02/06/2023
........Чамайг гэр бүлээ гэж боддог хүнийг олоорой. Чи зүгээр үерхдэг эсвэл дассан, хамт амьдардаг хүн нь байж болохгүй. Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Чи түүний гэр бүл байх ёстой. Хайртай, хариуцлага хүлээдэг. Уучлалт гуйж бас уучилж чаддаг. Ямар ч үед чамайг гэдэг нэгнийг олох хүртлээ зовоод ч хамаагүй ганцаараа байгаарай. Юу болсон бэ гэж асуудаг. Зүгээр үү гээд тэвэрдэг. Ийм зүйл боллоо гээд учирладаг. Хоёулаа болгоно оо гээд инээдэг. Нэг тийм найдах хүн байгаа шүү гэдэг мэдрэмж өгдөг хүн. Хэзээ ч орхиж магадгүй биш. Хувцасаа баглаад гардаг биш. Уйлахаар чинь ярдаглаж ундууцдаг биш. Яагаад байгааг чинь сонсож чамайг хэвийн болгодог хүн. Юу ч болсон хань болоод хажууд суудаг хүнээр л бид дутдаг. Ийм хүнийг олсон байхад эд материалаас эхлээд ирэх ёстой бүхэн нь ирнэ. Чи хэний гэр бүл вэ?❤️