Амин тос Nana Essential oil

Амин тос Nana Essential oil Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Амин тос Nana Essential oil, Beauty Store, Ulaanbaatar.

Tuvshinzaya Battsetseg
ID: 39799243 👋Амин тосны хамгийн сайн чанартай Youngliving-н бүтээгдэхүүнүүдийн мэдээ мэдээлэл. Америкаас захиалга хийж олон урамшуулал бэлэгтэй байдгаараа бусад гишүүдээс давуу талтай шүү😘😘

Амин тосоо зөвхөн ууршуулсаар байна уу 🤔Youngliving амин тоснууд нь үрээ сонгох процессоос эхлээд газрын хөрст хураах үй...
12/09/2026

Амин тосоо зөвхөн ууршуулсаар байна уу 🤔
Youngliving амин тоснууд нь үрээ сонгох процессоос эхлээд газрын хөрст хураах үйл явц болон нэрж эфирийн тосыг гарган, савлах хүртэл бүх дамжлагаа чанарын баталгаа олгодог Seed to Seal -ээр баталгаажуулдаг тул элдэв хольц химийн хор байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. 👍👍

Тиймээс амин тосоо шингэлээд биеийн арьсандаа түрхэж илүү үр дүн мэдрэх боломжтой шүү.

#эрүүлмэнд

💊 ВИТАМИНАА ХЭЗЭЭ УУХ ВЭ? ⏰Витамин, эрдэс бодисыг зөв цагт, зөв хослуулан хэрэглэх нь өдөр тутмын хэрэглээгээ илүү эмх ц...
12/09/2026

💊 ВИТАМИНАА ХЭЗЭЭ УУХ ВЭ? ⏰
Витамин, эрдэс бодисыг зөв цагт, зөв хослуулан хэрэглэх нь өдөр тутмын хэрэглээгээ илүү эмх цэгцтэй болгоход тусална. ☀️🌙
📌 Өглөө: В бүлгийн витамин, витамин C, төмөр, пробиотик
📌 Өдөр: D3, витамин E, Омега-3, цайр
📌 Орой: Магни, кальци
📌 Хувь хүний хэрэгцээнээс хамааран: Биотин, коллаген болон бусад нэмэлт бүтээгдэхүүн

⚠️ Энэхүү хуваарь нь ерөнхий зөвлөмж тул тухайн бүтээгдэхүүний шошгон дээрх заавар, өөрийн нас, хооллолт, эмчилгээтэй уялдуулан хэрэглээрэй

#ургамлынохь #витамин #эрүүлмэнд

✨ COZY HOME AROMA SET ✨ Гэрээ гоё үнэрээр дүүргэмээр байна уу Таны гэрт “өнөөдөр өөртөө цаг гаргая” гэсэн мэдрэмжийг авч...
10/09/2026

✨ COZY HOME AROMA SET ✨ Гэрээ гоё үнэрээр дүүргэмээр байна уу

Таны гэрт “өнөөдөр өөртөө цаг гаргая” гэсэн мэдрэмжийг авчрах 4 үнэрт сет 🤍

Гэртээ ороод хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл бол зөвхөн цэвэрхэн орчин биш… үнэр, уур амьсгал, тухтай мэдрэмж байдаг. 🌿

Энэхүү сетэд:
🍾 Pink Champagne – баяр баясгалантай, хөнгөн тансаг мэдрэмж
🍊 Orange Dreamsicle – жүржийн амтлаг, хөгжилтэй, дулаахан үнэр
🌊 Seaside – цэвэрхэн, шинэхэн далайн салхи шиг мэдрэмж
☕ Cozy Chai – халуун chai цай шиг дулаахан, нам гүм оройн уур амьсгал
Өглөө ажилдаа бэлдэхдээ…
🫧 Гэрээ цэвэрлэсний дараа…
☕ Орой аяга цайгаа уухдаа…
🛁 Өөртөө зориулсан тайван мөчдөө…
Өнөөдрийн mood-оо өөрийн хүссэн үнэрээрээ сонгоорой. 🤍
Энэ бол зүгээр нэг эфирийн тосны багц биш.
Гэрийнхээ уур амьсгалыг өөрийнхөөрөө бүтээх жижигхэн luxury ritual. ✨
🎁 Өөртөө авахад ч,
🎀 Найздаа / ээждээ / дотны хүндээ бэлэглэхэд ч маш гоё сонголт.
4 өөр mood • 4 өөр үнэр • Нэг л хайр татам сет 🤍
📩 Сетийн үнэ, захиалгын мэдээллийг “COZY” гэж коммент эсвэл мессежээр бичээрэй.
🌿 Young Living Mongolia | Байгалийн үнэрээр гэрийнхээ мэдрэмжийг өөрчил.

Шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд гарлаа 🤩🤩🤩
10/09/2026

Шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд гарлаа 🤩🤩🤩

Хөнгөн ханиад хүрэхэд хамгийн түрүүнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд 👍
07/09/2026

Хөнгөн ханиад хүрэхэд хамгийн түрүүнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд 👍

Дан тосноосоо уйдаад байвал холиод ууршуулаарай 👍
05/09/2026

Дан тосноосоо уйдаад байвал холиод ууршуулаарай 👍

05/09/2026

Амин тос маань захиалаад хурдан ирж байна гэнээ❤️❤️

🌿 Өдрийг сайхан өнгөрүүлэх миний жижигхэн арга 👍👍👍Зарим өглөө нэг л бүх юм бүтэмжтэй, сэтгэл өөдрөг байдаг даа. Харин за...
04/09/2026

🌿 Өдрийг сайхан өнгөрүүлэх миний жижигхэн арга 👍👍👍

Зарим өглөө нэг л бүх юм бүтэмжтэй, сэтгэл өөдрөг байдаг даа. Харин зарим өдөр өглөөнөөсөө л 😂…
Тэгээд би Young Living-ийн хүмүүсийн дунд байдаг “Gary’s Great Day Protocol” гэдэг энэ аргыг олж хараад туршиж үзсэн юм.

Их сүртэй юм ерөөсөө байхгүй. 4 тос, хэдхэн минут. Харин надад бол өглөөгөө өөртөө анхаараад, сэтгэлээ нэг цэгцэлчихсэн юм шиг эхлүүлэхэд гоё санагдсан 💜

Би ингэж хэрэглэдэг 👇
💜 Valor — 1 дуслыг бугуйн дотор талд
Хоёр бугуйгаа нийлүүлээд хэсэг барина. Өглөөг арай төвлөрсөн, “за өнөөдөр чадна аа” гэсэн мэдрэмжтэй эхлүүлэхэд дуртай.
💜 Harmony — хүйсний дээд хэсэгт 1 дусал
Надад бол энэ алхам нь яг л өөрийгөө жаахан төвлөрүүлж байгаа мэт санагддаг.
💗 Joy — зүрхний орчимд 1 дусал
Нэр нь хүртэл хөөрхөн шүү 😄 Өглөө үнэрлэхэд сэтгэл санаанд дулаахан, өөдрөг мэдрэмж өгдөг болохоор дуртай.
🤍 White Angelica — алган дээрээ 1 дусал
Хоёр алгаа үрээд, толгой–мөр–биеийнхээ гадуур зөөлөн хөдөлгөнө. Би үүнийг “өнөөдрийнхоо сайхан энергийг аваад гарлаа” гээд л хийчихдэг 😂
Мэдээж энэ нь эмчилгээний протокол биш, миний хувьд үнэрээрээ сэтгэл санаагаа бэлдэх, өглөөг өөртөө зориулж эхлүүлэх жижигхэн ritual 🌿
Ялангуяа уулзалттай, ажил ихтэй, чухал өдөр бол би иймэрхүү жижиг зүйл хийхээр өглөө арай өөр эхэлдэг юм билээ.
Та нарт эдгээр 4 тос байдаг бол нэг өглөө туршаад үзээрэй.
Аль алхам нь хамгийн их таалагдсанаа надад хэлээрэй 😍

#аминтос #стрессгүй #амьдрал

Хүүхэдтэй болсноос хойш би нэг зүйлийг их боддог болсон.Аль болох хэрэгтэй үед нь, зөв зүйл сонгож хэрэглэе гэж их судал...
02/09/2026

Хүүхэдтэй болсноос хойш би нэг зүйлийг их боддог болсон.
Аль болох хэрэгтэй үед нь, зөв зүйл сонгож хэрэглэе гэж их судалж орчуулж харьцуулдаг болсон 🌿

Тэгээд Young Living-ийн хүүхдэд зориулсан KidScents тоснууд надад их таалагдсан. За дараа авна даа гээд бодоод орхичихсон чинь яг гэнэт хэрэг болоод тэр үед авчихгүй яав даа гээд харамсаж байж билээ. Гэнэт гүйлгэх, нус гоожих гээд л зүв зүгээр байж байгаад гэнэт л олон юм хэрэг болдог шүүдээ.

Яагаад гэхээр хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг бодоод тус тусад нь сонгоход амархан. 👇

😴 SleepyIze — орой унтахын өмнөх тайван уур амьсгалд
📚 GeneYus — хичээл хийх, анхаарлаа төвлөрүүлэх үед
🌿 SniffleEase — хамар битүүрсэн мэт тавгүй үед үнэрт орчноо тав тухтай болгоход
💛 TummyGize — гэдэс эвгүйрхэж тавгүй үед хэрэглэхэд зориулсан blend

Ээж хүний хувьд надад хамгийн таалагддаг нь
“Одоо аль тосыг нь хэрэглэх билээ?” гэж олон юм бодохгүй, хүүхдэд зориулсан цувралаас хэрэгцээгээр нь сонгож болдог нь. 😄

Манайх бол амин тосыг “эм” гэж хардаггүй ээ.
Харин унтах, хичээл хийх зэрэг өдөр тутмын жижиг routine-даа тохируулж хэрэглэдэг. 🌱

Хүүхэдтэй ээжүүдээс KidScents-ийн аль тосыг нь сонирхож байгаагаа бичээрэй. Би өөрийнхөө хэрэглэдэг аргыг хуваалцаад өгье 🤍

#аминтос #хүүхдийнэрүүлмэнд #хүүхэд #ханиал

Хятадуудын нүдээ хамгаалдаг аргуудХятадын анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн нүдний эмнэлэг нь залуус, өсвөр насныхан...
01/09/2026

Хятадуудын нүдээ хамгаалдаг аргууд

Хятадын анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн нүдний эмнэлэг нь залуус, өсвөр насныханд нүдээ хамгаалах талаар доорх зөвлөмжийг өгч байна. Энэ нь Хятадын эртний анагаахын ном сударт бичигдэж үлдсэн, өдгөө ч хятадуудын дагаж мөрдсөөр байдаг зүйлс ажээ.

Нүдний тэжээл:
Бүхэл үрийн болон олон төрөлт тэжээллэг хоол ундаар дамжуулан амин дэмээ нөхнө. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж, чихэрлэг зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй.

Нүдний дасгал:
Өглөө цэвэр агаарт зогсоод алсыг хараачилна. Ингэхдээ ямар нэг зүйлд төвлөрөн харах хэрэгтэй. Тухайн цэгээс наашлан нүднээсээ 35 сантиметрийн зайд харцаа төвлөрүүлнэ. Эндээсээ буцаад алсын цэгтээ төвлөрч дахин ойрын зайд авчрах зэргээр давтана. Дараа нь амьсгалын дасгал хийнэ. Энэ нь нүдний харааг сайжруулах ач холбогдолтой.

Нүдний иллэг:
Өглөө сэрсний дараа юм уу, орой унтахаасаа өмнө хоёр гарын алгыг халтал үрж нүдэн дээрээ тавина. Энэ үйлдлийг олон удаа давтвал нүд орчмын цусны эргэлт түргэсэж ачаалал даах чадвар нь нэмэгддэг.

Нүдний бигнүүр:
Нүдийг амраах үедээ халуун нойтон алчуур болон бүлээн усаар нүдэндээ бигнүүр тавих. Хулсны навч, удвал цэцэгтэй ус буцалгаж уураар нь утах, усаа бага зэрэг хөргөж халуун бүлээн болсны дараа цэвэр хөвөн даавуун алчуур дүрж бигнүүр тавих нь хөөрсөн цусыг буулгаж, нүдний халууныг дарж, амраах, сэргээх сайн нөлөөтэй. Үүнийг өдөрт 1-2 удаа 5 минутын турш хийх нь илүү үр дүнтэй.

Нүдний хөдөлгөөн:
Цонхны өмнө зогсоод цонхны дөрвөн өнцгийг дагуулан хараагаа шилжүүлж, нүдээ эргэлдүүлэх. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж нүдний ядаргаа тайлах бөгөөд өглөө оройдоо 5-10 минут хийж хэвшвэл нэн сайн.

Нүдний хүнс:
Нүд бол элэгний цэцэг гэдэг. Амьтны элэг идэх нь нүдний хувьд онцгой тэжээл болдог. Элэгний шим дүүрэн бол нүд хэзээ ч өлсөхгүй хэмээн Хятадын эртний анагаахын сударт бичиж, аман хэлбэрээр өнөөдөрт уламжлагдаж иржээ.

#аминтос

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Амин тос Nana Essential oil posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Амин тос Nana Essential oil:

Shortcuts

Share

Category