05/11/2026
Миний арьс маш хуурай. Инээхэд л таталддаг байлаа.
Хуурайшилт ихтэй болохоор арьс минь амархан эмзэгшиж, улайна. Тухайн үед чонон хөрвөс нүүр, биеэр гардаг гээд арьсны асуудал гэдэг бүх л зүйлтэй нүүр тулж явсан.
Тэгээд нэг өдөр л гэнэт ухаан орсон юм шиг санагддаг. Ер нь боллоо, өөрийгөө л зөв арчилж тордохгүй бол болохгүй юм байна гэж бодсон.
Олон давхар, шаталсан арчилгаа хийнэ. Дахиад л шинэ бүтээгдэхүүн нэмнэ. Нэмэхгүй бол улам хуурайшиж, улам эмзэгших юм шиг санагддаг байлаа.
Бүр залхсан.
Тэгээд арьс яагаад ийм болоод байгааг ойлгохыг хичээж, дотроосоо ч анхаарч эхэлсэн. Хооллолтдоо багахан өөрчлөлт оруулж, нойроо чанартай болгохыг зорьсон.
Харин арьсныхаа онцлог, нөхцөлд тохирсон массаж хийж хэвшээд, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагад илүү анхаарч эхэлсэн үеэс арьсны байдал аажмаар сайжирсан.
Өнөөдөр арьс минь өмнөх шигээ амархан эмзэгшиж, улайхаа больсон. Арьсны чанар, зөөлөн байдал ч мэдэгдэхүйц өөрчлөгдсөн.
Энэ туршлагаас нэг зүйлийг ойлгосон юм.
Арьсаа арчлах гэдэг дандаа илүү олон бүтээгдэхүүн хэрэглэхийн нэр биш юм билээ.
Массаж нь арьсны өнгө төрхийг сэргээж, илүү өнгөлөг харагдахад тусалдаг. Харин тогтмол чийгшүүлэлт нь арьсны зөөлөн, толигор байдлыг дэмждэг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирсон арчилгааг тууштай хэвшүүлэх.
🤍 Сүүлийн үед та бүхнээс “Жожоба тосыг хаанаас, хэрхэн захиалах вэ?” гэсэн асуулт олон ирж байгаа тул захиалгын мэдээллээ нэг дор хүргэе.
✨ Oveda Jojoba Oil | 50 мл — 62,900₮
Та манай албан ёсны гэрээт дэлгүүрүүдээс, вэбсайтаар эсвэл бидэн рүү чатаар захиалах боломжтой.
Бид бүх гэрээт дэлгүүртээ үнийн нэгдсэн бодлого баримталдаг тул хаанаас худалдан авсан ч үнэ ижил байна. Пин коммент хэсэг хаяг, байршил болон вэбсайтын линкийг оруулъя.
Бас комментоор 55 гэж бичихэд мэдээлэл очих болноо.
💌 Худалдан авалтын дараах бэлэг
Жожоба тосоо худалдан авсан бол бидэн рүү чатаар бичээрэй.
Танд зориулан бэлтгэсэн нүүрний массажны видео хичээлүүдтэй хаалттай группт урьж, хөдөлгөөн бүрийг дагаж сурахад тань тусална.
Тосоо аваад зүгээр л тавиур дээр тавих биш, хэрхэн зөв хэрэглэхээ сураад өдөр тутмын арчилгаандаа хэвшүүлээрэй.
Эрүүл, арчилгаа сайтай арьсны нууц нь өдөр бүрийн тууштай байдал, өөртөө тавих анхаарал юм билээ.
Ихээс илүү чанартайг.
Олон давхаргаас илүү зөв сонголтыг.
Өдөр тутмын арчилгаандаа минимал байдлыг дадуулаарай. 🪄
Oveda — Өөртөө тавих анхаарал өдөр бүрээс эхэлнэ.