09/10/2025
Теннисний домог болсон Швейцарийн тамирчин Рожер Федерер (Roger Federer) -н 2023 оны Массачусетсийн их сургуулийн (Dartmouth College) төгсөлтийн ёслолын илтгэлдээ ийнхүү хэлжээ.
Теннисийн талбай дээр төгс байх боломжгүй. Би карьерынхаа турш нийт 1,526 ганцаарчилсан тоглолтод оролцохдоо 80 хувьд нь л ялж байсан. Харин одоо би таниас нэг зүйл асууя — Намайг тэдгээр тоглолтууд дээрээ хэдэн оноо авсан гэж бодож байна? Зөвхөн 54%. Өөрөөр хэлбэл, дэлхийн шилдэг тоглогчид хүртэл нийт онооны талыг л авдаг.
Дунджаар тоглосон онооны тал хувийг алдаж байдаг. Тэгээд алдаа болгондоо гутарч суухаа больж сурдаг. “Би алдчихлаа, гэхдээ энэ чинь ердөө нэг оноо.” “Би давуулалт дээрээ алдлаа, тэгээд дахиад давууллаа, энэ ч бас нэг л оноо .” Гайхалтай цохилт, ESPN-ийн шилдэг 10 бичлэгийн нэгт орсон ч гэсэн — энэ ч бас ердөө л нэг оноо.
Яагаад гэвэл тоглолтын мөч бүрт тухайн оноо бол дэлхий дээрх хамгийн чухал зүйл. Тийм ч байдаг. Гэхдээ нэгэнт ард хоцорсон бол, ард хоцорсон. Энэ сэтгэлгээ маш чухал — учир нь энэ нь чамайг дараагийн оноонд бүрэн төвлөрөхөд тусалдаг. Дараагийн оноо бүрийг эрч хүчтэйгээр, тодорхой зорилготойгоор, анхааралтайгаар тоглох боломж олгодог.
Үнэндээ, амьдралын “тоглоомд” ч ялалт, ялагдал ээлжилдэг. Заримдаа чи оноо алдана, тоглолтоо алдана, улиралаа алдана, бүр ажилаа ч алдана. Энэ бүх зүйл өгсөж урууддаг яг л галзуу хулгана шиг. Унасан үедээ итгэл алдрах, өөрийгөө өрөвдөх нь байдаг л зүйл. Өрсөлдөгч чинь ч бас өөртөө эргэлздэг.
Гэхдээ сөрөг энерги бол дэмий энерги. Чи хүнд мөчүүдийг даван туулахад мастер болох хэрэгтэй. Миний хувьд энэ л жинхэнэ аваргын шинж. Дэлхийн хамгийн шилдэг нь бүгдийг ялдаг болохоороо шилдэг биш — харин тэд дахин дахин ялагддаг ч, түүнд ямар хариу үйлдэл үзүүлхээ мэддэг болсон байдаг.
Ялагдлыг хүлээн зөвшөөр, хэрэгтэй бол уйл. Дараа нь инээмсэглэ. Урагшаа ахь, хэзээ ч бууж өгөлгүй, илүү ухаантайгаар, илүү хүчтэйгээр ажилла. Санаж яваарай — илүү ухаантайгаар.