Бүсгүй

Бүсгүй Бүхнийг бүсгүйчүүддээ

05/06/2026

Хүүшээ би махаа хэдээр зарахаа өөрөө мэдчих үү
Зах зах гээд бх юм би зах биш ‼️

Би бүх махаа ангилж савлаж хаягдал хорогдолгүй болгож зардаг

Зах дээр цул 35-37к
Манайд цул ястайгаасаа хамаарч шинэ үхрийн мах 33-39к (түрээс тог цахилгаан ажилын хөлс уут сав вакумны мөнгө нэмэгдээд тэр)
Манй жижигхээн мухлагийн түрээс л дангаараа 3.5м+тог 1м гардаг

Та хаанаас ч авч болно

Надаас ав гэж шахаагүй шүү 🙏

Би малчин биш би малчидаас шууд авдаггүй 🙏

Та хаанаас хоол хүнсээ бэлдэхийг хэн ч зааж чадахгүй ш дээ

Амжилт хүсье 🙆‍♀️
Энэ яг голыг нь олоод үнэн хэлчихлээ

🧚‍♀️Эмэгтэй энергийн 25 жагсаалт🧚‍♀️1. Гоё үнэртэй, сэтгэл татам бай.🦋🌸 Тааламжтай үнэртэй энгэсэг түрх. Сайхан үнэр тан...
17/04/2026

🧚‍♀️Эмэгтэй энергийн 25 жагсаалт🧚‍♀️

1. Гоё үнэртэй, сэтгэл татам бай.🦋🌸 Тааламжтай үнэртэй энгэсэг түрх. Сайхан үнэр танд төдийгүй, таны эргэн тойрон буй хүмүүст гоё мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.

2. Өөрийгөө өдөр бүр тольдож, өөртөө хайртайгаа хэлж бай😊 Эерэг энерги эерэг бодлоос эхтэй. 😊🥰❤️

3. Үсээ самнаж, сүлжиж, үсээ тордож бай. Эмэгтэй хүний онцгой чимэг бол үс юм🧖‍♀️🥰

4. Гар хумсаа тогтмол арчлан тордож бай. Хааяа ч гэсэн маникюр педюкурт орж гоо зүйн таашаал авч байгаарай. 💅

5. Нүүрээ арчлахад хангалттай цаг гаргаж, цэвэрхэн, чийглэг байлгахад анхаар. Ядахдаа долоо хоногт 1 удаа маск тавьж, нүүрээ мөсөөр арччихдаг байх хэрэгтэй. 💕

6. Уруулаа будаж, өнгөлж бай.💄💋 Уруул бол биднийг эмэгтэйлэг дур булаам харагдуулах чухал элемент юм шүү дээ. Мэдээж гоё уруулаараа гоё үг хэлдэг байвал гайхалтай хэрэг.

7. Бүжиглэ. 🎶💃Латин америк бүжиг, бэлхүүсний бүжиг хамгийн тохиромжтой гэж үздэг. Учир нь бэлхүүсний хөдөлгөөн ариун хүрдийг нээж өгдөг. Бүжиг эмэгтэй хүнийг уян налархай, гуалиг болгодог нь гайхамшиг🎶💃

8. Иог хий. 🧘‍♀️Иогийн хөдөлгөөнүүд биднийг зөв амьсгалахад, биеийн бүхий л хэсгийг хөдөлгөхөд тусалдаг. Иог бидний 7 биеийн 7 хүрдний үйл ажиллагааг дэмжиж энерги чөлөөтэй урсахад онцгой үүргийг гүйцэтгэдэг юм шүү.⚛️

9. Хөгжим, аялгуу сонс🎶❤️. Feminine energy гээд YouTube.д хайлт хийхэд хангалттай сонголтууд гарч ирдэг.

10. Дуу аял🎶😊. Бүүвэйн дуу аял. Уртын дууг даган дуул. Мөн өөрт таалагдсан уян зөөлөн дууг дуулах нь эмэгтэйлэг энергиэр дүүргэдэг шидтэй. Учир нь дуу дуулах нь хоолойн чакраг идэвхижүүлж, биднийг өөртөө итгэлтэй, баяр жаргалтай болгодог юм.

11. Үргэлж шинэчлэгд бүсгүй минь.✨️ Хуучин бүхнээс холдож, амьдралынхаа бүх хэсэгт үе үе өөрчлөлт хийдэг бай. Хуучин хувцас, хуучин эд зүйлсээ шинэчлээрэй. Шинэ зүйлс таны энергийг сэргээж байдаг юм.

12. Ус💧💧💧 сайн ууж биеийнхээ бүх хэсгийг усалж, чийглэж байгаарай. Усанд тогтмол ор. Голын усны дэргэд, далайн эрэгт амар. Ус өөрөө эмэгтэй эрчимтэй тул эмэгтэй хүний сэтгэлийг анагааж, амар амгалан болгох шидтэй.

13. Цэцэгтэй ойр бай.🌹🌸💐 Цэцэг тарь. Цэцэг зур. Гэрийнхээ интерьер дизайнд цэцгийг шигтгэ. Цэцгийн баглаа худалдаж ав. Цэцэгтэй даашинз өмс. Цэцэг эмэгтэй энергийг сэргээх, аз жаргалыг бэлэглэх чухал хүчин зүйл юм билээ.

14. Эмх цэгцийг шүт. 💌Эмэгтэй энерги эмх цэгцтэй орчинд дуртай. Хувцас хунар, шүүгээ, гэр орноо эмхтэй, цэгцтэй, цэмцгэр байлгаарай. Бүсгүй хүнийг нямбай байдал чимдэг.🩷

15. Үргэлж төлөвлө. ✍️📙Төлөвлөгөөтэй бол бүх зүйл тодорхой. Тодорхой байдал амар амгалан, тогтвортой байдлыг бэлэглэдэг. Яарах, сандрах, адгах нь эмэгтэй эрчмийг биднээс түлхэж байдаг. Харин төлөвлөгөөтэй, тогтвортой, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд эмэгтэй энергийг өөртөө дуудаж байдаг.

16. Платье, юбка, топ, өсгийт зэрэг эмэгтэйлэг хувцсыг өдөр тутамдаа аль болох их өмсөж бай. 👛👙👠👒 Энэ нь танд үргэлж эмэгтэйлэг байх боломжыг олгодог.

17. Байгальд аль болох ойр бай.🌱🌲 Нарнаас эрчим ав. 🌞🌈Хөл нүцгэн алхаж газраас эрчим ав. Голын эрэгт сууж уснаас эрчим ав. Байгаль эх бол эрчим хүчний ундарга билээ. Иймд байгаль эхтэйгээ холбогд бүсгүй минь. Энэ жагсаалтын хамгийн чухал зөвлөмжүүдийн нэг энэ юм шүү.

18. Амьтан, ургамал амьд оршихуйтай ойр байж холбоо тогтоо.🐕🐇🦋🌱🤗 Ургамал тарих, арчлах, энергийг мэдрэх, амьтан тэжээх, тэдэнтэй ойлголцохыг хичээх, хайрлах нь таны байгалийн зөн, эмэгтэй энергийг сэргээж байдаг шидтэй. Эмэгтэйчүүд бид энэ ертөнцөд хязгааргүй хайрлахын тулд ирсээн.❤️

19. Ногоо, жимс түлхүү хэрэглээрэй. 🍏🍓Махан хоолоо аль болох багасгаж, хааяадаа мацаг барьж биеэдээ детокс хийж байгаарай. Эмэгтэй энерги хөнгөн хооллолтод дуртай. Эрүүл зөв хооллолтыг шүт.

20. Бүсгүй хүн гал тогоондоо байх үедээ эмэгтэйлэг чанар нь сэргэж байдаг.👩‍🍳 Учир нь бид байгалиасаа үр хүүхдээ асран хайрлах онцгой чадвартай төрсөн. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол хүнс бэлтгэж хайртай хүмүүсээ амттай хоолоор дайлах нь эмэгтэйлэг энергийг гайхалтай нэмэгдүүлдэг билээ. Хормогчоо зүүгээд гоё хоол хийгээд байж дээ.🥗🍲

21. Өөрийн гараар гэртээ борцог хайрч, талх барих нь 🥖🍞гэрийн энергийг дүүргэж, дулаацуулж байдаг. Гэрийн боорцог, талх цаанаа нэг сэтгэлд өег байдаг даа. Хааяа хүүхдүүддээ амттай кекс, бин хийж өгч байгаарай. 🤗

22. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж🥂🥰🍹, буу халж, хамтдаа дуртай зүйлсээ хийж хөгжилдөж, бүжиглэж, энергиэ солилцож бай. Бид өөрсдөө бие биедээ гайхалтай энергийн эх үүсвэр шүү дээ. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзахаар сэтгэл сэргээд ирдэг нь санаандгүй зүйл биш байх нь ээ.

23. Дэлгүүр хэс. 🛍🥰Жижиг, том хамаагүй сар бүр өөртөө зориулж ямар нэгэн эмэгтэйлэг зүйл худалдаж ав. Хувцас, дэвтэр, бал гээд юу ч байж болно. Бүсгүй хүн төрөлхөөсөө гоё сайхан зүйлст дуртай шүү дээ. Худалдан авалт биднийг сэргээж, аз жаргалаар дүүргэж байдаг юм.

24. Бусдад тусалж, буян үйлдэж байгаарай🙏❤️. Энэ нь эмэгтэй хүний төрөлх эмпат чадварыг сэргээж байдаг. Өөрт байгаагаа бусадтай хуваалцаж, бусдыг ялгалгүй хайрлах нь эмэгтэй хүний эмэгтэйлэг агаад бурханлиг оршихуй билээ.

25. Сайн ном унш😊📖🧚‍♀️. Ялангуяа эмэгтэй хүний хөгжил, сэтгэлзүй, гоо үзэсгэлэнгийн тухай ном уншвал байгаа ононо. Тренди бүсгүй, Power Girl, Inspired, Bloom бүсгүй минь, Эмэгтэй энерги🌸 номнуудаа санал болгож байна📖



Copy

16/04/2026

📢📢📢 Ажилаа тараад ороод ирээ. Цоо шинэ өөх мах нь алагласан үхрийн сээр, нуруу, хавирга, цул мах ирж бгаа.
Манай хаяг 13 хороолол гангарын 170а байр Fresh house махны дэлгүүр 99919961
Хойш нь тавиулах нь утсаар хэлээрэй

13/02/2026
❤️❤️❤️ Энэ хүүхдийн хослолуудаа бэлэн байгаа 2-6 насаа бүгдийг нь 40к болголоо. Өнгө насаа асуугаад хойш нь тавиулаад за...
12/02/2026

❤️❤️❤️ Энэ хүүхдийн хослолуудаа бэлэн байгаа 2-6 насаа бүгдийг нь 40к болголоо. Өнгө насаа асуугаад хойш нь тавиулаад заваараа ирж авч бно шүү. Манай хаяг гангарбн 170 а байр 99919961

❤️❤️❤️
30/01/2026

❤️❤️❤️

💜💜💜
30/01/2026

💜💜💜

24/01/2026

❤️❤️❤️

Та стресс, сэтгэл хямралаасаа нэг л гарч чадахгүй байгаа бол энийг уншаарай.1. Олон тохиолдолд сэтгэл санааны байдал нь ...
28/12/2025

Та стресс, сэтгэл хямралаасаа нэг л гарч чадахгүй байгаа бол энийг уншаарай.

1. Олон тохиолдолд сэтгэл санааны байдал нь биеийн дааврын баланс, бие мах бодын аж байдлаас бараг зуун хувь шахуу хамааралтай байдаг. Ийм атал бид зөвхөн сэтгэл зүй талаасаа үзэж тараад байдаг. Эсрэгээрээ бие мах бод дээрээ ажиллаж эхлэх хэрэгтэй юм.

2. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үг туйлаас үнэн гэж боддог. Бие эрдэс шимээр ангаад, хөдөлгөөн дуталтай байгаа үед сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар яриад ч хэрэггүй.

3. Хөдөлгөөн бол эм юм. Хамгийн хүчтэй эм ч байж мэднэ. Булчингийн хөдөлгөөнөөс биеийг анагаагч тустай молекулууд биед ялгарч байдаг. Miracle molecule гээд хайгаад үзээрэй. Яаж ийж байгаад биеэ л хөдөлгөөнд оруулаарай.

4. Мэдээж стресст автсан, сэтгэл хямарсан үед юун дасгал хийх манатай байна л даа... Тэгвэл зүгээр л алхахаас эхлээрэй. Алхаад л бай. Албаар шатаар өгсөөрэй. Зүгээр л арван удаа ч болов босч суугаад бай.

5. Гэрээ цэвэрлээд байгаарай. Их хөдөлнө. Гэр цэгцрээд ирэхээр оюун санаа ч бас дагаад цэгцрээд ирнэ. Өөрт ч таашаалтай... Танд аз жаргалын даавар бага ч болов ялгарна.

6. Хүн сэтгэлээр унахаараа бусдаас зайгаа бариад, ганцаараа л хэвтээд баймаар болоод ирдэг. Та эсрэг сөрөөрэй. Хүн хүнээрээ заавал дутдаг. Хүн бусадтай хамт байж байж биед нь аз жаргалын дааврууд сайн ялгардаг. Тэр дааврууд таныг стресснээс ангижруулах болно. Ганц хүн байсанчиг л эм шүү. ((Энэ харин их зөв зөвлөгөө бна.,би нэг хэсэг дөлөөд л байсан...))

7. Бүх эрүүл мэндийн суурь бол нойр юм шүү. Нойроо л тултал сайн аваад байгаарай. Хөшгөө сайн харанхуй болгоод сэрэлд сэрвэлзэхгүй нам унтаад байгаарай. Бие тань унтаж байхад чинь өөрийгөө эдгээж байдаг. Нойр ханасан бол хурдхан гарч нар, агаар аваарай. Нарны гэрэл бол эм.

8. Өдөртөө гурван удаа яаж ийж байгаад гадагшаа гараарай. Нарны гэрэлд нүдээ дасгаарай. Тархи тань нойрны зөв цагалбартаа орохын тулд өдрийн нарыг мэдрэх шаардлагатай байдаг. Тэгж байж орой сайн унтаж амардаг. Утасны цэнхэр гэрэлд нүдээ нүдүүлэхгүй байж байгаад хурдхан гараарай.

9. Утасны дэлгэц таны улам л сулруулах болно. Дэлгэцний гэрэл бол нарны гэрлээс тэс ондоо үелзэлтэй гэрэг юм. Blue light... би цэнхэр гэрэл гэж орчулаад байгаа. Нарны гэрэл тархи, гормонд сайн. Утасны гэрэл яг эсрэгээрээ... муу гээд л ойлгочих.

10. Монголчууд ихэвчлэн витамин D, магни, zinc, витамин Б комплексийн дуталтай явж байдаг. Энэ хэдийгээ цусны ерөнхий өгөөд харчихаарай. Эрдэс, витаминий дутал нь сэтгэл санаа, стрессэнд асар их нөлөө үзүүйдэг. ( (би 55 хойш тариагаар хийлгэчихдэг болсон ))

11. Ясны шөл сайн уу. Бүр өглөө цай шиг уу. Гэхдээ айхтар хурц тостойг биш шүү. Саарал шөл гардаг даа? Солонгос эмээ нар бол сэнжтэй аягаар өглөө бүр уудаг л юм билээ. Тэгээд л сэмбийгээд, гялалзаад ажил хийгээд гүйгээд байдаг шүү дээ. Ясны шөл нь таны бүдүүн гэдсэн дахи эрүүл ашигтай бактериудыг дэмждэг. Дархлааг дэмждэг. Гэдэсний ханыг хамгаалдаг.

/Хувийн л бодлууд маань шүү. Мэргэжлийн эмч биш гэдгийг анхаарна уу./

Goe bichijee

ҮНЭТЭЙ 20 СУРГААЛЬ...1. Нартай уралдан босч залбир... Ганцаараа залбир... Давтамжтай залбир... Тэнгэртэй ярьвал тэр сонс...
19/12/2025

ҮНЭТЭЙ 20 СУРГААЛЬ...
1. Нартай уралдан босч залбир...
Ганцаараа залбир...
Давтамжтай залбир...
Тэнгэртэй ярьвал тэр сонсдог...
2. Замаа алдсантай тэвчээртэй харьц...
Үл тоолт, таамаглал, уур хилэн, атаархал, шунал бүгд зүрх сэтгэлээ алдсан хүмүүсээс ирдэг...
Гэгээрээсэй, чиглэлээ олоосой гэж залбир...
3. Өөрийгөө ол...
Өөрийнхөө арга замаар...
Замаа олоход өөр хэн нэгнийг бүү оролцуул...
Энэ бол чиний зам...
Зөвхөн чинийх...
Хүмүүс чамтай хамт алхаж болох ч хэн ч чиний төлөө алхахгүй...
4. Гэрт чинь ирсэн зочдыг дээд зэргээр хүлээж ав...
Хамгийн амттай хоолоо хий...
Хамгийн тухтай ор засч өг...
Тэднийг хүндэл...
5. Өөрийн биш юмыг бүү ав...
Хүнээс, олон нийтээс, ой модноос эсвэл соёлоос...
Чамд өгөөгүй, чи авах эрхгүй...
Чинийх биш...
6. Хорвоо дэлхийн бүх зүйлсэд хүндэтгэлтэй ханд...
Хүн ч бай, ургамал ногоо ч бай...
7. Бүх хүмүүсийн бодол, хүсэл, үгийг хүндэл...
Битгий тасал, битгий шоол...
Хүн бүр өөрийгөө илэрхийлэх эрхтэй...
8. Бусдыг хэзээ ч бүү муул...
Ертөнцөд илгээсэн сөрөг энерги чинь эргэж ирэхдээ үржигддэг...
9. Хүн бүр алдаа гаргадаг...
Алдаа болгоныг уучилж болдог...
10. Муухай бодол оюун ухаан, бие махбодь, сэтгэл санааг өвчлүүлдэг...
Үргэлж өөдрөг бай...
11. Байгаль дэлхий бидэнд зориулагдаагүй...
Тэр бидний нэг хэсэг...
Чиний гэр бүлийн нэг хэсэг...
12. Хүүхдүүд бол бидний ирээдүйн үр...
Зүрхэнд нь хайр суулгаж мэргэн ухаан, амьдралын туршлагаар байнга усал...
Өсөхөөр нь өсөх орон зайг нь өг...
13. Бусдын зүрхийг шархлуулахаас зайлсхий...
Тэдний зовлонгийн хор чамайг ангуучилна...
14. Ямагт үнэн бай...
Шударга байх нь хүний хамгийн чухал шалгуур...
15. Тэнцвэртэй бай...
Оюун санаа, сэтгэлзүй, сэтгэл хөдлөл, бие махбодь чинь бүгд эрүүл, ариун байх ёстой...
16. Ирээдүйд хэн болох, ямар реакци гаргах уу гэдэг дээрээ сайтар бодолцсон сонголт хий...
Өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээж сур...
17. Бусдын нууц, хувийн орон зайг хүндэл...
Бусдын хувийн эд хөрөнгөд, ялангуяа, сүшиг бишрэлийн зүйлсэд бүү хүр...
18. Хамгийн түрүүнд өөртөө үнэн бай...
Өөртөө тусалж чадахгүй байж бусдад тусална гэж байхгүй...
19. Хүмүүсийн шашны итгэл үнэмшлийг хүндэл...
Өөрийн итгэл үнэмшлээ бусдад бүү тулга...
20. Олз, азаа бусадтай хуваа...
Өгч сур...

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699919961

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бүсгүй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Бүсгүй:

Shortcuts

Share