15/06/2026
Алтан Жолоо Групп Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 23 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудыг тодруулдаг “ТОП-100 Аж Ахуйн Нэгж”-ийн 2025 оны шалгаруулалтад Алтан Жолоо Групп 23 дугаар байрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оноос 5 байраар ахиж амжилтаа бататгалаа...
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр өгөөж зэрэг үзүүлэлтээр үнэлэгддэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Алтан Жолоо Групп 25 дахь жилдээ дараалан багтаж байгаа нь байгууллагын тогтвортой өсөлт, хариуцлагатай үйл ажиллагааны бодит илэрхийлэл юм.
Бидний энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд болон нийт ажилтан, албан хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА” АЛТАН ЖОЛОО ГРУПП
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудыг тодруулдаг “ТОП-100 Аж Ахуйн Нэгж”-ийн 2025 оны шалгаруулалтад Алтан Жо...