“Интерном” номын дэлгүүр нь Монголын хамгийн том номын дэлгүүр бөгөөд 2000 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн (хуучнаар) нэгдүгээр давхрын үүдний хэсэгт номын жижиг мухлаг нээгдсэнээр үндэс суурь нь тавигдсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2004 оны 10 дугаар сарын 14-нд бид Амарын гудамжинд байрлах одоогийн Төв салбарын байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Өдгөө 100 гаруй ажилтан, Улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 8 салбар дэлгүүр, номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайт, англи хэлээрх номын хамгийн өргөн сонголттой номын дэлгүүр болсон зэрэг амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд манай номын дэлгүүр зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй, бүх монголчуудын мэдэх, номонд дуртай хэн бүхнийг цаг үргэлж даллан дуудаж байдаг номын гэгээн талбар болсныг дуулгахад бахархмаар байна.

Манай дэлгүүр 2000 оноос дотоодын төдийгүй хилийн чанд дахь улс орнуудын номын сан, их дээд сургуулиуд, монголч эрдэмтдэд монгол номыг танилцуулах, нийлүүлэх, номоор дамжуулан өөрсдийн өв соёлыг дэлхий нийтэд түгээхийн төлөө тасралтгүй ажиллаж ирлээ.

Одоогийн байдлаар манай дэлгүүр нийт 30 гаруй мянган нэрийн ном, сэтгүүл, СD, DVD, бэлэг дурсгалын зүйлс, бичгийн хэрэгсэл зэргийг өргөн сонголттойгоор худалдаалахын зэрэгцээ, шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна.

Таны зочилж буй энэхүү хуудас нь хүмүүсийг номтой нөхөрлүүлэх, номыг өдөр тутмын хэрэглээ болгох, номын худалдааны үйлчилгээг дотоод болон гадаадад буй уншигчиддаа ойртуулах бидний эрхэм зорилгын биелэлээ олж буй нэг хэсэг юм.

Хамтдаа
УНШЪЯ, УРАГШИЛЪЯ!📚

Манай салбарууд:
📚Интерном Төв салбар: 10:00-20:00 (Спортын төв ордны замын эсрэг талд)
📚ШангриЛа Молл салбар: 10:00-21:00 (3 давхарт)
📚УИД салбар: УИД-н чанх урд Интерном номын дэлгүүр 10:00-20:00
📚Саруул салбар: Циркийн зүүн талд Саруул зах дотор 2 давхарт Интерном номын дэлгүүр 10:00-20:00
📚ИМарт Хан-Уул салбар: 09:00-22:00 (3 давхарт)
📚Хүннү Молл салбар: 10:00-22:00 (2 давхарт)
📚Соёолж молл салбарт 11:00-20:00 (2 давхарт)
📚Ривер товер салбар: 10:00-20:00 (1 давхарт)
📚ИМарт Чингис салбар: 09:00-22:00 (2 давхарт)
📚ИМарт Баянгол салбар: 09:00-22:00 (2 давхарт)
📚Хороолол салбар: 11:00-20:00 (Өргөө кинотеатраас баруун тийш, Арина электроникстэй дэлгүүрийн байр)
📚ИМарт Драгон салбар: 10:00-21:00 (2 давхарт)

Онлайн худалдаа: www.internom.mn

🎃 АЙМАР ХЯМДРАЛ ЭХЭЛЛЭЭ! 👻Halloween-ийн баярыг тохиолдуулан Интерномын бүх салбарт дараах бүтээгдэхүүнүүд 13–33% хямдрал...
26/10/2026

🎃 АЙМАР ХЯМДРАЛ ЭХЭЛЛЭЭ! 👻

Halloween-ийн баярыг тохиолдуулан Интерномын бүх салбарт дараах бүтээгдэхүүнүүд 13–33% хямдралтай худалдаалагдаж байна!

26/10/2026

Шинэ долоо хоногийн мэнд!
Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР УРАН ЗОХИОЛ номуудаа хүргэж байна📚🧡
🌐https://internom.mn/charts/literature-top25

Шинэ долоо хоногийн мэнд!Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР БАРИМТАТ БҮТЭЭЛ номуудаа хүргэж б...
26/10/2026

Шинэ долоо хоногийн мэнд!
Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР БАРИМТАТ БҮТЭЭЛ номуудаа хүргэж байна📚🧡

🌐https://internom.mn/charts/non-fiction-top25

Шинэ долоо хоногийн мэнд! Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР УРАН ЗОХИОЛ номуудаа хүргэж байн...
26/10/2026

Шинэ долоо хоногийн мэнд!
Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР УРАН ЗОХИОЛ номуудаа хүргэж байна📚🧡

🌐https://internom.mn/charts/literature-top25

Шинэ долоо хоногийн мэнд!Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР ХҮҮХДИЙН номуудаа хүргэж байна📚🧡🌐...
26/10/2026

Шинэ долоо хоногийн мэнд!
Уншигч та бүхэндээ 2026.10.19-10.25 долоо хоногийн БЕСТСЕЛЛЕР ХҮҮХДИЙН номуудаа хүргэж байна📚🧡

🌐https://internom.mn/charts/huuhdiin-nom-top2

23/10/2026

Дадал болгохыг хүсдэг ч хойшлуулсаар байгаа зүйл танд бий юу?

Ном уншдаг болмоор байна.
Дасгал хөдөлгөөн хиймээр байна.
Утсаа бага оролдож өөртөө цаг гаргамаар байна.
Чухалдаа төвлөрч эхэлснээ дуусгамаар байна.

Эхэлдэг ч хэдхэн хоногийн дараа орхичихдог бол өөрийгөө буруутгахаасаа өмнө эхлэх аргаа өөрчлөөд үзээрэй.

📘 Стэнфордын их сургуулийн судлаач, доктор БиЖей Фоггийн “Бичил дадал” номоос хүссэн өөрчлөлтөө жижиг, хийхэд хялбар үйлдлээс эхлүүлж, дадал болгох аргачлалыг суралцаарай.

☎ 7577-7700
🌐https://internom.mn/бараа/9789919927615-бичил-дадал

✨Онцлох ном✨Аз жаргал амжилтын үр дүн үү, эсвэл амжилтад хүрэх түлхүүр үү?Бид ихэвчлэн албан тушаал ахиж, өндөр цалин ав...
21/10/2026

✨Онцлох ном✨

Аз жаргал амжилтын үр дүн үү, эсвэл амжилтад хүрэх түлхүүр үү?

Бид ихэвчлэн албан тушаал ахиж, өндөр цалин авч, зорилгодоо хүрсэн цагт аз жаргалтай болно гэж боддог. Гэвч аз жаргалын жинхэнэ мөн чанар юунд оршдог бол? 🤔

Уг ном нь ажил мэргэжил, хувь хүний хөгжил, сэтгэл ханамжийн уялдаа холбоог шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан тайлбарлажээ.

Аз жаргалыг хэрхэн бүтээх, ажлын байрандаа сэтгэл ханамжтай байх, амжилт ба амьдралын тэнцвэрийг хэрхэн олох тухай сонирхолтой ойлголтуудыг энэ номоос олж мэдээрэй.
Аз жаргалыг хүлээх биш, бүтээж эхлээрэй ✨

☎ 7577-7700
🌐https://internom.mn/бараа/9789919938802-аз-жаргал

✨Онцлох шинэ ном✨Хүн бүрийн дотор нэгэн зочид буудал байдаг.Тэнд бидний хайр, гуниг, баяр баясал, айдас, дурсамж, хүсэл ...
20/10/2026

✨Онцлох шинэ ном✨

Хүн бүрийн дотор нэгэн зочид буудал байдаг.
Тэнд бидний хайр, гуниг, баяр баясал, айдас, дурсамж, хүсэл мөрөөдөл өөр өөрийн гэсэн өрөөнд оршдог.
Зарим өрөөний хаалгыг бид үргэлж нээлттэй байлгадаг бол заримыг нь дахин нээхээс эмээн түгжиж орхидог.
“Мэдрэмжийн зочид буудал” бол хүний дотоод ертөнц, амьдралын турш хуримтлагдсан мэдрэмж, дурсамж, хайр, уучлалын тухай өгүүлэх сэтгэлийн аялал юм.

Энэ ном таныг мэдрэмжээсээ зугтах бус тэднийг ойлгож, өнгөрсөнтэйгөө эвлэрч, өөртөө илүү ойртоход хөтөлнө.

✨ Магадгүй өөрийгөө таньж мэдэх хамгийн чухал аялал таны доторх нэгэн хаалгыг нээхээс эхлэх ч юм билүү...

☎ 7577-7700
🌐https://internom.mn/бараа/9789919076573-мэдрэмжийн-зочид-буудал

✨ОНЦЛОХ НОМ✨“БОХИР ГОО ЗҮЙ” — Г.ХашбаатарНийгмийг ёгтолж, ёс суртахууныг егөөдсөн шүлгүүд.Нийгмийн харилцаа, хүний мөн ч...
20/10/2026

✨ОНЦЛОХ НОМ✨
“БОХИР ГОО ЗҮЙ” — Г.Хашбаатар
Нийгмийг ёгтолж, ёс суртахууныг егөөдсөн шүлгүүд.
Нийгмийн харилцаа, хүний мөн чанар, ёс суртахууны зөрчлийг ёгтлол, егөөдлийн өвөрмөц өнгө аясаар илэрхийлсэн яруу найргийн бүтээл.
Хоёр бүлэг, хоёр өөр илэрхийлэл. Нэг нь нийгмийг ёгтолж, нөгөө нь хүний ёс суртахууныг егөөднө.
Инээдийн цаана нуугдах гашуун үнэн.

☎ 7577-7700
🌐https://internom.mn/бараа/9789919076078-бохир-гоо-зүй

Зүгээр нэг амьтан тэжээгчийн тухай ном биш. Орчин үеийн хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, хүн чанар, мөн чанарыг харуулсан ...
20/10/2026

Зүгээр нэг амьтан тэжээгчийн тухай ном биш. Орчин үеийн хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, хүн чанар, мөн чанарыг харуулсан онц сонорхолтой, уярал ухаарал хайрлах онцгой мэдрэмж өгөх зохиол. Тэжээвэр амьтнаа битгий хэл, төрүүлсэн хүүхдээ хаячихдаг харгис төрөлтөн шүү дээ, хүн гэдэг чинь. 📚

Хар гөлөгтэй бүсгүй, хар хэрээтэй залуу хоёрын хайрын түүх. Хувь тавилангаар учирсан ээжийн чин үнэнч хувирашгүй хайр. Нэг л өөр мэдрэмж... 🐾

☎️7577-7700
🌐

Зүгээр нэг амьтан тэжээгчийн тухай ном биш. Орчин үеийн хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, хүн чанар, мөн чанарыг харуулсан онц слнирхолтой, уярал у...

Address

Амарын гудамж-2, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97675777700

Alerts

Be the first to know and let us send you an email when Internom Bookstore posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Internom Bookstore:

Shortcuts

Share